2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2026/00122

 

 

 

2025 о 12 с 25 ө

Дугаар 191/ШШ2026/00122

Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* ХХК, /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******,, байрлах, ХХК, /рд:/-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөр, алдангид 25,166,142 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. , Б. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. , нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. , Б. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, тоот эд хөрөнгийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан хамтран ажилласан бөгөөд дээрх хугацаанд дараах 3 даатгалын тохиолдол үүссэн боловч хариуцагч тал нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. Үүнд: 1. Талуудын байгуулсан гэрээний хүрээнд 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ХХК-ийн Хархорин салбарт ашигладаг Эйр кондейшн ажиллахгүй болж, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2,14-т заасны дагуу мэргэжпийн байгууллагаар шалгуулахад, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан цахилгааны эрсдэл үүссэн буюу цахилгааны хэлбэлзлийн улмаас мотор шатсан болохыг тодорхойлсон бөгөөд үүний улмаас компанид нийт 2,225,000 төгрөгийн хохирол гарч бид гэрээний дагуу 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 24/190 тоот албан бичгээр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч  ХХК нь гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хугацааг зөрчиж, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.

2. 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ХХК-ийн Сансар салбарт ашигладаг Эйр кондейшн ажиллахгүй болж, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.14-т заасны дагуу мэргэжпийн байгууллагаар шалгуулахад, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан цахилгааны эрсдэл үүссэн буюу цахилгааны хэлбэлзлийн улмаас мотор шатсан болохыг тодорхойлсон бөгөөд үүний улмаас компанид нийт 6,171,000 төгрөгийн хохирол гарч бид гэрээний дагуу 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тоот албан бичгээр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч ХХК нь гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хугацааг зөрчиж, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1- т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.

3. 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ХХК-ийн Номин-32 салбарт ашигладаг Эйр кондейшн ажиллахгүй болж, талуудын сайгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.14-т заасны дагуу мэргэжлийн байгууллагаар _алгуулахад, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан цахилгааны эрсдэл үүссэн буюу _ахилгааны хэлбэлзлийн улмаас мотор шатсан болохыг тодорхойлсон бөгөөд үүний ..-.маас компанид нийт 8,381,428 төгрөгийн хохирол гарч бид гэрээний дагуу 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 24/212 тоот албан бичгээр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч ХХК нь гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хугацааг зөрчиж, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1- т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.

Нэхэмжпэгч ХХК нь талуудын байгуулсан эд хөрөнгийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т Эд хөрөнгийг түүний өртгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө гэж заасан бөгөөд нэхэмжпэгч ХХК нь өөрсдийн бүхий эд хөрөнгийг 100% өртөг үнээр буюу анхны худалдан авсан үнийн дүнгээр нь даатгуулсан ба гэрээний хавсралтад дээрх эд хөрөнгүүдийг талууд харилцан тохиролцон барилгын нэг хэсэг гэж үзэж, Барилга, түрээсийн сайжруулалт хэсэгт оруулан даатгуулсан болно. Хариуцагч ХХК нь нөхөн төлбөр олгохоос татгалзсантай холбоотойгоор маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр манай компанийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт өгөхөд Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тоот шийдвэрүүдээр хариуцагч ХХК нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байх тул дээрх 5 даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг ХХК-д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, хариуцагч ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Даатгалын багц дүрэм-ийн нэгдүгээр хавсралтын 5 дугаар зүйлийн 5.4.1, 5.4.3, 5.5.1, 5.5.2, талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн буюу даатгалын гэрээнд заасан утга санаа, үг хэллэгийг төөрөгдүүлсэн, хоёрдмол утга санаатайгаар нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохоос татгалзаж бидний үйл ажиллагаанд хохирол учруулж байна.

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч ХХК-иас нийт 25,166,142 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч ХХК-ийн Хаан банкны тоот дансанд олгож өгнө үү.

Нэхэмжпэлийн үнийн дүнгийн дэлгэрэнгүй тооцоолол.

1. Хархорин салбарын хохирлын дүн 2,225,000 төгрөг.

а. Нөхөн төлбөрийн материалыг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн бөгөөд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн шийдвэр гартал буюу 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 740 хоногийн алданги 1,112,500 төгрөг.

2. Сансар салбарын хохирлын дүн: 6,171,000 төгрөг.

а. Нөхөн төлбөрийн материалыг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн бөгөөд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шийдвэр гартал буюу 2025 оны 6 дугаар сарын 30-ний өдөр хүртэл нийт 736 хоногийн алданги 3,085,500 төгрөг.

3. Номин-32 салбарын хохирлын дүн: 8,381,428 төгрөг.

а. Нөхөн төлбөрийн материалыг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өгсөн бөгөөд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шийдвэр гартал буюу 2025 оны 6 дугаар сарын 30-ний өдөр хүртэл нийт 726 хоногийн алданги 4,190,714 төгрөг.

Нийт нэхэмжилж буй үнийн дүн 2,225,000 төгрөг+1,112,500 төгрөгийн алданги+6,171,000 төгрөг+3,085,500 төгрөгийн алданги +8,381,428 төгрөг+4,190,714 төгрөгийн алданги=25,166,142 төгрөггэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н. шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК нь ХХК-д холбогдуулж Даатгалын нөхөн толборт 16,777,428 төгрөг, алдангид 8,388.714 төгрөг, нийт 25,166,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ХХК-ийн нь Хархорин, Сансар, Номин-32 салбарт ашигладаг Эйр кондейшнуудыг талуудын хооронд байгуулагдсан Эд хөрөнгийн багц даатгалын гэрээ-ний хавсралтад заасан барилгыи нэг хэсэг гэж үзэж Барилга, түрзэсийн сайжруулалт хэсэгт оруулан даатгуулсан гэжээ. Даатгалын гэрээгээр тохиролцсон тухайн Барилга, түрээсийн сайжруулалт гэх ойлголт нь зөвхон үйл ажиллагаа явуулж буй барилга буюу объектыг дангаар нь ойлгоно. Мөн талууд тохиролцсон тохиолдолд барилгын нэг хэсэг гэж үзэж барилгатай холбоотой эд хөрөнгүүдийг хамтад нь даатгах тохиолдол байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн даатгуулсан Барилга, түрээсийн сайжруулалт хэсэгт ундсэн барилгаас гадна Сүлжээ, кабель, камер-ыг барилгын нэг хэсэгт хамааруулж даатгуулсан байгаа нь даатгагдсан эд хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлээс харагдаж байна. Тодруулбал, Хархорин салбарын "Түрээсийн сайжруулалт": 373,801,458 төгрөг, Сүлжээ, кабель, камер: 10,752,500 төгрөг, нийт 384,553,958 төгрөгийн хөрөнгө Сансар салбарын "Барилга" 1,126,950,000 төгрөг, Сүлжээ, кабель, камер: 47,362,791 төгрөг, нийт 1,174,312,791 төгрөгийн хөренгө Номин-32 салбарын "Түрээсийн сайжруулалт"135,333,962 төгрөг, Сүлжээ, кабель, камер 3,550,000 төгрөг, нийт 138,883,962 төгрогийн хөрөнгө тустус даатгуулсан байна.

Эйр кондейшныг барилгын нэг хэсэг гэж узэх боломжгүй бөгөөд түүнийг барилгаас салган авах боломжтой бие даасан тусдаа эд хөрөнгө юм. Хэрэв тус хөрөнгийг барилгын нэг хэсэг гэж үзэж даатгуулсан бол Сүлжээ, кабель, камер-тай нэгэн адил тусад нь үнэлж, эд хөрөнгийн жагсаалтад оруулан бүртгэж даатгах байсан. Иймд манай байгууллагатус Эйр кондейшнуудыг Барилга, түрээсийн сайжруулалт хэсэгт оруулж даатгаагүй бөгөөд тус хөрөнгүүд нь даатгагдсан зүйлсийн жагсаалтад байхгүй даатгагдаагүй хөрөнгүүд учраас Эд хөрөнгийн багц даатгалын гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1- т ... дааггалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан... гэж заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно. Мөн нэмэлтээр тодруулга өгөхөд Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ий Ашиглалт, засварын зүүн төвөөс нэхэмжлэгчид илгээсэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 32/186 тоот албан бичигт Танай байгууллага нь өөрийн эзэмшлийн цахилгааны дэд өртөөг хариуцсан цахилгаанчинтай байх, дэд өртөөнд жил тутам засвар үйлчилгээ хийж байх шаардлагатай байгааг анхаарнауу. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ-ний 2.2.4-д Хэрэглэгч нь нарийн мэдрэгчтэй тоног төхөөрөмж хэрэглэж байгаа бол гүйдэл, хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах төхөөрөмж тавьсан байх гэж заасны дагуу тоног төхөөрөмждөө фазын болон хэт хүчдэлийн хамгаалалт суурилуулах гэсэн. Мөн тус компанийн нэхэмжлэгчид илгээсэн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тоот албан бичигт цахилгаан шугам сүлжээнд үүсэж байгаа гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллөөс болж буй хүчдэлийн хэлбэлзлээс сэргийлэх техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг өөрсдийн эзэмшлийн сүлжээнд авч хэрэгжүүлэх талаар мэдэгдсэн. Хэрэв нэхэмжлэгч нь тус шаардлагатай арга хэмжээг аваагүйгээс даатгагдсан эд хөрөнгүүдэд эрсдэл учирсан тохиолдолд энэ нь мөн Эд хөрөнгийн багц даатгалын гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1-т заасан Даатгалын тухай хуулийн 8.5 санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн... гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл болохыг анхаарах шаардлагатай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгуй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-22-р тал.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 64-66, 83-87, 89-91-р тал.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 73-82-р талд авагдсан үзлэгийн тэмдэглэл түүнд хавсаргасан материал, 92-104-р тал.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч******* ХХК хариуцагч ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 16,777,428 төгрөг, алдангид 8,388,714 төгрөг, нийт 25,166,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3. хариуцагч тал даатгалын гэрээгээр эйр кондейшнийг даатгаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

4. Нэхэмжлэгч******* ХХК болон хариуцагч ХХК-ийн хооронд 2022 оны 11 сарын 30-ны өдөр эд хөрөнгийн багц даатгалын гэрээ байгуулагдаж, даатгагч нь барилга, барилгын сайжруулалт, машин тоног төхөөрөмж, гал тогооны тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил, компьютер тоног төхөөрөмж, бараа материалыг 2022 оны 11 сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 сарын 30-ны өдрийн шөнийн 00 цаг хүртэл 1 жилийн хугацаатай галын, байгалийн, цахилгааны, сан техникийн, ус чийгийн, гуравдагч этгээдээс хохирол учруулах бүр төрлийн эрсдэл, үйлдвэрийн ослын, хулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах, дээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах эрсдэлүүд үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгох, даатгуулагч нь хураамж төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгийн багц даатгалын гэрээ, түүний хавсралт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-17-22, 99-104/

 

Зохигчдын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

 

4.1. Даатгуулагч******* ХХК-аас даатгагч ХХК-д даатгалын хураамж төлсөн талаар талууд маргаагүй.

 

4.2. Эд хөрөнгийн багц даатгалын гэрээний хугацаанд нэхэмжлэгч******* ХХК-ийн Пицца Хархорин, Сансар салбар, хамт Номин 32 салбаруудын гал тогооны эйр кондейшн шатсан гэх нэхэмжлэгч талын тайлбартай хариуцагч тал маргаагүй.

 

4.3. Даатгуулагч******* ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу эрсдэл үүссэн гэж үзэж даатгагч ХХК-д нөхөн төлбөр авах зорилгоор холбогдох баримтуудыг хүргүүлсэн байх боловч ХХК-аас ... эйр кондейшн даатгагдсан зүйлсийн жагсаалтад байхгүй...үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4.4.******* ХХК нь уг нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад ... нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Талууд даатгалын эрсдэл болон даатгагдсан хөрөнгийн мэдээллийг ерөнхий байдлаар гэрээнд тусган харилцан тохиролцсон байх бөгөөд дээрх тохиолдлын тухайд даатгалын гэрээнд заасан цахилгааны эрсдэлийн улмаас барилга, машин тоног төхөөрөмжид учирсан хохирол гэж үзэхээр байна... гэсэн хариу өгсөн болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 сарын 18-ны өдрийн дугаар албан бичгээр тогтоогдож байна. /хх-98/

 

4.5. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 4-т даатгалын зүйл, 4.1-д хавсралтад заагдсан дараах эд хөрөнгө байна, 4.1.1.1-д барилга, барилгын засан сайжруулалт гэж тодорхойлсон ба нэхэмжлэгч тал эйр кондейшн нь барилгын засан сайжруулалтад орно гэж тайлбарлаж байна.

 

4.6. Барилгын тухай хуулийн 4.1-т зааснаар барилга байгууламжийг засварлах, тоноглох гэдэг нь ашиглалтын хэвийн нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор барилга байгууламжийг бүхэлд нь хэсэгчлэн засварлаж, нэмэлт болон тусгай тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлэхээр байна.

 

Барилгын тухай хуулийн 4.1.11-д барилгын ажил гэдэг нь бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ гэж заасан.

 

4.7.******* ХХК-ийн ажилтан ХХК-ийн ажилтанд 2022 оны 12 сарын 02-нд имэйл хаягаар хүргүүлсэн гэрээний төслийн гэрээний хавсралтад Жич: Барилгын үнэлгээнд агааржуулалтын системийн үнэлгээ багтсан болно гэж тусгасан болох нь үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан баримтаар тогтоогдож байна. /хх-73-82/

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна, 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 84.4.Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заажээ.

 

4.8. Иргэний хуулийн 84 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Хархорин, Сансар салбар, хамт Номин 32 салбаруудын гал тогооны эйр кондейшнийг барилгатай холбоотой агааржуулалтын систем гэж үзэх үндэслэлгүй байх ба хөдлөх хөрөнгө гэж үзэхээр байна.

 

4.9. Талуудын хооронд байгуулагдсан даатгагдсан хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалтанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгө болох гал тогооны эйр кондейшнийг даатгаагүй, үнэлгээг тохироогүй, даатгалын хураамж төлөөгүй байх тул Жич: Барилгын үнэлгээнд агааржуулалтын системийн үнэлгээ багтсан болно гэсэн гэрээний төслийн саналыг үндэслэн Хархорин, Сансар салбар, хамт Номин 32 салбаруудын гал тогооны эйр кондейшнийн даатгалын нөхөн төлбөрт нэхэмжилсэн нийт 16,777,428 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

4.10. Гал тогооны эйр кондейшнийг даатгаагүй, үнэлгээг тохироогүй, даатгалын хураамж төлөөгүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийг нөхөн төлбөрийг төлөөгүйтэй холбоотой алданги шаардах эрхгүй гэж дүгнэв.

 

4.11. Иймд хариуцагч ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 16,777,428 төгрөг, алдангид 8,388,714 төгрөг, нийт 25,166,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Эйр кондейшинийг даатгуулаагүй гэж үзсэн тул нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар гал тогооны эйр кондейшнийг худалдан авсан гэх баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэнийг дурдав.

 

5. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ХХК-д холбогдох 25,166,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ