Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1004

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч Ч.А, шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И овогт Т.Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806042831145 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Т.Н нь 2018 оны 5 дугаар сарын 4-ний шөнө 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан" хотхоны урд хэсэгт байрлах автобусны буудлын орчим Д.Т зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ: “…Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид хохиролд 500.000 төгрөг өгсөн. Одоо 200.000 төгрөг цалин буухаар өгнө.” гэв.  

     Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч иргэний нэхэмжлэгчээр Д.Т өгсөн мэдүүлэг /хх-н 8-9/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5833 дугаартай дүгнэлт /хх-н 14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 29-30/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Г өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20,42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-19/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс шүүгдэгч Т.Н нь 2018 оны 5 дугаар сарын 4-ний шөнө 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан" хотхоны урд хэсэгт байрлах автобусны буудлын орчим Д.Т зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүхээс шүүгдэгч Т.Н  2018 оны 5 дугаар сарын 4-ний шөнө 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан" хотхоны урд хэсэгт байрлах автобусны буудлын орчим Д.Т зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т хохирогчоор өгсөн: “..." гэх мэдүүлэг /хх-н 8-9/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Г өгсөн: “....

." гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5833 дугаар

1. Д.Т биед баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, баруун хөмсөг, зовхи, зүүн сарвуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-14/,

             шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Н ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

             Хохирогч Д.Т нь “гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 8-9/ байх тул шүүгдэгч Т.Н энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирлыг төлж, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.