2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2026/00587

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 09 191/ШШ2026/00587

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан би,

Нэхэмжлэгч: С*******ын Н******* /*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 40,89мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв 1,000,000 төгрөгөөр бодож нийт 40,890,000 төгрөг болсон. Шмд талууд харшцан тохиролцож 2019 оны 06 сарын 26 өдөр Орон сууц захиалгын гэрээг хийсэн. Тус байрны төлбөрийг 2019 оны 06 сарын 26 өдөр Хаан банк Ж.Б******* ******* тоот дансанд 40,8900,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр , Орон сууц захиалгын гэрээ ний дагуу төлбөрийг 100% төлж дууссан. Иймд:Орон сууц захиалгын гэрээгээр С.Н******* миний нэр дээр шилжсэн. Орон сууц нь 2022 оны 12 сард ашиглалтад орж орон сууцандаа одоог хүртэл амьдарч ашиглаж байна.

Гэтэл Ө******* ХХК-нь гүйцэтгэх захирал Б.М*******аас 2022 оноос одоог хүртэл Үл хөдлөхийн гэрчилгээ гарахгүй байгаа шалтгааныг асуухад хариу тайлбар Х******* ХХК-д 50,000,000 төгрөгийн өртөй учраас шүүхийн шатанд Өргөө үйлчилгээтэй орон сууцны дугаар байрыг Шүүгчийн захирамжаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх газар барилга бүхэлдээ битүүмжлэгдээд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж чадахгүй байна гэсэн хариу өгсөн. Иймд манай байрны 20 гаруй айлууд шүүхэд хандан, шүүхийн шийдвэр гаргуулан шүүхийн шийдвэрийн дагуу айлууд үл, хөдлөхийн гэрчилгээ авч байгаа тул С.Н******* миний бие шүүхэд нэхэмжлэл гаргалаа.

Орон сууц захиалгын гэрээний 5.1.4-д гүйцэтгэгч нь барилга байнгын ашиглалтад орж орон сууцны төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн өчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэг хүлээсэн.

Гэтэл Ө******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас оршин суугчид эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш их хохирч байна.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж Ө******* ХХК-д 40,89мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Орон сууц захиалгын гэрээний дагуу өмчлөх эрхийг С овогтой Н*******д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ө******* ХХК-ийн захирал Б.М*******, төлөөлөгч Б.О нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч С.Н*******гийн гаргасан 40.89 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Н******* нь Ө******* ХХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь захирал Б.М*******, хариуцагчийн төлөөлөгч Б.О нарын шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Н*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн хариуцагч Ө******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Н*******гаас тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 432,600 /362,400+70,200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 216,300 төгрөгийг буцааж, хариуцагч Ө******* ХХК-иас 216,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н*******д тус тус олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.АМАРБАЯСГАЛАН