| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0119/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/116 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/116
`
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Д.Аянагүл, өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 1836000000*******9 дугаартай, 178/2018/0*******87/Э/ индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хөрс-2 шатахуун түгээх станцад шатахуун түгээгч ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт - ХОҮ улсын дугаартай Ниссан Блюберд маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Ж.ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэж мэдүүлэв.
Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт - ХОҮ улсын дугаартай Ниссан Блюберд маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Ж.ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн ...- ХОҮ улсын дугаартай автомашины зүүн урд талын дугуй шороон үерийн ус зайлуулах хоолой орсон баруун урд талын дугуйны хий гарсан байдалтай зогсож байв ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх -5-8-р хуудас/
Гэрч П.Баярмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ховд аймгийн Үенч сумаас Ховд аймаг руу ******* цагийн үед гарсан. Би замдаа унтаад явж байтал машин эвгүй хөдлөхөөр нь сэртэл машин онхолдсон байсан.Бид нар буугаад эмнэлэг цагдаа дуудсан. Машиныг манай нөхөр Б.******* барьж явсан ... гэх мэдүүлэг /13-14-р хуудас/
Гэрч Б.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Манхан сум өнгөрөөд явж байтал машин барьж явсан дүү Б.******* рүүл гэж хэлэх зуур машин замын баруун талын шороо руу явж ороод онхолдож өнхөрөөд 4 дугуй дээрээ зогсохоор нь машинаас бууж хүмүүсээ гаргасан... гэх мэдүүлэг/хх 15-*******-р хуудас/
Хохирогч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.*******, хүү Б.Бат-Очир, охин Б.Заяа, бэр П.Баярмандах нарын хамт Үенч сумаас Ховд аймаг руу явж байсан.Манхан сум өнгөрөөд явж байсан, би тухайн үед үүрэглээд явж байтал нэг мэдэхэд машин уначихсан.Тухайн үед миний гар хугарчихсан тул шууд эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэсэн...гэх мэдүүлэг /хх 35-36-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ... 1.Ж.ын биед баруун талын гарын бугалганы яс 1/3 хэсэгт зөрүүтэй хугаралттай гэмтэл тогтоогдлоо.
2.Ж.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Ж.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3 заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх -25-р хуудас/
2018 оны 08 сарын 08-ны өдрийн шинжээчийн ... 1. -ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан” Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг, мөн дүрмийн 2.3б-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3.Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсгийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болж байна гэж дүгнэсэн дүгнэлт , /хх43-р хуудас/ зэрэг хэрэгт ач холбогдолтой хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******г Авто тааврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хх-77/ , бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Ж.ын ...би өөрийн хүү Б.*******д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... / хх36-р / гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэлд...0.00 хувь, согтолт тогдоогдоогүй гэх /хх-31/ баримтаар тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй болон улсын яллагчийн санал, хувийн байдлыг нь харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.7,36.8,36.10, .1, .4 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэүсгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******гоор торгох ялын 500000 төгрөгийг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5000000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС