Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1001

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Г, улсын яллагч П.Б, шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт С.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  1806049851202 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч С.Г нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.С маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

     Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-3/,  мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр А.С өгсөн мэдүүлэг /хх-н 6-9/, гэрч С.Г өгсөн мэдүүлэг /хх-н 10-11/, гэрч Б.У өгсөн мэдүүлэг /хх-н 12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7293 дугаартай дүгнэлт /хх-н 14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 43-44/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 19/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагаас шүүгдэгч С.Г  нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.С маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч С.Г 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.С маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.С хохирогчоор өгсөн “.... " гэх мэдүүлэг /хх-ийн 6-7дугаар хуудас/

Гэрч Б.У өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дүгээр хуудас/,

Гэрч Д.С өгсөн: "..."  гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/

Яллагдагч С.Г: “.... ” /хх-ийн 43-44/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7293 дугаар,

1. А.С биед дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт баруун тохойн шонтонгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугуйнд цус хуралт, ууцанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо 2 ба түүнээс дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-14/,

             шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч С.Г ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Иймд шүүгдэгч С.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй  байна гэж үзэв.   

             Хохирогч А.С нь “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 7/ гэсэн байх тул шүүгдэгч С.Г энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.