Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1002

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням, улсын яллагч Б.Чимгээ, шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Чимгээгээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Э.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806043251138 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Э.А нь архины хамааралтай болсон нөхөр Ө.Б гэртээ хоноогүй үед нь хайж яваад 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг төмөр замын орчим үл таних тэнэмэл хүмүүстэй архидаж байхад нь олж, хэрүүл маргаан үүсгэн түүний нүүр толгойн тус газарт олон удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: “…Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Надад өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

     Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Ө.Б өгсөн мэдүүлэг /хх-н 8-9, 13-14/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 6235 дугаартай дүгнэлт /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгээс шүүгдэгч Э.А нь архины хамааралтай болсон нөхөр Ө.Б гэртээ хоноогүй үед нь хайж яваад 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг төмөр замын орчим үл таних тэнэмэл хүмүүстэй архидаж байхад нь олж, хэрүүл маргаан үүсгэн түүний нүүр толгойн тус газарт олон удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Э.А нөхөр Ө.Б 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг төмөр замын орчим үл таних тэнэмэл хүмүүстэй архидаж байхад нь олж, хэрүүл маргаан үүсгэн түүний нүүр толгойн тус газарт олон удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ө.Б хохирогчоор өгсөн: “..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 6235 дугаар,

  1. Ө.Б биед баруун нүдний дээд зовхины гадна хэсгийн цус

хуралт, зөөлөн эдийн няцрал, злайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо,

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэээр

үүсгэгдэнэ,

  1. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй,
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх

дүгнэлт /хх-17/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.А “……

. ” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

             шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Э.А ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

             Хохирогч Ө.Б нь “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 39/ гэсэн байх тул шүүгдэгч Э.А энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.