Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1012

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Батням

улсын яллагч: П.Даваасүрэн

шүүгдэгчийн өмгөөлөгч : Б.Нарандолгор

хохирогч: Б.С

шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт М Б холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1806018181017 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт М Б,19  оны 3 дугаар сарын 28-ны өдөр   суманд төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 2,  ээжийн  хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар байрны  тоотод  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй ,РД:

       

Холбогдсон хэргийн талаар:

         

          М.Бг нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.С мобиал банкаар нь дамжуулан нийт 1 төгрөгийг шилжүүлэн авч хуурч мэхлэн залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч М.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Анх би 2017 оны зун Са хүнд  10 хувийн хүүтэй зээл өгдөг надад хэлэхэд нь мэдсэн. Найз нөхөддөө болон өөр бусад хүмүүст зээл өгдөг байсан.Надад хэлдэг байсан Билэгээ 10 хувиар мөнгө гаргах хүн байна уу хэрвээ гаргахаар бол надад хэлээрэй найз нь 10 хувиар мөнгө гаргаж байгаа шүү гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би 2 найздаа хэлээр 2 удаа С мөнгө гаргаж өгч байсан. Тэгээд би 2017 оны 01 сарын 24, 2017 оны 02 сарын 02 нд 6.000.000 сая,6.000.000 сая төгрөг зээлсэн.2017 оны 02 сарын 22 нд 15.000.000 төгрөг зээлсэн. Үүнээс 11.000.000 саяыг 2017 оны 04 дүгээр сарын 16 нд буцааж өгсөн. Цаана нь 16.000.000 сая төгрөг үлдсэн. Би хүүнд 2017 оны 03 дугаар сарын 02 нд 480.00 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 02 нд 480.000 төгрөг тус тус хүүнд нь өгсөн. Би анх манай эгчид мөнгө хэрэгтэй болчихоод байна гэж зээлсэн. С 3 сард гадагшаа явна гээд нийгмийн даатгал төлөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд манай эгчийн компани дээр нийгмийн даатгал төлөөд би мөнгийг нь өгнө гэсэн. Тэгэхээр нь би заза чамаас би угаасаа мөнгө зээлсэн юм чинь хүүнийх нь оронд би төлчье гэж хэлээд нийт 4 сарын нийгмийн даатгалд 1.431.800 төгрөг төлсөн. Анх би С мөнгө авахдаа залилъя гэсэн ямар ч бодолгүй мөнгө авч байсан. С гадаад явахад л миний мөнгө хэрэг болно. Тийм учраас хүү нь бодогдооод явж байг гэсэн. Эхний  6.000.000 төгрөгийг би 2  сарын хугацаатай авсан.Сүүлийн 2 зээл дээр  ямар нэгэн бичгээр гэрээ хийгээгүй. Амаар гэрээ хийсэн. Мөн би залилангийн гэмт хэрэгт холбогдсон гэж үзэхгүй байна гэв.

      Хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би олон хүнд мөнгө зээлж байгаагүй. Нөхрийнхөө найзад өөрийнхөө найзад мөнгө зээлүүлдэг байсан. М.Б би миний мөнгийг зээлүүлээд өгөөч гэж ерөөсөө хэлж байгаагүй. Миний мөнгө хадгаламжинд байсан учраас гар дээр зээлж эргэлдүүлэх мөнгө байгаагүй. Тэгээд М.Б манай эгч найдвартай гэж байнга ярьдаг байсан. 2017 оны 01 дүгээр сарын 02 нд надруу залгаад манай эгчид мөнгөний хэрэг гарсан тийм учраас 2 сарын хугацаатай мөнгө зээлүүлээч гэсэн. Эгч нь бас надруу яриад эгч нь ажил хөөцөлдөж байгаа эгчдээ 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэсэн. Тэрэнд нь би итгээд М.Б дансруу шилжүүлж өгсөн. Дараагийн удаа бас мөнгөний хэрэг гарчихлаа дахиад 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй мөнгө зээлүүлээч гэсэн. 2017 02 дугаар сарын 22 нд 15.000.000 төгрөг 1 сарын хугацаатай  10 хувийн хүүтэй зээлье гэж хэлээд надаас авсан. Ингээд нийт 27.000.000 төгрөг авсанаас 2 сарын дараа буюу 04 дүгээр сарын 16 -нд надаа 11.000.000 төгрөг буцааж өгсөн. Тэрнээс хойш би мөнгөө өгөөчээ хугацаа чиь хэтэрчихлээ би гадаад явах гээд виз мэдүүлчихсэн байгаа гэж хэлэхэд удахгүй, удахгүй чи надаа хүү бодсон графикаа эксел дээр бүртгээд гаргаад өгчихөө гэж хэлээд авдаг байсан. Тэгээд би гадаад явах гээд байна надаа мөнгөө өгөөчээ гэж хэлсэн. Надаа одоо 7 хоног одоо 14 хоног гээд худлаа яриад яваад байсан. Би одоо гадагшаа явах гэж байгаа тохирсон компанитайгаа гэрээгээ хийгээд зуучлалынхаа хөлсийг төлөөд хураамжаа төлчихөөд  за миний эцсийн хугацаа 2017 оны 10 дүгээр сарын 22 шүү гэж хэлэхэд ойлголоо 2017 оны 10 дугаар сарын 18 гэхэл төлчихнө гэж хэлсэн. Тэрнээс хойш надад итгэл төрүүлсээр байгаад өдийг хүрсэн. 2018 оны 2 дугаар сараас утасаа хаагаад сураггүй болсон. Тэгээд аргаа бараад цагдаад өгсөн. Анх мөнгө авахдаа надруу нэг дугаараас 2-уулаа ээлжилж ярьсан. Би визинд орох гэж байгаа гэдэг шалтгаанаар ажлаасаа гарсан. Визний хариунд миний дансны үлдэгдэл хангалтгүй байна гэж хэлээд татгалзсан. Тэгээд би  9 дүгээр  сард ажлаасаа гарсан байсан учраас М.Б  тэрнээс хойшхи 2017 оны  10 сар ,11 сар ,12 сар ,01 сар нийт 4 сарын нийгмийн даатгал гуйж төлүүлсэн нь үнэн. Та хоёр миний мөнгийг өгөөгүй учраас нийгмийн даатгалын мөнгөө өгч чадахгүй байна. Та хоёр өгчих би та хоёроос мөнгөө авчих юм бол буцаагаад өгье гэж хэлсэн. Би одоо энэ хүнээс нийт зээлүүлсэн мөнгөний 10 хувийн хүүг тооцоолоод 78.000.000 төгрөг, зуучлалын хөлс 900.000 төгрөг, Австрали улсын визний төлбөр 1.103.096 төгрөг нийт 80.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

     Шүүгдэгч  М.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Миний хувьд ах,дүү нар болон хувь хүнээс мөнгө зээлсэн байсан бөгөөд тэр мөнгө маань 12.000.000 төгрөг болсон байсан.Тэр өрийг төлөх хэрэгтэй болоод  Б.С бид хоёр  санй найзууд учир би С хадгаламжтай гэдгийг мэдэж байсан болохоор С зээлье гэж бодоод өөрөө шууд хэлээд нэхэхээр надад итгээд тийм их хэмжээгээр өгөхгүй байсан болохоор эгч Ж би Сс мөнгө авах гэж байгаа хэрвээ асуувал та авч байгаа гээд хэлчихээрэй гэж хэлээд Б.С уулзаад Ж эгчид мөнгө хэрэгтэй болчихсон учир чи эгчид мөнгө зээлчих сарын хувийн хүүтэй 2 сарын хугацаатай өгчих гэж хэлсэн чинь Б.С зөвшөөрч миний ХХБанкны 411015170 дугаарын данс руу 2017.01.24-ний өдөр 1.400.000 төгрөг, 4.600.000 төгрөг тус тус нийт 6.000.000 төгрөг шилжүүлсэн дараа нь 2017.02.02-ны өдөр 3.000.000 төгрөгөөр хоёр удаа шилжүүлсэн нийт 12.000.000 төгрөг шилжүүлсэн, Би түүнийг аваад өөрийн өрөө дарчихсан.Тэгээд би Б.С мөнгийг өгөх  байсан болохоор нэг мөр дахин мөнгө зээлээд эргэлдүүлээд буцаагаад нэг мөр мөнгийг нь өгчихьегэж бодоод дахин 2017.2.22-ны өдөр 15.000.000 төгрөг дахин зээлсэн. Тэгээд уг мөнгөөр би БНХАУ-с компьютерийн программ дагалдах хэрэгсэл оруулж ирье гэж бодоод судалгаа хийгээд явсан чинь ер нь эрсдэлтэй байсан болохоор шатах юм байна, бүүр өрөнд орчих юм байна гэж бодоод ер нь больё гээд 11.000.000 төгрөгийг нь буцаагаад өгчихсөн.4.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн.Тэгээд би С үлдсэн 16.000.000 төгрөгийг өгөх гэхээр өгөх боломжгүй болчихсон мөн хувиараа бизнес хийх гээд судлаад л байна.С мөнгийг шууд өгөх мөнгөгүй болчихоод байна.Б.С хувьд намайг Солонгос явсан хойгуур манай эгч Ж руу залгаад мөн гэрт нь очоод мөнгөө авья гэж уулзсан юм байна лээ. Тэгэхээр нь Жанчив эгч надаас аваарай би наад мөнгөний асуудалд чинь хамаагүй гэж хэлсэн байна лээ.Намайг Сонгосоос ирэхэд надаас мөнгөө нэхсэн би одоо мөнгийг чинь өгөх боломжгүй байна гэж хэлсэн чинь намайг хуурлаа гээд цагдаад гомдол гаргасан байна лээ гэжээ. /хх-ийн 17-19/              

          Хохирогч Б.С мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Манай их сургуулийн найз Б 2017 оны 1 дүгээр сард надад хандаад надад мөнгө зээлээч хэрэг болоод байна гэж хэлсэн ба буцаагаад өгөхдөө 10 хувийн хүүтэй өгнө гэж хэлсэн.Тэгээд би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр анх Батбилэгийн ХХБанкны 411015170 дугаарын данс руу 6.000.000 төгрөг, 2017.02.02-ны өдөр 6.000.000 төгрөг шилжүүлсэн ба 2017.02.22-ны өдөр мөн 15.000.000 төгрөг нийт 27.000.000 төгрөгийг 3 хувааж гэртээ байхдаа интернет банкаар шилжүүлсэн.Тэрнээс хойш Батбилэг 2017.4.16-ны өдөр 11.000.000 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд түүнээс хойш одоог болтол нэг ч төгрөг өгөөгүй алга болчихсон. Би мөнгөө авьяа гэж ярихаар эгч Ж ав гээд Ж ярихаар Б ав гээд бие бие рүүгээ түлхээд гэрт очихоор хаалгаа тайлж өгөхгүй миний утсыг блоклочихсон байгаа юм.тэгээд би залилуулсанаа мэдээд цагдаад хандсан юм. Манай их сургуулийн ангийн найз Б надтай анх уулзаад манайс эгчид мөнгө хэрэгтэй болоод байна, найдвартай буцаагаад өгөхдөө 10 хувийн хүүтэй өгнө гэж хэлсэн, тэгээд би итгээд данс руу нь мөнгө шилжүүлсэн.Жанчив эгч залгаад эгчид нь мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн, санаа зоволтгүй ээ чи хадгаламжаа цуцлаад надад өгчих би сарын дараа 10 хувийн хүүтэй буцааж өгье гэж надад хэлсэн, Тэгэхээр би зөвшөөрч Б данс руу шилжүүлсэн.Намайг мөнгө зээлэх үед Жанчив эгч төрчихсөн гэрээсээ гарахгүй байгаа, тийм болохоор Батбилэгийн данс руу шилжүүлчих би Б авахуульяа гэж хэлсэн. намайг дансандаа бэлэн мөнгөтэй гэж мэддэг, хэрэг боллоо мөнгөө зээлээч гэж байсан.Би хоёр ч удаа мөнгө зээлж байсан” гэсэн мэдүүлэг  /хх-н 11-16/

         М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр асуусан тэмдэглэл / хх-н 17-19, 22-23/

         Гэрч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Миний дүү Бг ямар ч байсан Б.С мөнгө зээлчихсэн 2 сарын хугацаатай зээлсэн юм тэрийгээ өгч чадахгүй болчихлоо гээд над дээр ирж улзаад надад мөнгө зээлээч гэж хэлсэн.Тэгэхээр нь би за яахав туслая гэж хэлсэн.Тухайн үед Б би Сс мөнгө зээлэх үедээ таныг зээлсэн гээд хэлчихсэн юмаа С таньтай ярих юм бол тиймээ эгч нь өгнө гэж хэлчих гэж хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би С ярих үед нь удахгүй өгнө гэж санаа зоволтгүй гэх мэтээр өнгөрөөж байсан.Тэгсэн С сүүлдээ надаас мөнгө нэхээд өгөхгүй машинаа бархьцаанд тавь гэх мэтээр нэхэж гэрт хүртэл ирэх болсон.Тэгэхээр нь би наад асуудал чинь надад хамаагүй Б өөрөө учраа ол би наад мөнгийг чинь би чамаас зээлээгүй гэж хэлсэн.Тэгсэн итгэхгүй нийлж худлаа ярилаа гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг / хх-н 20-21/

       Б.С, М.Ж нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл/ хх-н 26-29/

       М.Б  ХЖБанкны дансны хуулга/ хх-н 41-51/, Б.С ХААН банкны дансны хуулга/ хх-н 52-55/

          М.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 60-64/

        М.Б хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 65-66/

    М.Б иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 30 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 31/ , оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 34/, хувийн байдлын талаарх баримт /хх-н 35-37/ зэрэг болно.  

          М.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найз Б.С хадгаламжиндаа мөнгөтэй гэдгийг мэдэж байсан болохоор өөрийг нь зээлнэ гэвэл өгөхгүй гэдгийг мэдэж байсан тул  өөрийн эгчийн нэрийг барьж  өөрийн өрийг дарахын тулд манай эгч мөнгө зээлээч, 10 хувийн хүү төлнө гэж байна гэж  худлаа хэлж өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд мобиал банкаар нь дамжуулан нийт 16.000.000 төгрөгийг шилжүүлэн авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …. Манай их сургуулийн ангийн найз Б надтай анх уулзаад манай эгчид мөнгө хэрэгтэй болоод байна, найдвартай буцаагаад өгөхдөө 10 хувийн хүүтэй өгнө гэж хэлсэн, тэгээд би итгээд данс руу нь мөнгө шилжүүлсэн. Ж эгч залгаад эгчид нь мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн, санаа зоволтгүй ээ чи хадгаламжаа цуцлаад надад өгчих би сарын дараа 10 хувийн хүүтэй буцааж өгье гэж надад хэлсэн, Тэгэхээр би зөвшөөрч Б данс руу шилжүүлсэн.Намайг мөнгө зээлэх үед Ж эгч төрчихсөн гэрээсээ гарахгүй байгаа, тийм болохоор Б данс руу шилжүүлчих би Бр авахуульяа гэж хэлсэн.Б намайг дансандаа бэлэн мөнгөтэй гэж мэддэг гэсэн мэдүүлэг

         Гэрч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …Б би С  мөнгө зээлэх үедээ таныг зээлсэн гээд хэлчихсэн юмаа С таньтай ярих юм бол тиймээ эгч нь өгнө гэж хэлчих гэж хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би С ярих үед нь удахгүй өгнө гэж санаа зоволтгүй гэх мэтээр өнгөрөөж байсан.Тэгсэн С сүүлдээ надаас мөнгө нэхээд өгөхгүй машинаа барьцаанд тавь гэх мэтээр нэхэж гэрт хүртэл ирэх болсон.Тэгэхээр нь би наад асуудал чинь надад хамаагүй Б өөрөө учраа ол би наад мөнгийг чинь чамаас зээлээгүй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг

          М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ....... “Тэгээд би С үлдсэн 16.000.000 төгрөгийг өгөх гэхээр өгөх боломжгүй болчихсон мөн хувиараа бизнес хийх гээд судлаад л байна.С мөнгийг шууд өгөх мөнгөгүй болчихоод байна.Б.С хувьд намайг Солонгос явсан хойгуур манай эгч Ж руу залгаад мөн гэрт нь очоод мөнгөө авья гэж уулзсан юм байна лээ. Тэгэхээр нь  эгч надаас аваарай би наад мөнгөний асуудалд чинь хамаагүй гэж хэлсэн байна лээ. Намайг Сонгосоос ирэхэд надаас мөнгөө нэхсэн би одоо мөнгийг чинь өгөх боломжгүй байна гэж хэлсэн чинь намайг хуурлаа гээд цагдаад гомдол гаргасан байна лээ гэсэн мэдүүлэг зэрэг болно.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

    М.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож  тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч М.Б би Б.С залилаагүй, бид хоорондоо ярилцаад зээл авсан асуудал байгаа юм гэж мэдүүлж байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгч залилангийн гэмт хэрэг биш иргэний хэрэг гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 М.Б хохирогч Б.С гадаад оронд явахаар мөнгө цуглуулан хадгаламжиндаа мөнгөтэй гэдгийг мэдэж байсан тул өөрийн өрийг дарахын тулд өөрт нь  мөнгө зээлэхгүй гэдгийг мэдэж байсан учраас өөрийн эгч М.Ж нэрийг барьж зээл гэж мөнгө  авсан, ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, өндөр хүү хэлж богино хугацаанд төлнө, манай эгч байнга их мөнгөтэй ажил хийдэг найдвартай  төлнө гэж итгүүлэн зээлийг авсан, мөн М.Б эргэж төлөх ямар ч баталгаа байхгүй байсан зэрэг нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна. М.Б эгч М.Ж нь хувиараа  санхүүгийн  тайлан гаргаж өгдөг ажил хийдэг байсан байна.

  М.Б нь Б.С нийгмийн даатгалд төлж байсан 1.431.800 төгрөгийг зээлээсээ хасна гэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С бид нийгмийн даатгалын мөнгөний тухайд  та нарын буруугаас болж ажилгүй болсон тул миний өмнөөс төлж байгаач, дараа нь би чамаас мөнгөө аваад чамд буцаагаад төлнө гэж тохирсон учир зээлээс хасаж тооцохгүй гэж мэдүүлсэн ба үүнийг М.Батбилэг бид ингэж ярилцсан нь үнэн гэж мэдүүлсэн тул нийт зээлээс хасаагүй болно.

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         М.Б Б.С залилсан гэж шүүх дүгнэсэн учир учруулсан хохирол болох 16.000.000 төгрөгнөөс 2018.7.09-ний өдөр төлсөн 1.600.000 төгрөгийг хасаж үлдэх 14.400.000 төгрөгийг М.Б гаргуулж  Б.С олгох нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт М Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар     М.Б  6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар    М.Б  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 4.Энэ хэргийн улмаас М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  М.Б 14.400.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суух /РД: / Б.С олгосугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН