| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00530/И |
| Дугаар | 157/ШШ2025/00503 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2025/00503
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “О******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Э*******д холбогдох “483,780 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О******* к******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь Очирхуяг овогтой Э*******тай 2024.10.22-ны өдөр 96811 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
2024 оны 12 сарын 30-ны өдөр 330,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.5 хувийн хүүтэй z000805811 тоот зээлийг ХААН банк дахь 5346419373 тоот дансанд зээлдэгч О.Э******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч О.Э******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-10-30-ны өдрийн байдлаар
z000805811 тоот зээл нь 2025 оны 01 сарын 29-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 330,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 304 хоногийн хүү 150,480 төгрөг+шимтгэл 3,300 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 153,780, бүгд нийлээд 483,780 / дөрвөн зуун наян гурван мянга, долоон зуун ная/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х******* овогт О******* Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: “О******* к*******аас нэхэмжилж байгаа 483,780 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О******* к******* ББСБ” ХХК нь хариуцагч О.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 483,780 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч О.Э******* нь 483,780 төгрөгийг “О******* к******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №2024-96811 дугаартай Цахим зээлийн эрхийн гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20241022-4549 дугаартай цахим зээлийн гэрээний нэмэлт гэрээ, хүү тооцоолсон хүснэгт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Э******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 483,780 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 483,780 / дөрвөн зуун наян гурван мянга, долоон зуун ная/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,163 төгрөгийн тавин хувь 7,581 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7,581 төгрөгийг, хариуцагч О.Э*******гаас улсын тэмдэгтийн хураамж 7,581 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “О******* к******* ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “О******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 483,780 / дөрвөн зуун наян гурван мянга, долоон зуун ная/ төгрөгийг хариуцагч О.Э******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,163 төгрөгийн тавин хувь 7,581 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7,581 төгрөгийг, хариуцагч О.Э*******гаас улсын тэмдэгтийн хураамж 7,581 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “О******* к******* ББСБ” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР