| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/01215/И |
| Дугаар | 192/ШШ2026/00632 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2026/00632
2026 01 14 192/ШШ2026/00632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн 6 дугаар хороо, Наадамчдын гудамж, өөрийн байр хаягт оршин байх ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй,
Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд: ******* дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 4 дүгээр гудамж, 122 тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн *******/РД:*******/-ыг
Архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг төлөөлж ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Баярмаа, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 4 дүгээр гудамж, 122 тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн *******/РД:*******/ нь гудамж, талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч иргэдийн амар тайван байдлыг байнга алдагдуулдаг тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. Миний бие 5 дугаар хорооны хэсгийн байцаагч. Манай хэсгийн байцаагч нар архины албадан эмчилгээнд явуулахын тулд Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хэр давтамжтай ирж байгаа мөн гэр бүлийн давтамжтай хүчирхийлэл үйлдэж байгааг Цагдаагийн байгууллагад дуудлага хэр өгч байгаагаас хамаарч архины албадан эмчилгээнд явуулах хүмүүсээ сонгож жагсаалт гаргаж явуулдаг. ******* дүүргийн 5 дугаар хороо, 122 дугаар тоотод оршин суух Н.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэх дуудлага мэдээллийг удаа дараа эхнэр нь өгдөг. Гудамж талбайд архидан согтууруулах зүйл хэрэглэдэг. Гэрээр архидан согтуурдаг хүмүүс очиж бүлэг бөөгнөрөл үүсгэдэг. Мөн 2020 оноос архи согтууруулах зүйлийг удаа дараа хэрэглэсэн гэх Цагдаагийн асап сангийн судалгаанд нийтдээ 12 удаагийн эрүүлжүүлэгдсэн, 1 удаагийн хялбаржуулсан журмаар торгуулсан, 2 удаа шүүхээр орж хэрэг маргааныг шийдвэрлүүлсэн асап сангийн лавлагаа байдаг. Тийм учраас архины албадан эмчилгээнд явуулснаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээс гадна, гэмт хэрэг гарах нөхцөл багасан гэж үзэж байна. Н.*******ын хамтран амьдрагч Н.Өлзийсайхан нь Цагдаагийн байгууллагад архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан байгаа гэв.
Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие архи уудаг нь үнэн. Өмнө нь архины албадан эмчилгээнд явж байгаагүй. Иймд архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс нь ******* овогт *******ийн *******/РД:*******/-ыг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д зааснаар тус шүүхэд Н.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.
Н.******* нь ******* дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 4 дүгээр гудамж, 122 тоотод оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор, түүний архинд донтох эмгэг 3 дугаар зэрэг, хараат байдалтай, архидан согтуурч нийгмийн хэв журмыг удаа дараа зөрчсөн, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, албадан эмчлүүлэх шаардлагатай болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн өөрийнх нь тайлбар, хамтран амьдрагч П.Өлзийсайханы өгсөн мэдүүлэг, хүсэлт, ******* дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга Э.Энххандын хүсэлт, Цагдаагийн байгууллагын цахим архивын бүртгэлийн зөрчил гаргасан тухай бүртгэлийн хуулбар, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.
******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр Н.******* нь согтуурах мансуурах донтой, архины албадан эмчилгээнд явуулах боломжтой, харшлах өвчин эмгэггүй талаар дурджээ.
Иймд архидан согтуурах донтой Н.*******ыг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр албадан эмчлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******/РД:*******/-ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулсугай.
2.Н.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг зохион байгуулахыг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***