Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2026/00009

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “П******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г******* холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 21,754,536.34 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, танилцаад 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

      ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Г******* нь манай компанитай 2024 оны 11 сарын 27-ний өдөр L100053400 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Б.Г*******ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П******* аппликейшнаас:

2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 7810119628 зээлийн дансны дугаартай, 137,000.00 /нэг зуун гучин долоон мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 7810110451 зээлийн дансны дугаартай, 250,000.00 /хоёр зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 7810049572 зээлийн дансны дугаартай, 1,200,000.00 /нэг сая хоёр зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 7810041641 зээлийн дансны дугаартай, 1,700,000.00 /нэг сая долоон зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 7810024764 зээлийн дансны дугаартай, 150,000.00 /нэг зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 7801379484 зээлийн дансны дугаартай, 150,000.00 /нэг зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 7809947491 зээлийн дансны дугаартай, 100,000.00 /нэг зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 7825944143 зээлийн дансны дугаартай, 280,000.00 /хоёр зуун наян мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 7809916866 зээлийн дансны дугаартай, 100,000.00 /нэг зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 7809911819 зээлийн дансны дугаартай, 150,000.00 /нэг зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 7825935190 зээлийн дансны дугаартай, 777,000.00 /долоон зуун далан долоон мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 7825931928 зээлийн дансны дугаартай, 100,000.00 /нэг зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 7825928064 зээлийн дансны дугаартай, 200,000.00 /хоёр зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 7825923052 зээлийн дансны дугаартай, 150,000.00 /нэг зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 7825922828 зээлийн дансны дугаартай, 100,000.00 /нэг зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 7100316618 зээлийн дансны дугаартай, 1,650,000.00 /нэг сая зургаан зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд;

2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 7901046226 зээлийн дансны дугаартай, 2,000,000.00 /хоёр сая төгрөг/ төгрөгийн п******* зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5%хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4201751620 дансанд;

2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7100273407 зээлийн дансны дугаартай, 11,050,000.00 /арван нэгэн сая тавин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946383876 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ны өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.

Үүнд:

1. 2025 оны 5 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 137,000.00 /нэг зуун гучин долоон мянган төгрөг/
  • Шимтгэл: 2,740.00 /хоёр мянга долоон зуун дөчин төгрөг/
  • Үндсэн хүү: 24,457.31 /хорин дөрвөн мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг гучин нэгэн мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 4,080.73 /дөрвөн мянга наян төгрөг далан гурван мөнгө /
  • Нийт: 168,278.04 /нэг зуун жаран найман мянга хоёр зуун далан найман төгрөг дөрвөн мөнгө /

          2. 2025 оны 5 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь :

  • Үндсэн зээл: 250,000.00 /хоёр зуун тавин мянган төгрөг/
  • Шимтгэл: 5,000.00 /таван мянган төгрөг/
  • Үндсэн хүү: 44,630.14 /дөчин дөрвөн мянга зургаан зуун гучин төгрөг арван дөрвөн мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 7,446.58 /долоон мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг тавин найман мөнгө /
  • Нийт: 307,076.72 /гурван зуун долоон мянга далан зургаан төгрөг далан хоёр мөнгө /

           3.  2025 оны 5 дугаар сарын 15-ны зээлийн үлдэгдэл нь

-Үндсэн зээл: 1,200,000.00 /нэг сая хоёр зуун мянган төгрөг/

  • Шимтгэл: 24,000.00 /хорин дөрвөн мянган төгрөг/
  • Үндсэн хүү: 215,408.22 /хоёр зуун арван таван мянга дөрвөн зуун найман төгрөг хорин хоёр мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 35,980.28 /гучин таван мянга есөн зуун наян төгрөг

хорин найман мөнгө/

Нийт: 1,475,388.50 /нэг сая дөрвөн зуун далан таван мянга гурван  зуун наян найман төгрөг тавин мөнгө/

            4. 2025 оны 5 дугаар сарын 15-ны зээлийн үлдэгдэл нь:

-Үндсэн зээл: 1,700,000.00 /нэг сая долоон зуун мянган төгрөг/

  • Шимтгэл: 34,000.00 /гучин дөрвөн мянган төгрөг/
  • Үндсэн хүү: 305,161.64 /гурван зуун таван мянга нэг зуун жаран нэгэн төгрөг жаран дөрвөн мөнгө/
  • Нэмэгдүүлсэн хүү: 50,972.06 /тавин мянга есөн зуун далан хоёр төгрөг зургаан мөнгө /
  • Нийт: 2,090,133.70 /хоёр сая ерэн мянга нэг зуун гучин гурван төгрөг далан мөнгө/

            5. 2025 оны 5 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 150,000.00 /нэг зуун тавин мянган төгрөг/
  • Шимтгэл: 3,000.00 /гурван мянган төгрөг/
  • Үндсэн хүү: 27,073.97 /хорин долоон мянга далан гурван төгрөг ерэн долоон мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 4,527.13 /дөрвөн мянга таван зуун хорин долоон төгрөг арван гурван мөнгө /
  • Нийт: 184,601.10 /нэг зуун наян дөрвөн мянга зургаан зуун нэг төгрөг арван мөнгө/

            6. 2025 оны 5 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 150,000.00 /нэг зуун тавин мянган төгрөг/
  • Шимтгэл: 3,000.00 /гурван мянган төгрөг/
  • Үндсэн хүү: 27,073.97 /хорин долоон мянга далан гурван төгрөг ерэн долоон мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 4,527.13 /дөрвөн мянга таван зуун хорин долоон төгрөг арван гурван мөнгө/
  • Нийт: 184,601.10 /нэг зуун наян дөрвөн мянга зургаан зуун нэг төгрөг арван мөнгө/

            7. 2025 оны 5 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 100,000.00 /нэг зуун мянган төгрөг/
  • Шимтгэл: 2,000.00 /хоёр мянган төгрөг/
  • Үндсэн хүү: 18,246.57 /арван найман мянга хоёр зуун дөчин зургаан төгрөг тавин долоон мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 3,057.54 /гурван мянга тавин долоон төгрөг тавин дөрвөн мөнгө /
  • Нийт: 123,304.11 /нэг зуун хорин гурван мянга гурван зуун дөрвөн төгрөг арван нэгэн мөнгө/

            8. 2025 оны 5 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 280,000.00 /хоёр зуун наян мянган төгрөг/
  • Шимтгэл: 5,600.00 /таван мянга зургаан зуун төгрөг/
  • Үндсэн хүү: 51,366.58 /тавин нэгэн мянга гурван зуун жаран зургаан төгрөг тавин найман мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 8,616.33 /найман мянга зургаан зуун арван зургаан төгрөг гучин гурван мөнгө /
  • Нийт: 345,582.91 /гурван зуун дөчин таван мянга таван зуун наян хоёр төгрөг ерэн нэгэн мөнгө /

               9. 2025 оны 5 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь:
 -Үндсэн зээл: 100,000.00 /нэг зуун мянган төгрөг/

- Шимтгэл: 2,000.00 /хоёр мянган төгрөг/

  • Үндсэн хүү: 18,345.20 /арван найман мянга гурван зуун дөчин таван төгрөг хорин мөнгө/
  • Нэмэгдүүлсэн хүү: 3,077.27 /гурван мянга далан долоон төгрөг хорин долоон мөнгө/
  • Нийт: 123,422.47 /нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуун хорин хоёр төгрөг дөчин долоон мөнгө/

            10. 2025 оны 5 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь :

  • Үндсэн зээл: 134,999.31 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг гучин нэгэн мөнгө /
  • Шимтгэл: 3,374.99 /гурван мянга гурван зуун далан дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө /
  • Үндсэн хүү: 22,635.50 /хорин хоёр мянга зургаан зуун гучин таван төгрөг тавин мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 3,728.20 /гурван мянга долоон зуун хорин найман төгрөг хорин мөнгө /
  • Нийт: 164,738.00 /нэг зуун жаран дөрвөн мянга долоон зуун гучин найман төгрөг/

            11. 2025 оны 5 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь :

  • Үндсэн зээл: 777,000.00 /долоон зуун далан долоон мянган төгрөг/
  • Шимтгэл: 15,540.00 /арван таван мянга таван зуун дөчин төгрөг/
  • Үндсэн хүү: 142,542.24 /нэг зуун дөчин хоёр мянга таван зуун дөчин хоёр төгрөг хорин дөрвөн мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 23,910.32 /хорин гурван мянга есөн зуун арван төгрөг гучин хоёр мөнгө /
  • Нийт: 958,992.56 /есөн зуун тавин найман мянга есөн зуун ерэн хоёр төгрөг тавин зургаан мөнгө/
  1.  2025 оны 5 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 100,000.00 /нэг зуун мянган төгрөг/

- Шимтгэл: 2,000.00 /хоёр мянган төгрөг/

- Үндсэн хүү: 18,443.84 /арван найман мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг наян дөрвөн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 3,096.99 /гурван мянга ерэн зургаан төгрөг ерэн есөн мөнгө /

- Нийт: 123,540.83 /нэг зуун хорин гурван мянга таван зуун дөчин төгрөг наян гурван мөнгө /

13. 2025 оны 5 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 200,000.00 /хоёр зуун мянган төгрөг/
  • Шимтгэл: 4,000.00 /дөрвөн мянган төгрөг/
  • Үндсэн хүү: 36,887.67 /гучин зургаан мянга найман зуун наян долоон төгрөг жаран долоон мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 6,193.98 /зургаан мянга нэг зуун ерэн гурван төгрөг ерэн найман мөнгө /
  • Нийт: 247,081.65 /хоёр зуун дөчин долоон мянга наян нэгэн төгрөг жаран таван мөнгө/
  1. 2025 оны 5 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь:
  • Үндсэн зээл: 150,000.00 /нэг зуун тавин мянган төгрөг/
  • Шимтгэл: 3,000.00 /гурван мянган төгрөг/
  • Үндсэн хүү: 27,665.76 /хорин долоон мянга зургаан зуун жаран таван төгрөг далан зургаан мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 4,645.48 /дөрвөн мянга зургаан зуун дөчин таван төгрөг дөчин найман мөнгө/
  • Нийт: 185,311.24 /нэг зуун наян таван мянга гурван зуун арван нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө /

15. 2025 оны 5 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь:
-Үндсэн зээл: 100,000.00 /нэг
зуун мянган төгрөг/

  • Шимтгэл: 2,000.00 /хоёр мянган төгрөг/
  • Үндсэн хүү: 18,443.84 /арван найман мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг наян дөрвөн мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 3,096.99 /гурван мянга ерэн зургаан төгрөг ерэн есөн мөнгө/
  • Нийт: 123,540.83 /нэг зуун хорин гурван мянга таван зуун дөчин төгрөг наян гурван мөнгө /

16. 2025 оны 1 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 1,459,971.77 /нэг сая дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуун далан нэгэн төгрөг далан долоон мөнгө/
  • Шимтгэл: 0.00
  • Үндсэн хүү: 301,386.16 /гурван зуун нэг мянга гурван зуун наян зургаан төгрөг арван зургаан мөнгө/
  • Нэмэгдүүлсэн хүү: 8,092.48 /найман мянга ерэн хоёр төгрөг дөчин найман мөнгө/
  • Нийт: 1,769,450.41 /нэг сая долоон зуун жаран есөн мянга дөрвөн зуун тавин төгрөг дөчин нэгэн мөнгө/

            17. 2025 оны 1 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 1,333,199.49 /нэг сая гурван зуун гучин гурван мянга нэг зуун ерэн есөн төгрөг дөчин есөн мөнгө /
  • Шимтгэл: 0.00
  • Үндсэн хүү: 0.00
  • Нэмэгдүүлсэн хүү: 180,255.89 /нэг зуун наян мянга хоёр зуун тавин таван төгрөг наян есөн мөнгө /
  • Нийт: 1,513,455.38 /нэг сая таван зуун арван гурван мянга дөрвөн зуун тавин таван төгрөг гучин найман мөнгө/

            18. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 9,645,156.73 /есөн сая зургаан зуун дөчин таван мянга нэг зуун тавин зургаан төгрөг далан гурван мөнгө /
  • Шимтгэл: 0.00
  • Үндсэн хүү: 1,964,440.95 /нэг сая есөн зуун жаран дөрвөн мянга  дөрвөн зуун дөчин төгрөг ерэн таван мөнгө/
  • Нэмэгдүүлсэн хүү: 50,939.11 /тавин мянга есөн зуун гучин есөн төгрөг арван нэгэн мөнгө /
  • Нийт: 11,660,536.79 /арван нэгэн сая зургаан зуун жаран мянга таван зуун гучин зургаан төгрөг далан есөн мөнгө/

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 5,500.00 /таван мянга таван зуу/ төгрөг.

Иймд хариуцагч Б.Г*******аас нийт 21,754,536.34 /хорин нэгэн сая долоон зуун тавин дөрвөн мянга таван зуун гучин зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б******* овогт Б******* Г******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 21,754,536.34 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно, маргах зүйлгүй” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

“П******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Г******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,754,536.34 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Б.Г******* нь 21,754,536.34 төгрөгийг “П******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн L100053400 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, Б.Г*******ийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 21,754,536.34 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

  Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 21,754,536.34 /хорин нэгэн сая долоон зуун тавин дөрвөн мянга таван зуун гучин зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,723 төгрөгийн тавин хувь 133,361 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 133,361 төгрөгийг, хариуцагч Б.Г*******аас улсын тэмдэгтийн хураамж 133,361 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 21,754,536.34 /хорин нэгэн сая долоон зуун тавин дөрвөн мянга таван зуун гучин зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Г******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,723 төгрөгийн тавин хувь 133,361 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 133,361 төгрөгийг, хариуцагч Б.Г*******аас улсын тэмдэгтийн хураамж 133,361 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Г******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР