| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2310000440280 |
| Дугаар | 2025/ДШМ/541 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/541
2025 05 08 2025/ДШМ/541
Б.Хд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Урангоо,
шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Ц.Амар, шүүгч Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Хд холбогдох 2310000440280 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Соёод овгийн Б.Х, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;
Шүүгдэгч Б.Х нь Төрийн орон сууцанд хөнгөлөлттэй оруулж өгнө гэж З.Тийг хуурч, ............ дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “.........” хотхоны ............. тоот түрээсийн байранд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Хаан банкны ......... дугаартай данснаас болон Д.Ггийн Хаан банкны ................ дугаартай данснаас шилжүүлсэн 8.880.2000 төгрөг, Ж.Нийн Хаан банкны ............. тоот дугаарын данснаас шилжүүлсэн 1.050.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны .............тоот дугаарын дансаар хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байранд орлоо гэж түүний .......... дүүргийн ..........дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” 2 хотхонд байхдаа Хаан банкны .............. тоот дугаарын данс руу шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг, мөн байрны чинь мөнгөнд оруулж тооцно гэж Фохов брэндийн 5.874.000 төгрөгийн сандал, 270.000 төгрөгийн массажны аппарат, гоо сайхны бүтээгдэхүүн, 2.500.000 төгрөгийн 10 ширхэг хонины гулууз мах нийт 21.574.000 төгрөгөөс хохирогч 1.070.000 төгрөгийг буцаан шилжүүлж авч хохирогчид нийт 20.504.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
2. Хохирогч Г.Аг Нийслэлийн орон сууцны корпорацын хөнгөлөлттэй орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хангарьд сити” 2 хотхоны 2 дугаар блок 6 давхрын 97 тоот түрээсийн байранд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хангарьд сити” 2 хотхоны 2 дугаар блок 6 давхрын 97 тоотод байхдаа шилжүүлсэн 6.500.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5030543456 тоот дугаарын дансаар, 3.000.000 төгрөгийг Т.Б-Уулын Хаан банкны .......... TOOT дугаарын дансаар, 1,000,000 төгрөгийг Г.Ц............ дугаарын карт бүхий дансаар хүлээн авч нийт 10.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
3. Хохирогч Т.Тыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Т.Тыг Нийслэлийн Орон Сууцны корпорацаас түрээслээд хувьчлах орон сууцанд оруулж өгье гэж түүний Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 1 тоот гэрээсээ 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ............. тоот дансаар залилж авсан буюу хохирогч Т.Тад 5.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
4. Хохирогч Н.Г Нийслэлийн орон сууцны корпорацын түрээслээд хувьчлах орон сууцанд оруулж өгье хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр түүний Хэнтий аймгаас 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 5.200.000 төгрөг, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос уулын 8-1 тоотод байхдаа 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны ............. тоот дансаар залилж авсан буюу хохирогч Н.Г нийт 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Хохирогч Г.ЭНийслэлийн орон сууцны корпорацын хөнгөлөлттэй орон сууцанд оруулж өгнө гэж Н.Ганхүүгээр дамжуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Г.Энхмагнайгийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Багануур дүүрэг 3 дугаар хороо Наран хорооллын 50-26 тоотоос шилжүүлсэн 5.200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5030543456 тоот дансаар залилж авсан,
6. Хохирогч Д.Н2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д.Н, Б.Анарт 3 өрөө байранд түрээсээр оруулж болно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө болох иргэн Д.Н 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас засварын газарт байхдаа шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5030543456 тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
7. Хохирогч Д.Т хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Т түрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд оруулж өгье гэж түүнээс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монголын 567 тоотод байхдаа шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5030543456 тоот дансаар залилж авсан буюу хохирогч Д.Т нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Хохирогч Н.Эийг байранд оруулж өгнө, урьдчилгаа өг гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Н.Эийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 59-62 тоотод байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн 3.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 800.000 төгрөгийг тус тус Хаан банкны 5030543456 тоот дансаар шилжүүлэн авч нийт 4.800.000 төгрөгийг залилж авсан,
9. Хохирогч Д.Бг өрх толгойлсон эцэг тул хямдхан 2-3 өрөө орон сууцанд оруулж өгье, гэж хуурч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хангарьд сити” 2 хотхоны 2 дугаар блок 6 давхрын 97 тоот түрээсийн байранд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг С.Гүндалайгийн Хаан банкны 5077098126 тоот дансаар, мөн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 30.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буюу хамгийн сүүлд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт замд явж байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5030543456 тоот дугаарын дансаар тус тус залилж авсан буюу хохирогч Д. Батнаранд нийт 21.030.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. Хохирогч Б.Жийг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд оруулж өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Жийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 01 дүгээр хороо 97-38 тоотоос шилжүүлсэн 12.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5030543456 тоот дансаар залилж авсан буюу хохирогч Б.Жид нийт 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. Хохирогч Б.Атүрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд оруулж өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.А Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, 33-43 тоотоос 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 5.200.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 13.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 3.500.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 2.000.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 3.700.000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг тус тус Хаан банкны 5030543456 тоот дансаар шилжүүлэн авч нийт 29.600.000 төгрөгийг залилж авсан буюу хохирогч Б.А нийт 29.600.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
12. Хохирогч М.Б“Нийслэлийн орон сууцны корпорацад ажиллаж байсан таньдаг хүн байгаа хямдралтай үнээр орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, орон сууцанд оруулж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.Б Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10-129 тоот гэртээ байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд шилжүүлсэн 5.490.000 төгрөгийг Эрдэнэбилэгийн Хаан банкны 5720523083 дугаарын дансаар дамжуулан авч залилсан,
13. Хохирогч Г.БНийслэлийн орон сууцны корпорацын орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 20 дугаар гудамжны 460 тоотод байхдаа шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг Э.БХаан банкны 5429480868 тоот Дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулж залилсан,
14. Хохирогч Б.Туяаг хөнгөлөлттэй орон сууцанд оруулж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо Арцат-2 хотхоны 3 дугаар блок 38 тоот 3 өрөө байранд оруулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар “байрны чинь баримт бичгийг яаралтай гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, үргэлжилсэн үйлдлээр Б.ТХан-Уул дүүргийн 04 дүгээр хороо Арцат-2 хотхоны 3 дугаар блок 38 тоотод байхдаа 2022 оны 12 дугаар сарын 23, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд шилжүүлсэн 13.000.000 сая төгрөгийг өөрийн Хаан банкны 5030543456 тоот дугаарын дансаар мөн бэлнээр 7.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөгийг залилан авсан,
15. Хохирогч Ж.Н“хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон үргэлжилсэн үйлдлээр түүний Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 8-2 тоотод байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 28, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд шилжүүлсэн нийт 16.000.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5030543456 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
16. Хохирогч Ж.Нхөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслээд өмчлөх орон сууцанд оруулж өгье гэж хуурч, Хан-уул дүүргийн 23 дугаар хороо, Арцат 2 хотхонд 2 өрөө байрыг үзүүлэн хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Ирээдүйн билэг хотхоны 29 тоотод байхдаа 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5030543456 тоот дугаарын дансаар хүлээн авч залилсан,
17. Хохирогч Ц.ЦТөрийн орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээсийн байранд хамруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Ирээдүй цогцолбор дунд сургуулийн цайны газарт байхдаа шилжүүлсэн 6.950.000 төгрөгийг Д.БХаан банкны 5728109007 дансаар шилжүүлэн авч залилсан,
18. Хохирогч Н.Т“Нийслэлийн захирагчийн ажлын албанд таньдаг хүн байгаа, түрээсийн байранд хамруулж 2021 ондоо байртай болгоно” гэж орон сууцанд оруулж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Н.Т Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд шилжүүлсэн 31.900.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5030543456 тоот дугаарын дансаар үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч тус тус залилсан буюу “Төрийн орон сууцанд болон Нийслэлийн орон сууцны корпорацын орон сууцанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ганц бие эцэг, эх, асаргааны хүүхэдтэй иргэдэд үзүүлдэг хөнгөлөлттэй, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд оруулж өгнө” гэж нь хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 06 дугаар сарын 07-ноос 2023 оны 02 дугаар сарын 02-ны хооронд буюу 3 жил 8 сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 18 хохирогчид нийт 223.174.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зохиомол байдлыг зориуд бий болгон, хохирогч нарыг хуурч “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Хыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын цагдан хоригдсон 266 /хоёр зуун жаран зургаа/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Хаас нийт 216.174.000 төгрөг гаргуулан, З.Тид 17.504.000 төгрөг, Г.Ад 10.500.000 төгрөг, Т.Тад 5.000.000 төгрөг, Н.Г 10.200.000 төгрөг, Г.Э5.200.000 төгрөг, Д.Нд 6.000.000 төгрөг, Д.Т 4.000.000 төгрөг, Н.Эд 4.800.000 төгрөг, Д.Бд 21.030.000 төгрөг, Б.Жид 12.000.000 төгрөг, Б.А 29.600.000 төгрөг, М.Б5.490.000 төгрөг, Н.Б5.000.000 төгрөг, Б.Т20.000.000 төгрөг, Ж.Нд 16.000.000 төгрөг, Ж.Н5.000.000 төгрөг, Ц.Ц6.950.000 төгрөг, Н.Т31.900.000 төгрөг тус тус олгуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт холбогдуулан Peace properties ХХК-ийн Нанзаддорж, Төгөлдөр, Цэнд-Аюуш, Энхгэрэл, Үүрийнтуяа, Оюунбилэг, нарын дансыг шалгаж өгөөч гэж удаа дараа өгүүлсэн боловч компанийг шалгахгүй байгаа нь хэт нэг талыг барьж намайг хүндрүүлж байгаад гомдолтой байна. Нийт 24 хохирогч байгаагийн 13 хүнийг уг компаниар дамжуулан доод хугацаа нь 8 сараар шинэ байранд оруулсан. Уг үйлдэлдээ би гэм буруугаа анхнаасаа шуналын сэдэл байгаагүй. Би өөрийн гэсэн орох оронгүй хадмындаа хамт амьдардаг. Миний ах дүү амраг садны шалгаж болно бас шалгаад өгөөч. Уг мөнгийг би авч амьдралдаа болон өөртөө царцуулаагүйн үнэн болно. Иймд эрхэм хүндэт шүүгч нараа үнэнийг олоход надад туслаач би хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Компани нь бас татагдана шалгагдах ёстой өөрийн буруутай үйлдэлдээ харамсаж байна. Намайг дахин шалгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх тогтоолдоо "...Улсын яллагчаас шүүгдэгч Б.Хыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч Б.Х нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 3 жил 7 сарын хугацаанд нэр бүхий 18 хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 223.174.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг тогтмол үйлджээ. Гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт тухайн гэмт үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгч этгээдийн амьдрах хэв маяг, тогтсон хэвшил болсон, тухайн үйлдлийнхээ үр шимээр амьдарч байгаа нөхцөл байдлыг хамааруулан ойлгодог. Хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч нь хөнгөлөлттэй нөхцөлөөр байртай болох гэсэн хүмүүсийн хүсэл сонирхлыг ашиглан, хохирогч нараас мөнгө шилжүүлэн авдаг, улмаар хохирогч нараар дамжуулан тэдний ойр, төрөл садны хүмүүсийг оролцуулан олон удаагийн давтамжтайгаар мөнгө шилжүүлэн авч байсан, зарим хохирогчийг түрээсийн байранд оруулан бусдад нь итгэл төрүүлэх үйлдлийн тогтсон аргатай, ийнхүү бусдыг залилах нь түүний хэвшил болсон гэмт зан үйл болж байжээ. Улмаар хохирогч нараас авсан мөнгийг өөрийн гэр бүлийн хүний данс руу шилжүүлэх зэргээр хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан нь амьдралын эх үүсвэр болгох шинжийг хангасан гэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтдээ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинж тогтоогдоогүй, мөнгийг хэрхэн амьжиргаандаа зарцуулж байсныг тогтоогоогүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хөдөлмөр эрхэлдэг байсан байдал тогтоогдоогүй харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарыг хуурч итгүүлэх, зохиомол байдал үүсгэж байгаа арга, олон удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн авч байгаа зэргээс түүнийг залилах гэмт хэрэг тогтмол үйлдэх байдлаар амьдралаа залгуулж байсан гэж үзсэн..." гэжээ. Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ 1999 оноос хойш олон жилийн турш хохирогч 3. Тийн хамтаар болон дангаараа худалдаа наймаа хийж амьдралаа залгуулж байсан гэж хэлсээр байхад, түүний гэр бүлийн гишүүд ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байхад эдгээр байдлыг нягтлалгүйгээр шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хөдөлмөр эрхэлдэг байсан байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Мөн нэр бүхий 18 хохирогчоос 15 хохирогчоос шүүгдэгчийн дансанд шилжин ирсэн мөнгөний зарцуулалтыг шалгалгүйгээр зөвхөн З.Т, Т.Т, Н.Ганхүү гэх хохирогч нараас шүүгдэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгөний зарцуулалтыг шалгаад гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хүндрүүлэх энэ нөхцөл байдал нь "тогтмол" шинжтэй үйлдэгддэг хуулийн шаардлагыг бүрэн гүйцэд нотолж чадахгүй байна гэж үзэж гомдол гаргаж байгаа юм. Шүүхийн тогтоолд ...олон удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн авч байгаа зэргээс түүнийг залилах гэмт хэрэг тогтмол үйлдэх байдлаар амьдралаа залгуулж байсан гэж үзсэн...гэж дүгнэсэн байгаа нь гэмт хэрэг үйлдэж буй давтамжийг илтгэж байгаа шинж болохоос гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож байгаа шинж биш юм гэж үзэж байгааг харгалзан үзэж шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.” гэв.
Прокурор Б.Урангоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Хын тухайд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны хооронд нийт 3 жил 8 сарын хугацаанд 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын байр, орон сууцтай болох гэсэн шалтгаан болон ганц бие эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эмзэг байдлыг далимдуулан бодит байдлыг нуух замаар, “төрийн албанд таньдаг хүн” байгаа. “Би өмнө нь ажиллаж байсан” гэж танилцуулсан. Нэр бүхий хохирогч нарыг шүүгдэгч Б.Х нь өөрийн түрээсэлж байсан орон сууцыг үзүүлж бодит байдлыг нуух замаар гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон. Энэ хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүгдэгч Б.Хын нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх тодорхойлолт, хохирогч нарын өгсөн, мэдүүлэг зэргээр нотлогддог. Гэмт хэрэг үйлдэх хугацаандаа шүүгдэгч Б.Х жирэмсэн болж төрсөн. Эрүүл мэндийн шалтгаантай ажил эрхэлдэггүй байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогддог. Тийг хохирох үедээ бараа бүтээгдэхүүн зарсан нөхцөл байдал тогтоогдог. Хохирогч Ттэй 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хамтран бизнес эрхэлдэг эсэх асуудал тогтоогддоггүй. Шүүгдэгч Б.Хын гаргасан гомдолд “түрээсийн гэрээ байгуулсан компаниудыг шалгуулах шаардлагатай талаар дурдаж” байна. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгах шаардлагагүй гэж прокурорын зүгээс үзсэн. Учир нь шүүгдэгч Б.Х нь иргэний эрх зүйгээр зохицуулагдах түрээсийн гэрээ байгуулж хохирогч нарт уг нөхцөл байдлыг хэлэхгүйгээр хуурч залилсан учраас шалгах шаардлага байхгүй. Байр түрээсэлсэн компанийг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 6 дугаар сарын 07-ноос 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслээд өмчлөх орон сууцанд оруулж өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 18 хохирогчоос нийтдээ 223,174,000 төгрөгийг залилж авсан буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:
хохирогч З.Тийн /1хх15-16/, Г.А /1хх 220-221/, Т.Т /2хх 3-10/, Н.Г /2хх 31-32/, Г.Э /2хх 56-57/, Д.Н /2хх 78-79/, Д.Т /2хх182/, Н.Э /2хх196-198/, Д.Б /2хх 223/, Б.Ж /2хх 235/, Б.Алтанцэцэг /Зхх14/, М.Б /3хх 78-80/, Н.Б /4хх 17/, Б.Туяа /4хх79/, Ж.Н /4хх111/, Ж.Н /4хх155/, Ц.Ц /4хх 191-193/, Н.Т /5хх 23/,
гэрч Д.Г /1хх 43-44/, Т.Д/1хх 40/, А.Эн /1хх 47-48/, А.Ө /1хх 53-54/, Б.А/2хх 82-83/, О.Л /2хх100/, Э.Б /4хх 27/, Ц.Б /4хх 81-82/, Б.А /4 хх 156/, О.О /4хх 195-1963/ гэсэн мэдүүлгүүд,
З.Тийн Хаан банкны ..........тоот дугаарын депозит дансны хуулга, /1хх 24-36/, Ж.Нийн Хаан банкны ............ тоот дугаарын депозит дансны хуулга, /1 хх 37/, Хохирогч Д.Бгийн Хаан банкны ........... тоот Б.Хын Хаан банкны ............. тоот дансны хуулга, /2хх 212-214/, Хохирогч М.Б Хаан банкны ............ тоот дугаарын данснаас болон Н.Э 5071053827 тоот дугаарын дансаар 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр 5,490,000 төгрөгийг н.Э Хаан банкны 5007745302 дугаартай данс, Б.Хын Хаан банкны ................. тоот дугаарын данс руу гүйлгээ хийсэн депозит дансны хуулга, /Зхх 84- 91/,
Т.Д болон З.Т нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 090Р2022 дугаартай “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” /1хх 68-73/, мөрдөгчийн Б.Хын 5030543456 тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх74-78, 2хх37-39/,
Э.Аэзэмшлийн Хаан банкны ......... дугаарын данснаас 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг Т.Б-Уулын Хаан банкны ............ тоот дугаарын данс руу, Г.Ц ............. дугаарын карт бүхий данс руу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг /1хх 194/, Г.Агийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаарын данснаас 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 5,500,000 төгрөг Б.Хын Хаан банкны ................ тоот дугаарын данс руу /1хх 194-195/, Г.Агийн эзэмшлийн Хаан банкны ................ дугаарын данснаас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг Б.Хын Хаан банкны ............... тоот дугаарын данс руу /1хх195/, хохирогч Н.Г ...... тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 5,200,000 төгрөг, 10-ны өдөр 5.000.000 төгрөг Б.Хын .................... тоот дугаарын данс руу /2хх 26-27/, Хохирогч Н.БХаан банкны 5407001756 тоот дугаарын данснаас Э.БХаан банкны ................. тоот дугаарын данс руу 2022 оны 6 дугаар сарын 04-ны өдөр 5,000,000 төгрөг /4хх13/, хохирогч Б.ТТөрийн банкны .................. тоот дугаарын данснаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Хын Хаан банкны ......... тоот дугаарын данс руу 7,500,000 төгрөг, Б.Тданснаас 2019 оны 12 дугаар 18-нд 7.000.000 төгрөгийг Б.Чдансанд, О.Дашнямын 949613хххххх6953 тоот дугаарын картаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5.500.000 төгрөг Б.Хын Хаан банкны ........... тоот дугаарын данс руу /4хх 68-70/, Ж.НХаан банкны .............. тоот дугаарын данснаас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг Б.Хын Хаан банкны ............... тоот дугаарын данс руу /4хх152/, хохирогч Ж.НХаан банкны ................. тоот дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг Б.Хын Хаан банкны ............... тоот дугаарын данс руу, /4хх114/, Хохирогч Ж.НХаан банкны ................. тоот дугаарын данснаас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 15,000,000 төгрөг Б.Хын Хаан банкны ................ тоот дугаарын данс руу /4хх115/ шилжүүлсэн баримт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.
Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Б.Х нь 2019 оны 6 дугаар сарын 07-ноос 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслээд өмчлөх орон сууцанд оруулж өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 18 хохирогчоос нийтдээ 223.174.000 төгрөгийг өөрийн Хаан банкинд эзэмшдэг 5030543456 дансаар шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.
Шүүгдэгч Б.Хын дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Хын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нар “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй тул шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгон гэмт этгээд үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл болгож, тогтвортой ашиглан, хэвшмэл шинжтэй болгосон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.
Хавтаст хэргээс үзэхэд, Б.Х нь нийт 18 удаагийн үйлдлээр буюу 2019 оны 6 дугаар сарын 07-ноос 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслээд өмчлөх орон сууцанд оруулж өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 18 хохирогчоос нийтдээ 223.174.000 төгрөгийг өөрийн Хаан банкинд эзэмшдэг .............. дансаар шилжүүлэн авсан бөгөөд үүнийг амьдралын эх үүсвэр болгон хэрэгцээндээ зарцуулсан нь нотлогджээ. Харин өөр бусад үйл ажиллагаа, түүний орлогоор амьжиргаагаа залгуулдаг байсан гэх нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй, уг нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Х нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 87 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Х нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 87 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА