Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2026/00021

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

  Х******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр  би нэхэмжлэгч Эр******* м******* д******* е******* г******* нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О холбогдох “120,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Ц.О нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х******* аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг "Шар булаг" гэх гт өөрийн гэртээ хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Эгийн биед халдаж, зодсон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил үйлдсэн. Х******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ЗШ/166 дугаартай шийтгэврээр холбогдогч Ц.О Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж 14 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Дээрх зөрчлийн хэргийн хохирогч Б.Э нь Ц.О зодуулсны улмаас Эр******* м******* д******* сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Х******* аймгийн эр******* м******* д******* хэлтсээс гаргуулан авахад хохирогч нь 2023 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 120,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Эр******* м******* д******* е******* газраас 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 01/445 дугаартай албан бичигт "...Иймд танай п******* гт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эр******* мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үз*******сэн эр******* м******* тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эр******* м******* д******* санд нөхөн төл*******эх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлөн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, төрд учирсан хохирлыг нөхөн барагдуулах нэхэмжлэгчээр оролцож өгнө үү" гэх хүсэлтийг тус п******* гт ир*******сэн байна.

Эр******* м******* д******* сан гэж даатгуулагчид эр******* м******* улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрд*******сэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ. Эр******* м******* д******* тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эр******* мэнд нь хохирсон даатгуулагчийн эр******* м******* тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төл*******эх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эр******* мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал. нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно", П******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно." Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул Ц.Одс******* Эр******* м******* д******* санд учруулсан хохирол болох 120,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, П******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Х******* аймгийн Эр******* м******* д******* хэлтсээс иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлыг гэмт хэрэг зөрчлийн гэж тухай бүр ялгаж ш*******т хийх боломжгүй бөгөөд тус сум дундын п******* газраас хийгдсэн судалгааны хүрээнд эр******* м******* д******* санд учирсан хохирлыг тодорхойлсон болно.

Хариуцагч Ц.Одс******* Эр******* м******* д******* санд учруулсан хохирол болох 120,000 төгрөгийг гаргуулан, Эр******* м******* д******* е******* г******* Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төл*******ж өгнө үү.

Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ш овогт Ц О шүүхэд гаргасан тайлбартаа: “120,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөв, төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* г нь хариуцагч Ц.О холбогдуулан “Эр******* м******* д******* санд учруулсан хохирол болох 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Эр******* м******* д******* тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т гэмт хэрэг, зөрчлийн улмаас эр******* мэнд нь хохирсон даатгуулагчийн эр******* м******* тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эр******* м******* д******* байгууллагад нөхөн төл*******эхээр заажээ. Хариуцагч Ц.О нь Б.Эгийн эмнэлгийн байгууллагаас авсан тусламж, үйлчилгээний зардал болох 120,000 төгрөгийг Эр******* м******* д******* е******* газарт төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, шийтгэлийн хуудас, Х******* аймгийн эр******* м******* д******* хэлтсийн албан тоот, гэмт хэрэг зөрчлийн улмаас эр******* мэнд нь хохирч, эр******* м******* д******* сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 120,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 120,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тайлбараа ир*******сэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биел*******снийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Одс******* 120,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тавин хувь 2,275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Эр******* м******* д******* е******* г******* нэхэмжилсэн 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг хариуцагч Ц.О нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Эр******* м******* д******* е******* г нь улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч Ц.Одс******* улсын тэмдэгтийн хураамж 2,227 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.О нь сайн дураар биел*******ээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрл*******эхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                  

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР