| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00570/15 |
| Дугаар | 315/ШШ2025/00498 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 315/ШШ2025/00498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* нэхэмжлэлтэй,
Байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч, 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Баттулга
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Ж.Баттулга нь “Байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Ж.Баттулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймгийн******* сумын 9 дүгээр баг, Халгайт 10-1005 тоотод оршин суудаг. Энэ байранд миний бие 1990 оны 10 сарын 21-нд анх гэр бүл болж одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг, 1998 оны 10 сарын 22-ны өдрийн 0******* тогтоолоор гэрчилгээ олгосон боловч улсын бүртгэлд бүртгэсэн гарын үсэг тамга тэмдэг хийгдээгүй одоог хүртэл энэ байшинд амьдарч байна. Одоо байраа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах гэтэл бичиг баримт дутуу байгаа учир байрныхаа өмчлөгчөөр шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд Ж.Баттулга намайг Сүхбаатар аймгийн******* сум ******* баг, Халгайт 10-1005 тоот байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгчээс ******* дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Түвшин ширээ сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт, байшингийн гэрэл зураг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын кадастрын зураг зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
1.3 Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Баттулга нь Сүхбаатар аймгийн******* сумын ******* баг Халгайтын 1005 тоот хаягт байрлах байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Ж.Баттулга нь Сүхбаатар аймгийн******* сумын ******* баг Халгайтын 1005 тоот хаягт байрлах байшингийн өмчлөгч болох нь түүний шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “...миний бие Сүхбаатар аймгийн******* сумын 9 дүгээр баг, Халгайт 10-1005 тоотод оршин суудаг. Энэ байранд миний бие 1990 оны 10 сарын 21-нд анх гэр бүл болж одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг, 1998 оны 10 сарын 22-ны өдрийн 0******* тогтоолоор гэрчилгээ олгосон боловч улсын бүртгэлд бүртгэсэн гарын үсэг тамга тэмдэг хийгдээгүй одоог хүртэл энэ байшинд амьдарч байна. Одоо байраа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах гэтэл бичиг баримт дутуу байгаа учир байрныхаа өмчлөгчөөр шүүхээр тогтоолгох шаардлагатай гэх...” тайлбар,
Сүхбаатар аймгийн******* сумын ******* баг Халгайтын 1005 тоот газрын гэрчилгээний хуулбар,
Сүхбаатар аймгийн******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт,
гэрч *******, ******* нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна
5. ******* овогт Жалхаагийн Баттулга нь Сүхбаатар аймгийн******* сумын 1-р баг, *******, Халгайт 10 гудамж, 1005 тоот хаяг дахь нэгж талбарын дугаартай 494 м.кв талбайтай газрыг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс гэр бүлийн хэрэгцээний зориулалттайгаар өмчилж байгаа болох нь дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно.
6. Мөн уг хаяг дахь сууцыг 1990 онд худалдан авч өнөөг хүртэл оршин сууж байгааг гэрч *******аас “манайх 2004 онд******* суманд гэр бүлээрээ шилжиж очсон. 2018 онд******* сумын ******* баг тоот хашаа байшинг Оюунгэрэл гэж хүнээс худалдаж аваад амьдарсан. Уг байшин нь 2 айлынх тус тусдаа хаалгаар ордог нэг байшин байсан тэгэхэд нөгөө талд нь Ж. байдаг байсан. Манай 2025 оны 06 сар хүртэл тэр байшинд амьдарч байгаад шилжээд суманд ирсэн. Энэ бүх хугацаанд тэр байшинд л байдаг байсан өөр айл байгаагүй. Анх биднийг очиход тэднийх ам бүл 5-лаа эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байсан одоо бол хүүхдүүд нь тусдаа гараад эхнэр нөхөр хоёр амьдарч байгаа” гэж,
гэрч *******аас “2004 онд манайх******* суманд гэр бүлээрээ шилжиж бид тус сумын сургуульд багшаар очоод 2025 оны 06 сар хүртэл тэндээ ажиллаж амьдарсан. Бид 2018 онд******* сумын ******* баг тоотод байх хашаа байшинг худалдаж авсан. Бидний амьдрахаа очсон байшин нь 2 айлынх тус тусдаа хаалгаар ордог нэг байшин байсан манай нөгөө талд нь Ж. байдаг байсан. 2018 оноос хойш 7 жилийн хугацаанд бид айл хөрш явсан. Тэднийх 3 хүүхэдтэй ам бүл 5-лаа амьдардаг байсан. Биднийг анх очиход л тэр байшинд Баттулгын байдаг байсан өөр айл байгаагүй. Тэр байрнууд гэрчилгээ байхгүй байсан бөгөөд манайх бас шүүхээр тогтоолгож байсан” гэж тус тус гэрчилж мэдүүлжээ.
7. Иймд хэргийн дээрх баримтаар нэхэмжлэгч Ж.Баттулга нь Сүхбаатар аймгийн******* сумын ******* баг Халгайтын 1005 тоот хаягт байрлах байшинг 1990 оны 10 дугаар сард худалдан авч одоог хүртэл хууль ёсоор эзэмшиж амьдарч байгаа нь тогтоогдож байх тул түүнийг тус байшингийн өмчлөгч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Сүхбаатар аймгийн******* сумын ******* баг Халгайтын 1005 тоот хаягт байрлах байшингийн өмчлөгч нь ******* овогт Жалхаагийн Баттулга нь мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР
.
5.