| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00587/15 |
| Дугаар | 315/ШШ2025/00454 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2025/00454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн сумын 5 дугаар баг, Бүрэнцогт гэх газар оршин суух, *******гийн,
*******тай “Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн нөхөр болох тай 1995 оноос хойш хамт амьдарч 3 хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр олон жил хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй өдийг хүрсэн. Иймд ******* намайг *******тай 1995 оноос хойш 2025 оныг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин ******* төрсний гэрчилгээний хуулбар, 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү ******* төрсний гэрчилгээний хуулбар, 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх нөхөр *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь *******тай 1995 оноос 2025 он хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. ******* нь *******тай 1995 оноос 2025 он хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин ******* төрсний гэрчилгээний хуулбар, 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ш.Насан-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого зэрэг баримтууд,
4. Гэрч *******ийн: “..Би тэй Сүхбаатар аймгийн суманд бага ангид буюу 1-8 дугаар анги хүртлээ хамт сурч байсан найзууд бид одоог хүртэл гэр бүлээрээ найзалж нөхөрлөж байгаа. Манай найз нь 1994 оноос өдийг хүртэл өөрийн хань болох тай хамт Сүхбаатар аймгийн суманд амьдарсан . Тэд дундаасаа 3 хүүхэдтэй, 2 хүү, 1 охинтой нөхөр нь хүнд өвчний улмаас 2025 оны 9 сард нас барсан. , нар нь насаараа мал малласан малчин хүмүүс юм..” гэх мэдүүлэг,
5. Гэрч:*******гийн: “...Би тэй бага ангид хамт сурч байсан найзууд. нар нь 1995 оноос эхлээд хамт амьдарсан. Тэд дундаасаа 3 хүүхэдтэй, 2 охин 1 хүүтэй тэднийх сумын нутагт хөдөө мал маллаж амьдардаг байсан. Хүүхэд ахуй цагаасаа гэр бүл болоод амьдарсан. Нөхөр нь 2,3 жилийн өмнөөс уушгины хавдраар өвдөж Улаанбаатар хот руу эмчилгээнд явдаг байсан тэгээд 2025 оны 9 сард нас барсан. Энэ хоёр хүн 1995 оноос хойш насаараа хамт амьдарсан. Дунд нь салж тусдаа амьдарсан зүйл байхгүй..” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь *******тай 1995 оноос 2025 он хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
6. Иймд ******* нь *******тай 1995 оноос 2025 оныг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь *******тай 1995 оноос 2025 оныг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР