| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00544/15 |
| Дугаар | 315/ШШ2025/00494 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 315/ШШ2025/00494
2025 12 02 315/ШШ2025/00494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын *******, Далан 10-25 тоот хаягт оршин суух, *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн *******, ******* баг, ******* тоот хаягт оршин суух, д холбогдох,
Гэм хорын хохиролд 2,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эзэмшилд байсан улсын дугаартай автомашиныг тус аймгийн *******ын 4-р багийн иргэн ******* нь 2024 оны 03 сарын 01-нд 19 цагийн үед Сүхбаатар сумын н зүүн доорх авто зам дээр автомашин жолоодож яваад улсын дугаартай автомашин мөргөсөн зам тээврийн осол гаргасан юм. Тухайн үед тээврийн цагдаагийн газар үзлэг хийж буруутайг тогтоон, мөн хөрөнгө даатгалын үнэлгээ хийлгэснээр буруутай этгээд *******гээс 2,670,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг ******* тухайн үед зөвшөөрч төлбөрийг барагдуулахаар тохиролцсон боловч одоог болтол төлөөгүй. Өмнө нь шүүхээр орсон, эвлэрэх гээд хоёр сая төгрөг санал болгоход машины бичиг баримт миний нэр дээр биш гээд цуцлагдсан, одоо 2,670,000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүнийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2,670,000.00 (хоёр сая зургаан зуун далан мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. Уг осол нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19:20 минут орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ******* баг "Зараагийн зүүн доорх" нутаг дэвсгэрт болсон.
2. Миний бие "" ХХК-ийн маркийн 3451CҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, нэг эгээтэй, цас ихтэй халтиргаатай замд Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хурд хэтрүүлээгүй 35-40 орчим км/ц хурдтай, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн, аюулгүй байдлаа бүрэн хангаж хөдөлгөөнд оролцож байсан
3. Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим хурд, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч баримтлаад мэдсэн байвал зохино гэх заалтыг нэхэмжлэгч нь зорчиж, Зам, цаг агаарын нөхцөл, үзэгдэлтийн байдлыг харгалзан үзэлгүй, халтиргаатай, цас ихтэй замд харуй бүрий болж байх үед зүүн гар талаас гүйцэж түрүүлэхдээ хурдтай огцом орж ирж хүрэлцэхүйц хэмжээний зай аваагүйгээр барахгүй урд хүчтэй шарвалт үүсгэж цасанд зоогдож зогссон тул миний бие нэн даруй самбаачлан тоормосоо гишгэж зогссоноор илүү их хохирол учрахаас сэргийлсэн
4. Осол болсны дараа нэхэмжлэгч нь сүлжээтэй газар руу очиж цагдаад мэдэгдэхээр ослын газраас түрүүлж хөдөлсөн. Харин миний бие тус машиныг хөдлөхөөс өмнө зургаар баримтжуулж авсан. Нэхэмжлэгчийг буцаж ирэхийг хүлээн 40 орчим минут ослын газарт байж, цас ихтэй нэг эгнээтэй байсан тул урд болон ардаас бусад машинууд зорчих шаардлага үүссэний улмаас зам чөлөөлөх үүднээс хөдлөхөөс өөр аргагүй болсон. 21 цагийн үед нэхэмжлэгчийн аав ирж, түүний дараа цагдаа нь ирсэн. Цагдаа ирээд гэх цагдаагийн оронд ирсэн гэдгээ хэлсэн.
5. Осол болсон тухайн газарт очиж үзлэг, хэмжилт хийгдээгүй, зөвхөн нэр, хаяг асуусны дараа "таны буруу байна" гэж аман хэлбэрээр дүгнэсэн. Үүний дараа хэргийн газрын тэмдэглэл, нөхөн үзлэгийн тэмдэглэл зэргийг үйлдсэн бөгөөд баримтуудыг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зурсан.
6. Дээр дурдсанаар Нэхэмжлэгч нь гүйцэж түрүүлэхдээ зам орчны байдлыг мэдсээр байж хүрэлцэхүйц хэмжээний зай авахгүйгээр хурд хэтрүүлэн орж ирж шарваснаас болж уг осол гарсан. Миний бие 7 жил том тэрэгний жолооч хийсэн туршлагатай.
7. Би ямар нэгэн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, осол гарахад нэхэмжлэгчийн анхаарал болгоомжгүй үйлдэл (гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, зай бариагүй гэх мэт) шууд нөлөөлсөн. Мөн Цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхөд *******ын аав гэх хүн хүүгээ чи дуугүй бай гэж загнаад, өөрөө байсан мэт өмнөөс нь мэдүүлэг хүртэл өгч байсан.
8. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдөр мөн нэхэмжлэлийн шаардлагатай ижил шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийг тус шүүх хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 147/ШТ2024/00007 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
9. Миний бие ачаа тээврийн жолооч бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор ажлын өдрөө алдаж, тээвэрт гарах өдрөө гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн мөн замын зардал, сэтгэл санааны хохирол зэрэг дарамтад орж байна. Нэхэмжлэгч өөрийн болгоомжгүй үйлдлээс болж үүссэн хохиролд бусдыг буруутгаж, дахин дахин гомдол гаргаж байгаад иргэн миний бие гомдолтой байна.
Иймд нэхэмжлэгчийн 2,670,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Түрүү шүүх хурал болсон би 50%-ыг өгье гэсэн. Өөрөө хоёр сая гээд нэхээд байгаа. Машины үнэлгээ нь 2,610,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Цагдаагийн үзлэг очсон. Би Зараа гэх газар явж байсан. Зам их цастай ганц замаар явж байсан. Гонгоржав орой харуй бүрий байхад хурдтай орж ирээд шарваад зогссон байдаг. Тэгээд цагдаа дуудна гээд хөдөлсөн. Тэгээд ирэхгүй байхаар нь би зам чөлөөлөөд хөдөлсөн, тэгээд байж байхад түүний аав нь ирсэн, араас нь замын цагдаа ирсэн. Ингээд олон машин явсны дараа хэмжилт хийсэн. Ингээд би хүлээн зөвшөөрөхгүй гэдэг гарын үсэг зурсан. Цагдаагийн дүгнэлт харахаар танил талаа авчирсан юм шиг байгаа юм. Тэр үед гэдэг цагдаа ирсэн, Бямбадорж гэдэг цагдаа ирэх байсныг мэдсэн. Цагдаагийн тасагт очоод Бямбадоржид мэдүүлэг өгсөн. Тэгээд түүний аав нь ирээд өөрөө мэдүүлэг өгөөд байсан гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадалгаа, Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ хийсэн дүгнэлт, -ын албан бичиг зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн тогтоолын хуулбар, гэрэл зураг зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 2,670,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
3. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын 2024.03.01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,
Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай 2025.03.01-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
2024.03.11-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа,
Ашид билгүүн ХХК-ны “Автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, уг тайлангийн хавсралт”
ё-ын албан бичиг
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг үндэслэн хариуцагчаас өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.
4. Хариуцагч ******* нь осол болсон тухайн газарт очиж үзлэг, хэмжилт хийгдээгүй, зөвхөн нэр, хаяг асуусны дараа "таны буруу байна" гэж аман хэлбэрээр дүгнэсэн. Үүний дараа хэргийн газрын тэмдэглэл, нөхөн үзлэгийн тэмдэглэл зэргийг үйлдсэн бөгөөд баримтуудыг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зурсан, нэхэмжлэгч нь гүйцэж түрүүлэхдээ зам орчны байдлыг мэдсээр байж хүрэлцэхүйц хэмжээний зай авахгүйгээр хурд хэтрүүлэн орж ирж шарваснаас болж уг осол гарсан гэж надад нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар татгалзлаа үндэслэж байна.
5. Хэргийн баримтаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний оройн 19 цагийн үед ******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ******* баг Зараагийн зүүн доорх авто зам дээр 34-51СҮҮ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад *******ын маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь
Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн дэслэгч Б.ын “ // нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14 жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна,
Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а/ энэ дүрмийн ******* хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос чиргүүлтэй үед эвдэрсэн, харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно,
Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 В/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийн чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс, бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас хөдөлгөх,
Г/ Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэлд тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,
Замын хөдөлгөөний дүрмийн 24.1 Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэх 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдож байна.
6. Зохигч гэм буруугийн талаар маргаантай.
7.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.
9. Нэхэмжлэгч ******* шаардлагаа үндэслэхдээ, хариуцагч ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14 жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а/ энэ дүрмийн ******* хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос чиргүүлтэй үед эвдэрсэн, харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно " гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарч миний эд хөрөнгөд хохирол учирсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй.
10. Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын 2024.03.01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай 2024.03.01-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2024.03.11-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа зэргээс үзэхэд ******* нь “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14 жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а/ энэ дүрмийн ******* хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос чиргүүлтэй үед эвдэрсэн, харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөнөөс уг осол гарсан нь тогтоогджээ.
11. Дээр дурдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд илүүтэй хариуцагч *******гийн буруутай үйлдлээс шалтгаалж осол гарсан болох нь тогтоогдсон гэж үзнэ.
12. Хариуцагч *******гийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл нь тухайн зам тээврийн осол гарах шалтгаан болж, улмаар нэхэмжлэгч *******ын Тоёота маркийн улсын дугаартай автомашинд 2,670,00 төгрөгийн хохирол учирсан нь Ашид билгүүн ХХК-ийн 2024.03.04-ний өдрийн 169 дугаар “Автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, уг тайлангийн хавсралт” дүгнэлтээр тогтоогдсон.
13. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Харин хариуцагч М.Мөнхбүрэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл болон гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ тодорхой нотлох баримтаар шүүхэд нотлоогүй болно.
14. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
15. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан явдалд хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай эс үйлдэхүй шалтгаант холбоотой нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан 2,670,000 төгрөгийн хохирлыг хариуцагч ******* хариуцан төлөх, гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй.
16. Иймд хариуцагч *******гээс гэм хорын хохиролд 2,670,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэлээ.
17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,670 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 57,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс гэм хорын хохиролд 2,670,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,670 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 57,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР
9. Нэхэмжлэгч ******* шаардлагаа үндэслэхдээ, хариуцагч ******* Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна., 13.3. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна" гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд" гүйцэж түрүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарч эд хөрөнгөд, эрүүл мэндэд хохирол учирсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй.
10. Хэрэгт авагдсан Зөрчлийн хэргийн материал болон Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, зөрчлийн хэргийн холбогдогч *******, хохирогч *******, З.Хулан нарын өгсөн мэдүүлэг, Мөрдөгчийн магадлагаа, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд осол гарсан зам нь 9 метр 80 см урт х 2 метр, 1 метр өргөн хэмжээтэй эвдрэл гэмтэлтэй байсан, үүнээс шалтгаалж жолооч ******* замын эвдрэлийг тойрч гарах үйлдэл хийх явцад осол гарсан буюу тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 13.3. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна" гэснийг зөрчсөнөөс уг осол гарсан нь тогтоогджээ.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2025.06.05-ны өдрийн “ Сайя маркийн 0906-СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ын Ангараг /РД:ЛЮ96091075/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна., 13.3. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна" гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд" гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэх эрх бүхий албан тушаалтаны Магадлагааг үндэслэн түүнд холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, холбогдогчоор тогтоосон, тэрээр 2025.06.05-ны өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ " Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дахь хэсэгт заасан гаргасан зөрчлөө хүлээж зөвшөөрч байна" гэж мэдүүлж уг шийдвэрт гомдол гаргаагүй хийгээд улмаар 0086318 дугаартай Шийтгэлийн хуудсаар оногдуулсан 100,000 төгрөгийн торгох шийтгэлийг нөхөн төлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд илүүтэй хариуцагч *******ийн буруутай үйлдлээс шалтгаалж осол гарсан болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Тодруулбал, Зам тээврийн ослын талаар гарсан магадлагаанд зөрчлийн хэргийн хохирогч Т.Баян-Эрдэнийг " Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 13.2. б/ "урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд" гүйцэж түрүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн боловч түүний энэ үйлдлийг осол гарахад нөлөөлсөн гэж тогтоогоогүй бөгөөд хариуцагч *******аас түүнийг тухайн зам тээврийн осолд буруутгасан уг шийдвэрт гомдол гаргаагүй, мөн Шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлж барагдуулсан зэргээс үзэхэд түүнийг тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх юм.
11. Хариуцагч *******ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл нь тухайн зам тээврийн осол гарах шалтгаан болж, улмаар нэхэмжлэгч Т.Баян-Эрдэнийн 5541-УЕС улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашинд 12,570,000 төгрөгийн хохирол учирсан нь Болор үнэлгээ ХХК-ийн 2025.05.21-ний өдрийн 2503125 “Автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, уг тайлангийн хавсралт” дүгнэлтээр,
мөн түүний хүү Б.Түшиг, эхнэр З.Хулан нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн СҮХ 0725/265, СҮХ0725/264 дүгнэлтүүдээр,
Б.Түшиг нь дээрх гэмтлийн улмаас Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хэвтэн эмчлүүлсэн эмчилгээнд 281,440 төгрөг, 2025 оны 05 сарын 19-ны өдрийн КТ хийлгэсэн төлбөрт 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 21-ны өдрийн эмчилгээнд 517,312 төгрөг, нийт 1,048,752 төгрөгийн зардал гарсан нь Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгийн баримтуудаар,
5541-УЕС улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг зөөж тээвэрлэх төлбөрт 330,000 төгрөг төлсөн нь "Талын хөх оргил" ХХК-ийн 2025 оны 05 сарын 22-ний өдөр баримтаар,
Т.Баян-Эрдэнийн 2025 оны 05 сарын 31-ний өдөр Баруун- Урт сумаас Улаанбатар хот явсан зардалд 43,900 төгрөг / "Хараацайн жигүүр ХХК 66-85 УНИ/,
З.Хулангийн 2025 оны 06 сарын 06-ны өдөр Улаанбатар хотоос Баруун- Урт суманд ирсэн зардалд 43,900 төгрөг/ "Хараацайн жигүүр ХХК 12-35 УНЧ/-ийн ззардал гарсан Авто тээврийн Үндэсний төвийн баримтаар тус тус тогтоогдсон.
12. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Харин хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл болон гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ тодорхой нотлох баримтаар шүүхэд нотлоогүй болно.
13. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д " Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй",
510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
14. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн автомашин болон эд хөрөнгөд, хүү Б.Түшигийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан явдалд хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай эс үйлдэхүй шалтгаант холбоотой нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан нийт 14,609,912 төгрөгийн хохирлыг хариуцагч ******* хариуцан төлөх, гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй.
14. Иймд хариуцагч *******аас гэм хорын хохиролд 14,609,912 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Баян-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,999 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 230,999 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
7. Харин хариуцагч Х.Батэрдэнэ нэхэмжлэгч Э.Хишигдүүрэн нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж хуульчилсан.
9. Нэхэмжлэгч Э.Хишигдүүрэн нь энэ хэргийн хариуцагчаар Э.Мөнхжаргал, Х.Батэрдэнэ нарыг тодорхойлж, нэхэмжлэл гаргасны дагуу анхан шатны шүүх хариуцагчаар Э.Мөнхжаргал, Х.Батэрдэнэ нарыг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Гэтэл хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлээс харахад хариуцагч Э.Мөнхжаргалтай холбоотой зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан байх ба хариуцагч Х.Батэрдэнийн хувьд нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэн Х.Батэрдэнэд холбогдуулан хамтран хариуцуулхаар хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
10. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
11. Нэхэмжлэгч Э.Хишигдүүрэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 660,000 төгрөгийг хариуцагч Э.Мөнхжаргалын Хаан банкны 5021556456 тоот дансанд 470,000, 190,000 төгрөгөөр шилжүүлэн өгсөн байх ба зээлдэгч нь зээлсэн мөнгийг тохирсон хугацаандаа буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч Э.Мөнхжаргалаас шаардсан нь үндэслэлтэй байна.
12. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан бөгөөд зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй, нөгөө талаар гэрээний зүйл зээлдэгчид шилжсэн үеэс эхлэн тухайн эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсдэг.
13. Иймд нэхэмжлэгчийн 2024 онд 3 удаагийн зээлийн гэрээгээр шилжүүлсэн гэх үндсэн зээлийн 13,415,950 төгрөгийн 660,000 төгрөгийг хариуцагч Э.Мөнхжаргал хүлээн авсан нь тогтоогдож, 12,755,950 төгрөг нь хариуцагчийн дансанд ороогүй болох нь Нэхэмжлэгчийн Э.Мөнхжаргалын өмнөөс өртэй хүмүүс рүү нь мөнгө шилжүүлж байсан гэх тайлбар, Талуудын хаан банкны 2024 оны дансны хуулгаар батлагдаж байх тул нэхэмжлэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 12,755,950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
14. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлийн хүү 4000,000 төгрөг, хариуцагчийн өмнөөс хүүнд бусдад төлсөн гэх 2100,000 төгрөг нийт 6,100,000 төгрөгийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
15. ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрийн гаргаж буй тайлбар татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нараас шүүхэд нотлох баримтаар өөрсдийн 2018-2024 онуудын дансны хуулгуудыг ирүүлсэн.
16. Хариуцагч Э.Мөнхжаргалын 2024 оны дансны хуулгаас үзэхэд хариуцагч Э.Мөнхжаргалын 5021556456 тоот данснаас нэхэмжлэгчийн 5084304062 тоот дансанд 2024.01.07-оос 2024.06.03-ны хооронд нийт 28 удаагийн гүйлгээгээр 5,512,550 төгрөг шилжсэн байх ба хариуцагч түүний өмгөөлөгч нар хариуцагч 2024 онд нэг ч төгрөгийн зээл аваагүй гэж маргаж, тус 2024 оны 5,512,550 төгрөгийн гүйлгээний хэдэн сарын хэдний өдрийн хэдэн төгрөгийн төлөлт нь тус 2024 оны зээлийн төлөлт болохыг шүүхэд тайлбарлаагүй, дансны хуулгаар талуудын хооронд 2018-2023 онд зээл өгч авалцаж байсан үйл баримт тогтоогдсон тул шүүх тус төлбөрүүдээс 2024 оны зээлийн гэрээний 660,000 төгрөгийг хасч тооцоогүй болно. Иймд нэхэмжлэлийн 19,415,950 төгрөг гаргуулах шаардлагын 660,000 төгрөгийг хариуцагч Э.Мөнхжаргалаас гаргуулж, нэхэмжлэгч Э.Хишигдүүрэнд олгож, нэхэмжлэлийн 18,755,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
17. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнхжаргалаас 660,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 20,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Хишигдүүрэнд олгох нь хуульд нийцнэ.