Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 989

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч С.С хохирогч Ч.А, шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Г.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706033841003 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Г.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд Ч., Д.С нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.А мэдүүлэхдээ: “....Би тухайн үед согтуу байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Тийм болохоор хэлэх зүйл байхгүй гэв.

            Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 9-10/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.С мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б өгсөн мэдүүлэг /хх-н 22-24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Г өгсөн мэдүүлэг /хх-н 28-29/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.О өгсөн мэдүүлэг /хх-н 53-54/,    шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14337 дугаартай дүгнэлт /хх-н 32/, шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14340 дугаартай дүгнэлт /хх-н 35/, Г.Э сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 51-52/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос шүүгдэгч Г.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо,  иргэн Ч.А, Д.С нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Г.Э 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо,  дугаар байрны тоотод иргэн Ч.А, Д.С нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.А хохирогчоор өгсөн: “.. гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.С хохирогчоор өгсөн: “... ..." гэх мэдүүлэг /хх-н 20-21/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б өгсөн: "...

..." гэх мэдүүлэг /хх-н 22-24/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Г "......" гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14337 дугаар,

1. Ч.А биед баруун дээд 2 дугаар шүдний булгарал, уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө..." гэх дүгнэлт /хх-н 32/

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14340 дугаар,

             1. Д.С биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, эрүүний зүүн нуман дор, цээжний зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-н 35/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

             Шүүхээс шүүгдэгч Г.Э ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Иймд шүүгдэгч Г.Э нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.