| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00570/И |
| Дугаар | 157/ШШ2026/00008 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2026/00008
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыгхүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “П******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Т*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 22,974,028.27 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, танилцаад 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч М.Т******* нь манай компанитай 2024 оны 8 сарын 19-ны өдөр L100033193 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн эттээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч М.Т*******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П******* аппликейшнаас:
2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 7901422117 зээлийн дансны дугаартай, 430,000.00 /дөрвөн зуун гучин мянган төгрөг/ төгрөгийн п******* зеро зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/ эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4203102248 дансанд;
2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 7901418958 зээлийн дансны дугаартай, 216,240.00 /хоёр зуун арван зургаан мянга хоёр зуун дөчин төгрөг/ төгрөгийн п******* зеро зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/ эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4203102248 дансанд;
2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 7810476936 зээлийн дансны дугаартай, 2,097,000.00 /хоёр сая ерэн долоон мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946350385 банкны тоот дансанд;
2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 7801458248 зээлийн дансны дугаартай, 2,764,000.00 /хоёр сая долоон зуун жаран дөрвөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946350385 банкны тоот дансанд;
2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 7100930728 зээлийн дансны дугаартай, 10,110,000.00 /арван сая нэг зуун арван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946350385 банкны тоот дансанд;
2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 7100605970 зээлийн дансны дугаартай, 5,000,000.00 /таван сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946350385 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1.2025 оны 6 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь:
2.2025 оны 6 дугаар сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь:
3.2025 оны 6 дугаар сарын 3-ны зээлийн үлдэгдэл нь:
4. 2025 оны 4 дүгээр сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь:
5.2025 оны 3 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь :
6.2024 оны 8 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь :
-Үндсэн зээл: 3,799,029.42 /гурван сая долоон зуун ерэн есөн мянга хорин есөн төгрөг дөчин хоёр мөнгө /
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуу/ төгрөг.
Иймд хариуцагч М.Т*******гээс нийт 22,974,028.27 /хорин хоёр сая есөн зуун далан дөрвөн мянга хорин найман төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч З******* овогт М******* Т******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “М.Т******* миний бие нь 22,974,028.27 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“П******* ББСБ” ХХК нь хариуцагч М.Т*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,974,028.27 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Т******* нь 22,974,028.27 төгрөгийг “П******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн L100033193 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, М.Т*******гийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Т******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 22,974,028.27 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 22,974,028.27 /хорин хоёр сая есөн зуун далан дөрвөн мянга хорин найман төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,820 төгрөгийн тавин хувь 136,410 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 136,410 төгрөгийг, хариуцагч М.Т*******гээс улсын тэмдэгтийн хураамж 136,410 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
1.Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 22,974,028.27 /хорин хоёр сая есөн зуун далан дөрвөн мянга хорин найман төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч М.Т******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,820 төгрөгийн тавин хувь 136,410 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 136,410 төгрөгийг, хариуцагч М.Т*******гээс улсын тэмдэгтийн хураамж 136,410 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Т******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР