Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 157/ШШ2025/00502

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг 

 хэрэгсэхгүй болгох тухай

           Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.С******* холбогдох 4,099,452.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч  Э******* С******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.2024-03-21-ний өдөр ЗГ2024032112521 тоот гэрээний дагуу Iphone14, 128GB, Adapter_15W_A14, Galaxy_Zfold_5_Standing_Case, Samsung Galaxy Tab A9, 64GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 5,088,000 төгрөгийн зээлээр 20 сарын хугацаатай авсан.

2. 2024-03-21-ний өдөр ЗГ2024032112529 тоот гэрээний дагуу Samsung А54, 256GB, Iphone15_Plus маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,638,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд:

ЗГ2024032112521 тоот гэрээний үндсэн үүрэгт үндсэн зээлд 2,382,329.58 төгрөг, үндсэн хүүнд 477,003.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27,776.87 төгрөг, ЗГ2024032112529 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 990,063.79 төгрөг, үндсэн хүүнд 197,742.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,536.36 төгрөг, нотариатын төлбөрт 18,000 төгрөг, нийт 4,099,452.78 төгрөгийг хариуцагч Э******* С*******гаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д******* овогт Э******* С******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “4,099,452.78 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь хариуцагч Э.С******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,099,452.78 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Э.С******* нь 4,099,452.78 төгрөгийг “Т******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ2024032112521 дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ2024032112529 дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.С******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага 4,099,452.78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,099,452.78 (дөрвөн сая ерэн есөн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг далан найман мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.541 төгрөгийн тавин хувь 40.270 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 40.270 төгрөгийг, хариуцагч Э.С*******гаас улсын тэмдэгтийн хураамж 40,270 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 4,099,452.78 (дөрвөн сая ерэн есөн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг далан найман мөнгө) төгрөгийг хариуцагч Э.С******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.541 төгрөгийн тавин хувь 40.270 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 40.270 төгрөгийг, хариуцагч Э.С*******гаас улсын тэмдэгтийн хураамж 40,270 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.С******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР