| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2410 00000 0065 |
| Дугаар | 2025/ДШМ/566 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/566
2025 05 14 2025/ДШМ/566
Д.А, Б.Мнарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Урангоо,
шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Энхтуяа,
шүүгдэгч Б.М өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/479 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Агийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Урангоогийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай прокурорын бичсэн эсэргүүцлээр Д.А, Б.Мнарт холбогдох 2410 00000 0065 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Д.А, 1996 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Алтан тариа” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ........... тоот оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо .................. тоотод оршин суудаг гэх, /РД:................../;
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ................... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэг жил найман сарын хорих ялыг нэг жил найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............. шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
2. Харуул овгийн Б.М, 1992 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:................/;
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ................. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон,
Шүүгдэгч Д.А нь ганцаараа:
1. 2023 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дулаахан байр 3 хотхоны 814 дүгээр байрны баруун талд байрлах шороон авто зогсоол дээр байрлуулсан тавьсан С.Жийн эзэмшлийн “тоёота приус 30” маркийн 65-85 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 98-64 УАУ улсын дугаартай “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Жид бага хэмжээнээс дээш 720.000 төгрөгийн хохирол,
2. 2023 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, "Пирамид" хотхоны гадна байсан хохирогч Б.Аийн 38-З1 УАР улсын дугаартай “тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 98-64 УАЕ улсын дугаартай “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.Аэд бага хэмжээнээс дээш 920.000 төгрөгийн хохирол,
3. 2023 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүгийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 116 дугаар байрны урд талын шороон авто зогсоол дээр байрлуулан тавьсан хохирогч Ч.Уын цэнхэр өнгийн “тоёота приус 20” маркийн 35-65 УБЗ улсын дугаартай авто машины 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 08-03 УНЕ улсын дугаартай “тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.Уад бага хэмжээнээс дээш 600.000 төгрөгийн хохирол,
4. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Хангарьд сити” хотхоны гадна зогсоолд байршуулсан байсан хохирогч Б.Мын 04-89 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 0803 УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн “тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Мт бага хэмжээнээс дээш 920.000 төгрөгийн хохирол,
5. 2023 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “Фүүд сити” худалдааны төвийн баруун талын зогсоолд байршуулсан байсан хохирогч Д.Дэзэмшлийн 56-28 УБӨ улсын дугаартай “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 08-03 УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн “тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Д бага хэмжээнээс дээш 520.000 төгрөгийн хохирол,
6. 2023 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Хангарьд Сити” хотхоны гадна зогсоолд байрлуулан тавьсан хохирогч Д.Гэзэмшлийн “тоёота приус 30” маркийн 54-80 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 08-03 УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн “тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Г бага хэмжээнээс дээш 460.000 төгрөгийн хохирол,
7. 2023 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хохирогч М.ЭХан-Уул дүүргийн 25 дугаар хороо, 815 дугаар байрны гадна зогсоолд байршуулсан 65-35 УЕМ улсын дугаартай “тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 98-64 УАЕ улсын дугаартай “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Эбага хэмжээнээс дээш 500.000 төгрөгийн хохирол,
Шүүгдэгч Д.А Б.М нар нь бүлэглэн:
1. 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг, Атморын байрны гадна байрлуулсан хохирогч Т.Тэзэмшлийн “тоёота приус 30” маркийн 88-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 98-64 УАЕ улсын дугаартай “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлан авч, Т.Т бага хэмжээнээс дээш 950.000 төгрөгийн хохирол,
2. 2023 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 08-03 УБЕ улсын дугаартай “тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, Манзушир өргөө хотхон 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан хохирогч Ш.О 21-21 ТӨВ улсын дугаартай “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Ш.О бага хэмжээнээс дээш 420.000 төгрөгийн хохирол,
3. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны шөнийн 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Цэргийн ангийн байрны гадна авто зогсоолд байрлуулсан хохирогч Н.Б эзэмшлийн 71-09 УБК улсын дугаартай “тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт 08-03 УБЕ улсын дугаартай “тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Б 1.400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол,
4. 2023 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 02 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны гадна авто зогсоолд байрлуулсан хохирогч Б.Аэзэмшлийн 68-44 УЕО улсын дугаартай “тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг, обудын хамт 98-64 УЕА улсын дугаартай “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 960.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний учруулсан,
5. 2023 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар баг, Наран хотхоны гадна автомашины зогсоолд байрлуулсан Б.Сөмчлөлийн 25-70 УБТ улсын дугаартай “тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт 98-64 УАЕ улсын дугаартай “тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.С бага хэмжээнээс дээш 1.495.000 төгрөгийн хохирол,
6. 2023 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар баг, Наран хотхоны 2 дугаар байрны гадна байрлуулсан иргэн А.Өэзэмшлийн 12-05 ДАХ улсын дугаартай “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудны хамт 98-64 УАЕ улсын дугаартай “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.А, Б.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.А, Б.Мнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах" гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Аг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.М3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, Б.М шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мнь үр хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мнь шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан түүнд ял оногдуулах болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.А, Б.Мнарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Агаас нийт 4.040.000 /дөрвөн сая дөчин мянга/-н төгрөг гаргуулж хохирогч С.Жид 720.000 төгрөг, Б.А 920.000 төгрөг, Б.Мт 920.000 төгрөг, Д.Д520.000 төгрөг, Д.Г 460.000 төгрөг, М.Э500.000 төгрөг, шүүгдэгч Д.А, Б.Мнараас нийт 6.205.000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч тус тус бүрээс хохирогч Т.Т 475.000 төгрөг, хохирогч Ш.О 210.000 төгрөг, хохирогч Н.Б 700.000 төгрөг, Б.А 480.000 төгрөг, Б.С 747.500 төгрөг, А.Ө490.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт 2410000240099, 4100029800116, 2410000210187, 2310001320158, 2410000160146, 2410001790338, 2434000230112, 2434000000125, 2404000050049, 2404000260050, 2418000410198, 2418000360207 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн ба тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Ч.Уын хохирлыг биет байдлаар төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр, бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Анхан шатны шүүх хуралдаан болон прокурорын шатанд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хохирлын 5 хоног хүссэн боловч хангаж өгөөгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирлыг бүрэн төлж барагдуулж ял хөнгөрүүлэх хүсэлтийг хүлээн авч, хангаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Урангоо бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...жирэмсэн эмэгтэй ...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж хуульчилсан бөгөөд Б.М хувьд урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Б.МЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэвч шүүхээс урьд гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон, дахин хүнд гэмт хэрэг үйлдсэн яллагдагчид хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Аы өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Агийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоолын 9 дэх заалтад нэр бүхий 12 хохирогчид 7.142.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Прокурорын зүгээс ганцаараа үйлдсэн үйлдэл дээр нь нийт 4.640.000 төгрөгийн хохирол учирсан гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Уад 4 ширхэг обуд дугуйг хүлээлгэж өгч, нэр бүхий 6 хохирогчид 4.040.000 төгрөгийн хохирол учруулсан. Бүлэглэсэн үйлдэл дээр 3.102.500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлыг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд 7 болон 12 насны 2 хүүхэд, эхийнхээ хэвлийд бойжиж байгаа 1 хүүхэд буюу 3 хүүхэдтэй эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа. Эхийнхээ хэвлийд бойжиж буй хүүхэд нь Д.Аы хүүхэд юм. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргадаггүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Мөн хэргийн материалтай танилцсан тэмдэглэлүүд дээр ийм нотлох баримтууд авагдсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс энэ саналыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.” гэв.
Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М хувьд анхан шатны шүүх шатанд эмнэлэгт хэвтээд эмнэлгийн магадалгаа, жирэмсний хяналтын карт зэрэг баримтуудыг өгч чадаагүй байсан боловч давж заалдах шатны шүүхийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнийг нийтэд илэрхий баримт гэж үзээд жирэмсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэдэг асуудлаар прокурор эсэргүүцэл бичсэн байдаг. Гэтэл энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэж, Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмыг хангаж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн тул буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрхийн асуудал аль, аль шатанд яригдаж байна. Б.Мбага насны 2 хүүхэдтэй, мөн өнөөдөр өглөө хагалгаагаар төрж байгаа. Тэгэхээр Монгол Улсад бүл нэмж шинэ хүн мэндэлж байна. Энэ хүүхдийн асуудлыг яах вэ. Эх нь гэм буруу дээрээ маргадаггүй. Гэтэл дахиад нэг иргэний эрхийг хязгаарлах шаардлага үүсэх юм уу. Тиймээс анхан шатны шүүх Эрүүгийн хууль тайлбарлаж, хэрэглэсэн зүйл байхгүй учраас шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх ял хөнгөрүүлэхээр хуульчилсан. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Прокурорын эсэргүүцэлд дурдсанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Б.М эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.А, Б.Мнарын гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Харин шүүгдэгч Б.М оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “Шүүхээс, шүүгдэгч нь жирэмсэн болох талаар эмчийн тодорхойлолт, эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй ч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь жирэмсэн нөхцөл байдалтай байх тул хэмээн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заажээ.
Гэтэл хүнд гэмт хэрэг үйлдсэн Б.М оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэн хойшлуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул прокурор Б.Урангоогийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, харин шүүгдэгч Б.А“ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Д.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/479 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА