| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00542/15 |
| Дугаар | 315/ШШ2025/00492 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 315/ШШ2025/00492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* баг, ******* гэх газар оршин суух, Будын *******ы,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Амарбатыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Амарбатыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 7 сарын 31-ний өдөр малчин Э.Амарбатад 350,000 төгрөг бэлнээр, мөн оны 8 сарын 23-нд 400,000 төгрөг дансаар, 9 сарын 30-нд 400,000 төгрөг дансаар, 10 сарын 21-нд 400,000 төгрөг дансаар тус тус шилжүүлсэн. Тухайн үед бяруу өгнө гэж тохиролцсон. 2020 онд Э.Амарбаттай уулзахад 4 үхэр болгож өгнө гэж хэлээд сураггүй алга болсон. Иймд хаана байгаа газар нь мэдэгдэхгүй байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Амарбатыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Э.Амарбатад 400,000 төгрөг мобайл” гэх гар бичвэрийн хуулбар, “малчин Э.Амарбат” гэх малчны тамга дарсан баримт, Сүхбаатар аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5*******тай албан бичиг зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Амарбатыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.Амарбатад 4 удаагийн үйлдлээр 1,750,000 төгрөгийг шилжүүлж, Э.Амарбат нь 4 үхэр өгнө гэж тохиролцсон боловч үхрээ өгөөгүй сураггүй алга болсон бөгөөд тухайн үед амьдарч байсан Сүхбаатар аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байхгүй, хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Э.Амарбатад 400,000 төгрөг мобайл” гэх гар бичвэрийн хуулбар, “малчин Э.Амарбат” гэх малчны тамга дарсан баримт, Сүхбаатар аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5*******тай “ Сүхбаатар аймгийн ******* сумын 5-р баг ******* тоот хаягт РД: /*******/-тай Э.Амарбат нэртэй иргэн амьдардаггүй нь үнэн болно. Шилжин явсан хүн амын жагсаалтад байна гэх албан бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
4. Иймд *******ы иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Амарбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15******* зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, овогт ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15******* зүйлийн 155.4-д заасныг баримтлан Э.Амарбатыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР