2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/00158

 

 

 

 

 

оны 12 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/00158

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 ******* *******, ******* ******* *******, 5 *******, 501 хаягт байрлах, ******* ******* ******* /:/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б. эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б. нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.08.19-нд Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 780,000 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2024.08.12-нд Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 1,100,000 төгрөгийн зээлийг сарын 2.85 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 384 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт ззэлийн гэрээний үүрэгт 1,666,483.16 төгрөгийг гаргуулахаар харъяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харъяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс .08.26-ны өдрийн /Ш3/ захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Б. эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.


2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Б. эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, зээлдэгчийн зээл авах тухай гаргасан хүсэлт, ******* ******* ******* , Б.ийн хооронд 2024 оны 8 ******* сарын 12-ны өдөр байгуулсан № *******тай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2024 оны 8 ******* сарын 12-ны өдөр байгуулсан *******тай Цахим зээлийн гэрээ, 2024 оны 8 ******* сарын 19-ний өдөр байгуулсан *******тай Цахим зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Говьсүмбэр аймаг дахь дундын анхан шатны шүүхийн шүүгчийн оны 8 ******* сарын 26-ны өдрийн /ШЗ/ *******тай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б. эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 ******* *******нд байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь Б.ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт 1,493,782 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан, зээлдэгчийн зээл авах тухай гаргасан хүсэлт, ******* ******* ******* , Б.ийн хооронд 2024 оны 8 ******* сарын 12-ны өдөр байгуулсан № *******тай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2024 оны 8 ******* сарын 12-ны өдөр байгуулсан *******тай Цахим зээлийн гэрээ, 2024 оны 8 ******* сарын 19-ний өдөр байгуулсан *******тай Цахим зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Б. нь хүсэлт гаргагч ******* ******* ******* -ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3.Зээл авах үедээ, ******* ******* ******* , Б.ийн хооронд 2024 оны 8 ******* сарын 12-ны өдөр байгуулсан № *******тай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2024 оны 8 ******* сарын 12-ны өдөр байгуулсан *******тай Цахим зээлийн гэрээ, 2024 оны 8 ******* сарын 19-ний өдөр байгуулсан *******тай Цахим зээлийн гэрээ-нд тодорхойлсон Говьсүмбэр аймаг, , 2-р , 21-р , 8-1 хаягт Б. нь оршин суудаггүй, түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь Говьсүмбэр аймаг дахь дундын анхан шатны шүүхийн шүүгчийн оны 8 ******* сарын 26-ны өдрийн /ШЗ/ *******тай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Б.ийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 ******* зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1., 60 ******* зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.1., 116., 118., 133 ******* зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.3.-т заасныг баримтлан /:ЕУ91009/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.4.-т зааснаар Б. эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* ******* ******* -д мэдэгдэхийг Говьсүмбэр аймгийн дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1., 60 ******* зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА