Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2026/00019

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Э*******д холбогдох “16,481,891.66 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 12 дугаар  сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад    

           ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л******* Э******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-08-22-нд 6000269472 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000269472 тоот “Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 186 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 6000269472 тоот “Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-02-12-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000269472 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт, 14327796 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт, 2067328.5 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт, 61767.4 төгрөг, нотариатын төлбөрт 25,000, Нийт 16,481,891.66 төгрөгийг Зээлдэгч Л******* Э*******өөс гаргуулах” гэжээ.

Хариуцагч Х******* овогт Л*******гийн Э******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...*******иний бие Л******* овогтой Э******* нь “******* Банк” ХК-ийн 16,481,891.66 төгрөгийг зээлдэгч би төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Л.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,481,891.66 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.Э******* нь 16,481,891.66 төгрөгийг “******* банк” ХК-д төлж барагдуулах үүрэгтэй болох нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *******D00103778 дугаартай хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн LD00103778 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6000269472 дугаартай цахим зээлийн гэрээ, Л.Э*******ийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Э******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 16,481,891.66 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 16,481,891.66  (арван зургаа сая дөрвөн зуун наян нэгэн мянга найман зуун ерэн нэгэн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,359 төгрөгийн тавин хувь 120,179 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 120,179 төгрөгийг, хариуцагч Л.Э*******өөс улсын тэмдэгтийн хураамж 120,179 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 16,481,891.66  (арван зургаа сая дөрвөн зуун наян нэгэн мянга найман зуун ерэн нэгэн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч Л.Э******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,359 төгрөгийн тавин хувь 120,179 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 120,179 төгрөгийг, хариуцагч Л.Э*******өөс улсын тэмдэгтийн хураамж 120,179 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР