Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1003

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч /томилолтоор/ Ч.А, шүүгдэгч /хохирогч/ Д.Н, шүүгдэгч /хохирогч/ Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овгийн Д.Н, Н овгийн Ц.Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706024641211 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн, 

2. Монгол улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Д.Н, Ц.Н нар нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны орчим хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Д.Н мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Ц.Н мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэв.

             Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-14/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч /шүүгдэгч/ Д.Н өгсөн мэдүүлэг /хх-н 15-16, 22-27/, хохирогч /шүүгдэгч/ Ц.Н өгсөн мэдүүлэг /хх-н 17-18, 31-33/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11409, 11688 дугаар дүгнэлт /хх-н 39, 42/, шүүгдэгч Д.Н ял шалгах хуудас, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-н 45-46/, шүүгдэгч Ц.Н ял шалгах хуудас /хх-н 49/, Д.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-58-59/, Ц.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 64-65/,  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалаг шүүгдэгч Д.Н, Ц.Н нар нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны орчим хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгч /хохирогч/ Д.Н, Ц.Н нар нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны орчим хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н хохирогчоор өгсөн “…." гэх мэдүүлэг /хх-ийн 22-27/,

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Н хохирогчоор өгсөн “…. гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О гэрчээр өгсөн “...2:. ”гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Э гэрчээр өгсөн “....” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б гэрчээр өгсөн “.....” гэх мэдүүлэг /хх-ийн71-72/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Д гэрчээр өгсөн “.....” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11409 дугаар:

          1. Д.Н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хүзүүнд цус хуралт, баруун тохойнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамарна,

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

          5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-н 39/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11688 дугаар:

          1. Ц.Н биед зүүн чихэнд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 42/,

             Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 14/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар үйлдсэн хэргийн талаараа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

             Иймд шүүгдэгч Д.Н, Ц.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Ц.Н  нар нь бие биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

             Хохирогч /шүүгдэгч/ Д.Н, Ц.Н нар нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “…бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй.” /хх-76-77/ гэсэн байх тул шүүгдэгч Д.Н, Ц.Н нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.     

Шүүхээс шүүгдэгч Д.Н, Ц.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

Шүүгдэгч Д.Н, Ц.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.