| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00501/И |
| Дугаар | 157/ШШ2026/00002 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2026/00002
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х******* Л*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Э*******т холбогдох 9,378,351.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х******* Л*******" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б******* овогтой Э******* нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ТО-СТГ/2023-110673 тоот “Санхүүгийн түрээсийн /л*******/ гэрээ байгуулан 5,299,000 /Таван сая хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөгийн зээлийг сарын 3.18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.
Гэвч зээлдэгч Б******* овогтой Э******* нь ТО-СТГ/2023-110673 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 787 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Иймд хариуцагч Б******* овогтой Э******* нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /л*******/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 9,378,351.78 /есөн сая гурван зуун далан найман мянга гурван зуун тавин нэгэн төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б*******ийн Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Х******* л******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 9,378,351.78 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х******* л*******” ХХК нь хариуцагч Б.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,378,351.78 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Э******* нь 9,378,651.78 төгрөгийг “Х******* л*******” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ТО-СТГ/2023-110673 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, л*******ийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,378,651.78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,378,351.78 /есөн сая гурван зуун далан найман мянга гурван зуун тавин нэгэн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,004 төгрөгийн тавин хувь 82,502 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 82,502 төгрөгийг, хариуцагч Б.Э*******аас улсын тэмдэгтийн хураамж 82,502 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х******* Л*******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х******* л*******” ХХК-ийн нэхэмжилсэн 9,378,351.78 /есөн сая гурван зуун далан найман мянга гурван зуун тавин нэгэн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Э******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,004 төгрөгийн тавин хувь 82,502 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 82,502 төгрөгийг, хариуцагч Б.Э*******аас улсын тэмдэгтийн хураамж 82,502 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х******* Л*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР