Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1015

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Батням

улсын яллагч: Ч.Алтансүх

шүүгдэгчийн өмгөөлөгч : Р.Оюунцэцэг, Б.Галхүү

хохирогч : Г.У

шүүгдэгч: Т.О  нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.7-д, мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт Б овогт Т О холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706010220220 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Т О,  19  оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар  хотод   төрсөн,  настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, гадаад албаны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1,  Баянзүрх  дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны  тоотод   оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Нийслэлийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 248 дугаартай магадлалаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчиж, уг хорих ялыг хорих 421 дүгээр ангид эдлэж байгаад 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 29 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Багануур дахь хорих ангид эдлэж байгаад дэглэм буурч Амгалан дахь хорих ангид уг хорих ялыг эдлэж байгаад 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, РД:,

       

Холбогдсон хэргийн талаар:

         Т.О нь 2017 оны  дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны  тоотод буюу гэртээ  хохирогч М.М хамт амьдрана, санхүүгийн асуудлыг зохицуулна, жолооны курсын төлбөр, сургуулийн төлбөр төлнө гэж хэлж хуурч хууль бусаар хорьсон,

         Мөн урьд нь хоёр удаа хүчиндэх гэмт хэрэгт шийтгүүлж гэм буруутайд тооцогдож байсан ба М.М  хамт амьдрах хугацаандаа архи согтууруулах ундаа өгч, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд удаа дараа орсон, улмаар М.М зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

         2017 оны  6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо  дүгээр байрны  тоотод буюу гэртээ Г.У зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу 2 хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би М, У хоёрт санаатай хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйл болон мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна . Би М анх  интернетээр танилцсан. 2017 оны 07 дугаар  сарын эхээр танилцсан. Би нэг өдөр ганцаараа байж байгаад фэсбүүкд гадаа их гоё өдөр байна зугаалахуу гээд постлосон. Тэгэхэд нэг охин доор нь татгалзахын аргагүй санал байна даан ч би хотод алга гэж бичсэн.Тэгэхээр нь би зургийг нь үзтэл Фитнесээр хичээллэдэг бололтой тийм зураг байсан. Би чи хаана байгаа юм бэ? гэж асуухад  би хотод байхгүй байна. гэртээ байна зугаалах боломжгүй байна  гэж хэлсэн. Тэрнээс хойш би М харилцдаг болсон. Тэгж харьцаж байхдаа надаас та юу хийдэг вэ? хэдэн настай вэ? гэж асуухаар нь би нуухгүй хэлсэн.  настай одоогоор ажил хийдэггүй гэртээ ганцаараа байдаг гэж хэлсэн. М надаа итгэхгүй таны насны хүн юу гэж ганцаараа байдгын худлаа охидуудаар тоглоод гээд байхаар нь би итгүүлэх гээд видео бичлэг хийж М 4 өрөө байраа утсаар видео бичлэг хийгээд үзүүлсэн. М миний урьдны найз залуу миний явдаг байсан  фитнесийн багш байгаа юм: Тэр 197 оных та  настай гэхэд залуухайн харагдаж байна. Би таныг хөгшин гэж бодохгүй байна та битгий санаа зов гэж хэлсэн.  Тэгээд би энэ зун хөвсгөл архангайгаар зугаалъя гэж бодож байсан чинь найз нөхөд бүгд гэр бүлтэй болохоор намайг орхиод явчихсан. М надаас та наадмын үеэр юу хийхийн гэж асуусан. Би наадмаар хотод л байнашд гэж хэлсэн. Тэгээд намайг та дарханд хүрээд ир гэсэн. Би 2017 оны 07 дугаар сарын 12-нд дарханд очсон. Надаа Америк улсын  хиймэл үс захисан. 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө Урт-Цагаанаас би 5 ширхэгийг 450.000 төгрөгөөр авсан. Тэгээд И март дэлгүүр ороод миний дүү чихэр жимс захих уу гэсэн. Тэгсэн чинь надаа фитнессээр хичээллэдэг хүн тусдаа юм иддэг гээд тусгай сникерс шиг юм захисан. Би захисан юмнуудыг нь аваад 2017 оны 07 дугаар сарын 12 нд очсон. Очиход намайг бензин колонкын хажууд хүлээж бай гэсэн. Би машиндаа тамхи татаад хүлээж байсан. Тэгтэл нүдэнд дулаахан даруухан охин таксинаас бууж ирсэн. Бид хоёр хамт Дарханаар зугаалсан хоол идсэн. Мөн  Би Дарханы  Номин дэлгүүр дотор бөайдаги Терянова гэдэг дэлгүүр хямдрал зарлачихсан байхаар нь хувцас авч өгсөн. Тэгээд Мг орой 20:30 цагт гэртээ орохгүй бол болохгүй гэж хэлсэн. Би гэр чинь хүргээд өгье гэж хэлээд бид хоёр гэр рүү нь хамт явсан. Намайг гэрээсээ жоохон зайтай зогсоосон. Би М буулгачаад зочид буудал аваад дарханд хоносон. Орой нь киви гэдэг нэртэй буудалд М ирсэн. Бид хоёр 10:30 цаг хүртэл юм ярьж сууж байгаад сайн дурын үндсэн дээр нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Маргааш өглөө нь бид хоёр хоолонд орсон дараа нь  М хиймэл үснүүдээ аваад хамаатны эгчийнхээ ажиллуулдаг салон руу орсон. Тэгээд би хот явсан. Хотод ирээд ер нь хөдөө явъя гэж бодоод бэлтгэлээ хангаад байж байсан. Тэгтэл М надруу залгаад О ах би оюутан манай ах уурхайд ажилладаг удахгүй хотод байр авна гэсэн. Тэр болтол танайд байж болох уу гэсэн.

    Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-н 7-15  /

     Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол/ 1-р хх-н 24-26/

Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын дундуур фейсбүүкээр  гэсэн хаягтай эрэгтэй хүнтэй танилцсан. Тэгээд өөрийгөө О гэж танилцуулсан бөгөөд би өөрийгөө Дарханд байдаг гэхэд наашаа ирье гээд байхад нь зөвшөөрөөгүй боловч утсаар ярьсаар байгаад Дарханд хүрч ирсэн. Тухайн үед уулзаад Дарханаар бага зэргийн зугаалж байгаад маргааш нь Улаанбаатар хот руу явсан. Түүний дараа би ээж ааваас  хотод очиж ажил хийж байя гээд зөвшөөрөл аваад эрэгтэй найз Батхүрэлийн гэрт нь түр амьдарч  байсан. Би Улаанбаатар хотод ирээд ажилд орж амжаагүй байж байтал О над руу  залгаад уулзая гэхээр нь зөвшөөрсөн ба уулзахад олон хоног хөдөө явлаа ядарч байна хамтдаа Тэрэлжид очиж амрая гээд эхлээд 1 хононо гэсэн боловч гуйсаар байгаад 2 хоносон юм. Надад хэлэхдээ өөртөө нь цуг амьдраач би ганц бие гэртээ ганцаараа амьдардаг гэх мэтийн зүйлс ярьж байсан ба чамд ямар ч санхүүгийн асуудал гарахгүй жолооны курс хичээлийн төлбөр гээд санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн. Тухайн үед намайг маш их халамжилдаг байсан учраас надад таалагдсан ба Улаанбаатар хотод ирээд найзынхаа гэрээс хувцас өөрийн эд зүйлсээ аваад 2017 оны 8 дугаар сарын 1-ны өдөр тэдний Баянзүрх дүүргийн  дугаар хороо тоот гэрт нь ирсэн. Тэр үед намайг ирсэн гээд хоёулаа тэмдэглэх ёстой гээд архи уухыг хүсэхгүй байхад заавал уу гэж айлгаад би айсандаа тухайн 0.75 литрийн Финланда гэдэг архи хувааж уусан юм. Би эхний 4 хундага ууж байснаа санаж байна тэгээд би хэтэрхий согтоод тасарчихсан ба тухайн үед юу ярьсанаа санахгүй байна  миний уулздаг байсан залуучуудын талаар асууж байх шиг байсан. О яг ямар үйлдэл хийснийг мэдэхгүй санахгүй байна.  Харин тэр үед би  гэрээс нь гарах гээд зугтхыг оролдсон боловч хаалгаа дотроос нь түгжсэн байсан. Тэр даруйдаа ардаас үсдэж намайг шалан дээр унагаасан. Тухайн үед миний толгойны дагз хэсэг хагарч цус гарч гэмтсэн юм. Уначихсан байхад ар нуруун дээрээс хэд хэдэн удаа дэвссэн ба багалзуурдаж хананд шахан өргөсөн. Гэмтсэний дараа шүршүүрт миний толгойн цусыг угааж байсан ба 3 газраа хагарсан байна гэж өөрөө хэлж байсан. Тэгээд ахиад цуг архи уусан зөндөө ч юм асуусан намайг загнасан бөгөөд Д гэдэг найз руу залгаад намайг яриулсан бөгөөд одоо чи намайг алах гэж байна гэж манай найзад хэл гэж шаардсан учраас би хашгирч уйлсан. Дараа нь ярилцаж байх үедээ надаас асуулт асуух бөгөөд хариулт болгон минь таалагдахгүй  уур нь хүрч гэдэс, гуя, гар, нүүр, хэсэг хүү байнгын цохиж байсан. Тэрний дараа хутга аваад миний гар хэсэг рүү тулгаад надад алдах юм байхгүй манай гэр бүлийг болон надтай хамт ална гэж айлгаж сүрдүүлсэн. Тухайн үйл явц болох үед 2 удаа зугтах гэсэн боловч араас үсдэж дарж унагааж байсан ба дахиад архи уу гэж шахаад байсан өглөө нэг сэрэхэд би орон дээр нь хувцасгүй шалдан миний гарыг уяагаар хөлийг бүсээр уяасан байдалтай байсан. Тэр үед бэлгийн харьцаанд орсон намайг хүчиндсэн байсан. Маргааш нь босоод би ингэх ёсгүй байсан юм гээд надаас олон удаа уучлалт гуйсан бөгөөд дахиад архи уугаад хүнд битгий мэдэгдээрэй гэх мэт зүйлс ярьж байсан. Мөн өөртөө хайртай болгохыг шаардаж байсан юм. Өглөө босоход миний нүүр маш их хавдсан хоёр нүд хөхөрсөн, ам ангайхгүй, гар хавдсан, гарын үзүүр хөлийн үзүүр мэдээгээ алдсан байдалтай байсан. Тэр оройдоо миний утас руу хуучин найз залуу залгаад намайг загнаж хэл амаар доромжилсон. Энэ явдлаас хойш намайг  зодоогүй хааяа муухай үг хэлж загнадаг өөр зүйлгүй байсан. Тэгээд өмнөх хүмүүстэй холбогдож болохгүй гээд миний хуучин ашиглаж байсан 9 дугаарыг сэргээлгэж надад өгсөн. Түүнээс хойш надад сайн хандаж асарч тойлж эм тариа гээд бүгдийг авч өгдөг байсан. 2017 оны 8 дугаар сарын 9-ны өдөр Онон машинаа засуулна гээд намайг гаднаас түгжээд түр гарах үед нь би утсаа асаагаад фейсбүүк мессенжер татаж суулгасан бөгөөд тэр дундаас J.Ravdandkrl гэсэн хаягтай хүн рүү би хүнд зодуулсан гээд болсон бүх үйл явцыг хэлсэн. Тэр үедээ цонхоор гарах боломж байдаг байсан боловч айгаад гарч чаддаггүй байсан. 8 дугаар сарын 9-ны өдөр Гачууртын Монгол шилтгээн амралтанд очиж 1 хоносон. Тухайн үед бас уусан бэлгийн харьцаанд орохоос өөр аргагүй нөхцөл байдалтай байсан бас зодож  цохиж магадгүй гэж бодсон. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 12.00 цагийн үед гэрт нь ирсэн. Ирсэний дараа өөрийг нь цагдаа шалгаад байна гэдгийг мэдчихээд хөдөө явья гэж санал гаргаад гадагшаа авто засварын газар луу явлаа гээд гарсан.  Энэ дундуур J.Ravdandоrl гэсэн хаягтай хүн рүү энэ асуудлын талаар хэлсэн ба удалгүй цагдаа нар ирээд хаалга тогшсон ба би цонхоор гараад цагдаа нар дээр очсон юм. Миний хоёр нүд хөхөрсөн, баруун зүүн гар хөхөрсөн, зүүн баруун хөлний гуя шилбэ хэсэг хөхөрсөн, зүүн өгзөг хөхөрсөн, ар нуруу хэсэгт зулгарсан, хүзүүнд боолт орсон ором, хоёр чих маш их хөндүүрлэж өвдөж байгаа бөгөөд ам ангайж болохгүй мөн баруун шанаа гэмтсэн байна. Хуруу хөлний үзүүр бадайрч мэдээгүй юм шиг байдалтай байна. Намайг зугтаалгахгүй хардаж сэрдэж зодож гэмтээсэн зарим шалтгаан нь тодорхойгүй гэмтээдэг байсан. Яг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсоныг мэдэхгүй харин бэлгийн харьцаанд орохоос татгалзвал намайг зодож цохино гэдгээс айгаад дуртай юм шиг жүжиглэж байгаад бэлгийн харьцаанд орж байсан. Намайг хорьж эрхэндээ байлгаж зодож гэмтээсэнд гомдолтой байна. Сэтгэл санааны хохирол маш их учирсан гэжээ. /хх-ийн 29/, / 1-р хх-н 27-34/ 

     Шүүгдэгч  Т.О  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  Би 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр өөрийн одоо устгасан латинаар миний овог нэртэй хаягнаас найзууд дундаа ганц бие залуу байна, гадна гоё байна, гадуур хамт зугаалах хүн байна уу гэх утгатай нийтлэл тавихад одоо хаягийг сайн санахгүй байна М хаягаас ямар гоё санал бэ зугаалмаар л байна даанч хотод алга даа гэсэн утгатай мессэж ирсэн. Тэгэхэд нь хотод ирэхээр холбогдоорой хаана байгаа юм гэх утгатай зүйл бичсэн. Тэгээд цахим хаягнаас зургийг нь харахад хөөрхөн охин байсан. Тэгээд хоорондоо мэссэж бичилцэж танилцсан. Тэгээд мэссэжээр холбогдож, сүүлдээ зургаа харж ярьдаг болсон. Би хөгшин гэхэд та зүгээр хөгшин ах биш байна гээд би 1976 оны ахтай үерхэж байсан гэж байсан. Тэгээд наадмын үеэр Дарханд гэртээ байна гээд ярилцаж байгаад гэнэт би очихоор болсон. Тэгэхэд надад фитнес тамирчдын тэжээл, хиймэл үс захиж, 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр очиж уулзсан. Тэгээд Дархан хотоор машинтай зугаалж, дэлгүүр ороход нь би подволк, шорт гэх зэрэг зүйл авч өгөөд гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд намайг зочид буудалд байхад орой ирээд байж байгаад зөвшөөрөөд надтай бэлгэвчтэй бэлгийн харьцаанд ороод тэр оройдоо буцаад явсан. Маргааш нь намайг гэрийнхээ ойролцоо дуудаж уулзаад Дарханаар зугаалж байгаад өдөр 13.00 цагийн үед би салаад хот явсан. Тэгээд холбоотой байж байгаад хөдөө явах гэж байна хамт явах уу гэхэд ээж, аав зөвшөөрөхгүй гэсэн. Тэгээд хотод хичээл орохоор 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ирэхдээ уулзаж байгаад танайд байж болохоор бол ярилцаж байгаад ээж, аавдаа оюутны байранд байгаа нэртэй танайд байж болно гэж байсан. 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдөр би Хөвсгөл явахад маргааш нь М өөрийнхөө утаснаас залгаж би ээж, аавдаа ажил хийх гэж байгаа гэж худал хэлж хот орохоор болсон гээд ирчихсэн байсан. Гэхдээ би хөдөө Өвөрхангай, Архангай, Булган аймгаар явж, 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хотод ирээд залгахад Тэрэлжид байна гэсэн. Маргааш нь одоо хаячихсан өөрийн 9 дугаарын утсаар залгаж, 10-11 цагийн үед 19 дүгээр хороололд байх хамаатныхаа гэрт нь очиж гадна хүлээж байгаад уулзахад 2 том цүнхтэй хувцас авч гарч ирээд гэнэтийн бэлэг гээд манай гэрт ирээд шууд Тэрэлжид амралтын газар хамт очиж 1 хонохдоо бэлгийн харьцаанд бэлгэвчгүй орсон. Тэгээд маргааш нь зугаалж байгаад UВ-2 амралтын газар 1 хонохдоо бэлгийн харьцаанд бэлгэвчгүй орсон. Маргааш нь 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр манай гэрт 16-17 цагийн үед байх хамт ирж авч ирсэн хувцас эд зүйлээ эмхэлж, түүнээс хойш өөрийх нь зөвшөөрсөнөөр байнга бэлгийн харьцаанд бэлгэвчгүй орсон. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүнсээ хамт цуглуулж оройн хоол хийж пиво вино хувааж уусан. Улмаар 21-22 цагийн үед байх орой болгон утас нь байнга дуугардаг, өөр өрөөнд ороод хүнтэй яриад сонин байсан болохоор чамруу дараа төлбөрт дугааруудаас байнга залгаад байдаг нь ямар учиртай юм гээд шалсаар байгаад асуухад оюутны байранд байхад зарим ах нар тусалдаг байсан болохоор уулздаг байсан гэсэн. Гэхдээ одоо та байгаа болохоор тэгэхгүй гэхэд утас нь дуугарч  нөгөө өрөө рүү ороход нь халамцуу уурандаа маргалдаж, хоорондоо хэрэлдэж үсдэж татахад газар дагзаараа унаж, түлхэхэд ханын булан мөргөж унаад намайг жийгээд хамт ширээтэй унасан. Тэгээд халамцуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Толгой нь хагарч цус гарсан байхад толгойг нь боож эвлэрээд хамт унтсан. Тэгээд маргааш нь уучлал гуйж айсандаа би өмнө цагдаад шалгагдаж байсан талаар бүх зүйлээ хэлсэн. Тэгээд эмийн сангаас эм, витамин зэрэг зүйл авч өгөөд 2-3 хоног асарч тойлсон. Би хорьж цагдсан зүйл байхгүй. Өөрөө чөлөөтэй гарч явж байсан, гар утас өөрт нь байсан. манайд интернет нээлттэй, 2 давхарын цонхоор гарах боломжтой, хаалга гаднаас цоожилсон ч дотроосоо өөрөө онгойдог явах боломжтой байсан. 2017 оны 8 дугаар сарын 9-ны өдөр би гэр бүлээрээ хөдөө явах асуудал хөөцөлдөж гадуур явсан. М хамт явна гэж байгаад бид 2 хоорондоо ярилцаад салах талаар ярихдаа би цагдаад шалгагдаж байгаа 1.0 сая төгрөг өгнө, өөрийн асуудлаа зохицуулаад эргээд уулзая, байр түрээслээд байж бай гэхэд царай нь сонин болчихсон. Би тухайн үед хардан, согтуу цохисондоо гэмшиж байгаа. Харин хүн хулгайлах, дургүй байхад бэлгийн харьцаанд орох зэрэг зүйл болоогүй. М ямар зорилгоор ингэж хэлсэнд би гайхаж харамсаж байна. Намайг хүч хэрэглэж авч яваагүйг гэрчлэх нотлох баримт байгаа гэжээ. /хх-ийн 76-77/               

          Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 10 хоногийн өмнө танилцсан О гэх залуу намайг зодсон. Би 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 20.00 цагийн үед тэдний гэрт нь уулзая гэхээр нь очсон. Тэгээд бид 2 хамт пиво уусан. Тэгээд жижиг шилтэй архи гаргаж ирээд надтай гэрлэх тухай ярьж эхэлсэн. Шилтэй архинаасаа надад 3 удаа хийж өгсөн. Миний зүрх дэлсээд эхэлсэн тул би хойд талын өрөөний шалан дээр очиж хэвтээд байж байтал О араас босч ирээд чи намайг юм ярьж байхад нохой хуцсан юм шиг үл тоолоо гэж уурлаад миний зүүн гарын булчин хэсгээс зуурч босгож ирээд өндийгөөд суусан чинь намайг үсдэж босгоод тольруу хүчтэй түлхэж унагаагаад босоод ширээнд суу гэж суулгах үед нь би хутга аваад өөрт нь тулгаад цагдаа дууд эсвэл ээжийгээ дууд гэсэн боловч хутгыг хаяулаад чи ямар муухай санаатай хүүхэн бэ гэж намайг харааж зодсон. Тэгээд 00-ын өрөө рүү орохдоо хүртэл намайг дагаад яв, өөрийг нь яачих ч юм билээ гэсэн. Буцаад нөгөө ширээндээ ирж суугаад нөгөө архиа өөрөө ууж дуусгасан. Тэр архиа ууж дуусгаад дахин архи авчруулахаар дуудлагын хүн дуудсан. Тэгээд намайг хашиж суугаад хараагаад элдвээр хэлээд байхаар нь тайвшруулах гээд тайвнаар харьцаж үзсэн боловч намдаагүй. Дуудлагаар архи ирмэгц дагаж гарч архи авна гэж байснаа болиод нөгөө хүнээ ороод ир гээд намайг 00-ын өрөө рүү аваачиж түгжсэн. Тэр хооронд нь би өөртөө нуусан байсан утсаараа фейсбүүкээр ороод хамгийн эхэнд онлайн байсан найз Баасанжаргалыг дуудсан. Тэгээд би О орж ирэхээс нь өмнө бие засаж байсан юм шиг суугаад утсаа өвдгөндөө хавчуулж нуусан. Гэвч орж ирээд хөл гуянд хүрээд байхаар нь би бие засаж байна цаашаа бай гэж хэлээд гарыг нь түлхтэл миний утсыг олчихсон. Тэгээд О чи намайг хэдэн минут эргээд харахын хооронд араас хутга шааж байгаа юм биз дээ гэж уурлаад зодсон. Тухайн үед дуудсан найз маань утас руу байн байн залгаад байсанд О уурлаж энэ хэн бэ чи энэнд хаана байна гэж хэлсэн бэ гэх мэтээр орилж байгаад одоо би чамд хүн яаж боож алдгийг харуулнаа гээд ванны порлоныг норгоод хамар, ам таглаад амьсгал боогдуулсан. Тэгээд гарыг нь тавиулах гээд чадахгүй байхаар нь төмсөгнөөс нь чимхтэл уурлаад гуяруу маш хүчтэй олон удаа цохиж өшиглөсөн. Тэгээд үргэлжлүүлээд хажуу талын хана болон, хойд талын ханандаа намайг толгойгоор савуулж хүчтэй цохиж байсан. Газар үсдэж унагаагаад толгой, гэдэс, хөл, гуя зэрэг газрууд руу дэвсэж өшиглөж байсан. Тэгээд үснээс базаад босгож ирээд суултуур дээр суулгаад элдэв үгээр заналхийлсэн. Жишээ нь хөхийг чинь тайраад хаячихна шүү, эмзэг эрхтэн рүү чинь хутга хийж эргүүлнэ гэх мэт зүйл хэлсэн. Тэгэхээр нь би за одоо болье уучлаарай гэж уучлалт гуйсан чинь намайг худлаа хэлж байна гээд хутга авчирна гээд босохдоо намайг чирч 00-оос гаргасан. Тэгээд гал тогооны ширээн дээр суулгаад өөрөө цаашаа босоод хөшиг хааж байсан. Намайг нөгөө хөшгөө хаа гэхэд нь би хөшиг хаах гэж босохдоо тэр чигээрээ гараад зугтсан. Орцонд хаалга онгойлгох гээд байж байтал араас гарч ирээд миний амыг дараад авсан. Тэгээд чирч оруулах гээд байхаар нь би орцонд нь баахан орилсон чинь намайг дуугүй байгаач, чимээгүй байгаач гээд ам дараад байхаар нь би хурууг нь хазхад намайг тавьсан тэгэхээр нь би гараад тэр чигтээ зугтаасан. Миний араас гарч ирээд нэг хөөх гэснээ больчихсон. Би хамгаалагчийн байр луу очоод болсон асуудлыг хэлээд цагдаа дуудаад өгөөч гэхэд тэр байранд хэн байдаг билээ гэснээ Төрбат захирлын том хүүхэд нь ганцаараа байдаг ш дээ байнга ингэж эмэгтэйчүүд авчирч зодож байх юм гэж байсан. Тэгээд цагдаа ирж намайг хэлтэс рүү авч явсан гэжээ. /хх-ийн 230/, / 1-р хх-н 109-112/   

          Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би О гэдэг хүнийг танина. Би О гэх хүний төрсөн ээж Д.Эрдэнэчимэг гэх хүний холын хамаатан байгаа юм. Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар байрны  тоотод Т.О ганцаараа амьдардаг юм. Би Т.О хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сард уулзсан. Тухайн үед О шоронгоос гарч ирсэн байсан. Ямар хэргээр шоронд орсон талаар сайн мэдэхгүй байна. О гэрийн түлхүүр надад байдаггүй юм. Өнөөдөр өдөр 14.00 цагийн үед санагдаж байна Кристал таун хотхон 408 дугаар байрны гадаа байж байхад 803 дугаар байрны оршин суугч Зоригоо гэх залуу надад хандаж О гэрийн цонхоор хүн орж гараад байна гэж хэлэхээр нь 804 дүгээр байрны 2 дугаар орц 1506 тоотод оршин суух О ээж Э эгчийн гэрт орж энэ талаар хэлэхэд Э эгч надад О гэрийн түлхүүрийг өгсөн. Тэгээд О гэрт цагдаа нартай хамт орсон. Би М.М гэдэг эмэгтэйг хараагүй танихгүй гэжээ.  / 1-р хх-н 35-37 / 

          Гэрч Ж.Р мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Мг танихгүй, фэйсбүүкээр танилцсан найзууд юм. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байх Монголоор М.М, М.М гэсэн 2 удаа бичсэн фэйсбүүк хаягаар миний J.Ravdandоrl  гэсэн хаягт би маш аюултай байдалд барьцаанд байна, амь авраарай, туслаарай гэсэн утгатай мессэж ирсэн. Тэгээд би сандраад мөрдөн байцаах газар эрүүгийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газар ирж тэр талаар мэдээлэл өгсөн. Би тэр талаар сайн санаж байна.  гэхдээ миний гар утас эвдрээд сольчихсон болохоор над руу ирсэн тэр мессэж устсан байна гэжээ. /хх-ийн 40/

/1-р  хх-н 39/

          Гэрч Ф.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би О нилээд хэдэн жилийн өмнөөс мэднэ. Гэхдээ 2017 оны 4 дүгээр сараас байх илүү таньдаг болсон. Гэхдээ дотно найзын холбоо байхгүй. М танихгүй. Би 2017 оны 8 дугаар сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Шөнө хэдэн цагийг мэдэхгүй байна. О өөрийнхөө 9910-тай дугаараас залгаад танихгүй эмэгтэй хүнээр яриулж өөрөө цаанаа үг зааж өгөөд хэлүүлээд байсан. Тэгэхдээ хүрээд ирээч гээд хэлүүлээд байсан санагдаж байна. Гэхдээ одоо яг  юу гэж хэлсэн талаар санахгүй байна. Мөн тэр эмэгтэй нь уйлчихсан байх шиг байсан.  Хүчээр яриулаад байх шиг байсан. Би тухайн үед архи дарс уугаад согтуу тоглоод байна гэж ойлгосон гэжээ. /хх-ийн 40/

 / 1-р хх-н 40/

          Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн хооронд О гэх нэрээр бүртгүүлж 2 хүн хоноод явсан байна. Манай 203 тоот өрөөнд орсон ба 32-07 УБЦ дугаарын машинтай явж байсан нь бүртгэлд орсон байна. Гэхдээ зурагт үзүүлсэн эмэгтэй, эрэгтэй 2 хүнийг сайн санахгүй байна.  Харин эрэгтэйг нь харсан юм шиг санагдаж байна. Би тухайн үед байсан. Гэхдээ манай ажилчид байнга солигдож орж гарч байдаг болохоор одоо тэр талаар мэдэхгүй байна. Тэр 2 хүнд ямар ажилтан үйлчилсэнийг мэдэхгүй байна гэжээ.  / 1-р хх-н 41/

         Гэрч Л.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сард байх өдрийг санахгүй байна. Зураг дээрх эмэгтэй, эрэгтэй 2 ирээд 1 хоноод явсан. Тэр хоёр хүн хоорондоо хэвийн харилцаатай байсан. Хоорондоо ямар нэг маргалдах байдлаар асуудал гаргаагүй. Эвтэй хосууд шиг явж байсан. Би тухайн үеийн асуудлыг одоо сайн хэлж мэдэхгүй байна гэжээ.  / 1-р хх-н 43/     

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байх сайн санахгүй байна Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны  тоотод эмэгтэй хүнийг гэртээ хориод гаргахгүй байна гэсэн утга бүхий дуудлагаар анх очиж шалгахад гэр цоожтой, уг тоотод хүн байхгүй, ямар нэгэн дуу чимээ гараагүй.  Уг тоотын доор 1 дүгээр давхарт залгаа чердакны дээр гарч 2 дугаар давхарын уг тоотын цонхнуудыг харахад хаалттай, хөшиг татсан, хүн гарч орсон шинжгүй байсан. Тэгээд ойролцоо биечилсэн сурвалжлага хийхэд ямар нэгэн сэжигтэй мэдээлэл олдоогүй. Улмаар жижүүрт мэдэгдэж жижүүрийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийхээр болсон. Тэр дуудлага өгсөн хүн олдоогүй тул би биеэр уулзаж чадаагүй, улмаар дараагийн дуудлага ирсэн тул явсан гэжээ. /хх-ийн 45/ / 1-р хх-н 44/

          Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 6 дугаар сард өдрийг нь санахгүй байна шөнийн 00.00 цаг өнгөрч байсан санагдаж байна. Манай Их Хүчит хамгаалалтын алба хариуцсан Баянзүрх дүүргийн  дугаар хороо үгээр байрны хажуу талын пост дээр хамгаалагчаар ээлжинд гарч байхад 20 гаруй насны эмэгтэй хүүхэд хөл нүцгэн нимгэн хувцастай авраарай гээд хүрч ирээд цагдаа дуудаад өгөөч хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгэхэд нь би өөрийн 86384242 дугаарын утсаар цагдаа дуудаж өгсөн. Тэр эмэгтэй тухайн үед уйлчихсан байсан гэхдээ яаж зодуулсан хаанаа яаж гэмтсэн талаар нь би сайн анзаараагүй болохоор одоо санахгүй байна. Тухайн үед тэр эмэгтэй ээр орцноос гарч ирсэн гэхээр нь Төрбат захирлын хүүхэд байж магадгүй гэж ойлгоод очиж хаалгыг нь цохиход тайлахгүй байсан. Тэгээд удаагүй Ланд-200 машинтайгаа гражаас гараад явчихсан юм. Түүнийг явсаны дараа цагдаа ирсэн гэжээ.  / 1-р хх-н 193/

         Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний төрсөн хүү болох Т О 19 онд Улаанбаатар хотод төрсөн.  настай, бага насандаа орос цэцэрлэгээр хүмүүжиж ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийг 1-8 дугаар ангиар сурч төгссөн. Монгол Улсын Их сургуулийн олон улсын харилцааны ангийг төгссөн. Дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, Орос, Англи хэлтэйг би мэднэ. Ам бүл 1 юм. Одоо ганцаараа  байранд амьдарч байгаа. Эхнэр хүүхэд байхгүй. Эхээс гурвуулаа айлын том хүүхэд юм. Хааяадаа тамхи татаж харагддаг юм. Архийг хэрэглээд байдаггүй юм. Миний хүү ааш зангийн хувьд уяхан, өрөвч сэтгэлтэй, цайлган цагаан сэтгэлтэй, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Бага зэргийн түргэн ууртай. Хүмүүстэй хэвийн сайн харилцаатай. Хүнд их итгэмтгий зангаасаа болоод хууртагдаад байдаг байх. Орос болон Англи хэлийг маш сайн эзэмшсэн. Бичгийн болон хэлний соёл өндөртэй. Лондон болон Сингапурт сурч байсан. Сайн хүү байгаа юм. Яагаад хэрэгт холбогдоод байгааг нь би мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 194/  / 1-р хх-н 194/

         Шинжээч Т.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: М.М охин хальсны онцлогоос шалтгаалан суурь намхан, цочролгүй, нимгэн сунамхай учраас охин хальс нь гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. Иймд М.М охин хальст шинэ болон хуучин гэмтэл тогтоогдоогүй. Дүгнэлтэд дэлгэрэнгүй тусгасан болно гэжээ.   /1-р хх-н 195/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 45/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн  10247 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

1.М.М биед хоёр нүдний зовхи, зүүн хөх, цээж, зүүн бугалга, шуу, зүүн гуя, баруун зүүн шилбэ, баруун тохой, хүзүүнд цус хуралт, зүүн хөх, баруун ташаа, нуруунд зулгаралт, хоёр өгзөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.М.М үтрээнээс авчсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.

5.М.М бэлэг эрхтэн, охин хальс, анусанд гэмтэлгүй байна.

6.М.М нь АВ4-р бүлгийн цустай байна.

7.8.М.М нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэжээ. /хх-ийн 46/ 1-р  хх-ийн 46/

         2017.8.14-ний 7785 дугаартай бактериологийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт:

1.М гэх цус нь АВО системээр АВ /IҮ/ бүлгийн харьяалалтай байна.

2.Мөнхчимэг нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэжээ. /хх-ийн 47/

7786 дүгнэлтэд:

1.М үтрээнээс авсан гэх арчдаст эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэжээ. /хх-ийн 48/

             2017.8.14-ний 7785 дугаартай биологийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт:

            1.М гэх цус нь АВО системээр АВ /IҮ/ бүлгийн харьяалалтай байна.

2.М нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэжээ. /хх-ийн 47/

7786 дүгнэлтэд:

1.М үтрээнээс авсан гэх арчдаст эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэжээ. / 1-р хх-н 48/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол / 1-р хх-н 49/

          2017.8.18-ны 7814 дугаартай шинжээчийн дүгнэлт:

           1.Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ хураагдсан гэх матрас, дэр болон 3 ширхэг модон цус илэрсэн, АВО системээр  АВ /IV/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

         2.Дээрх материалууд дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй  гэжээ.  / 1-р хх-н 50/

 

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл / 1-р хх-н 53, 117, 122-124, 2-р хх-н 51/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол / 1-р хх-н 115/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн  7676 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

7676 дүгнэлтэд:

1.Г.У биед тархи доргилт, дух зовхи, нуруу, бугалга, гуя, шилбэнд хаван цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-ийн 116/ 1-р  хх-ийн 116/

      Хохирогч Г.У эмчилгээний зардлын талаарх баримт/ 1-р хх-н 107-108/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол / 1-р хх-н 119/

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 1031 тоот дүгнэлт:

          1.Т.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.О нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож өөрийгөө удирдан хянах чадвартай байна. Т..О нь хэргийн талаар зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

         2.Т.О нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.Т.О нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.  /1-р  хх-ийн 120-121/ 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 413 тоот дүгнэлт:

1.Т.О сэтгэцийн байдалд гаргасан Шүүх сэтгэц эмгэг судлалын 1031 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна. Харин шүүх сэтгэц эмгэг судлалын  480 дугаар дүгнэлт үндэслэлгүй байна.

2.Т.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.О сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Хөдөлмөр чадвар алдалттай холбоотой асуудлыг Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээгээр тогтоодоггүй болно.

3.Т.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

4.Т.О нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна гэжээ.  /2-р  хх-ийн 46-50/   

          Яллагдагч Т.О цагдан хорьсон шүүгчийн захирамж/ 1-р хх-н 54-68/

          Т.О  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ 1-р хх-н 71-77, 125-130/ , яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол / 2-р хх-н 24-27/

    Т.О  иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 132/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /1-р хх-н 134 /,оршин суугаа газрын тодорхойлолт  /1-р хх-н 131/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-н 140-141/ , орон сууцны талаарх лавлагаа / 1-р хх-н 142-143/, 99375806 дугаарын эзэмшигчийн лавлагаа / 1-р хх-н 144-146/, Т.О өмгөөлөгч Р.Оюунцэцэг 4 ширхэг зураг өгсөнийг хүлээн авч хэрэгт хавсаргав гэжээ. / 1-р хх-н 148-149/ , шийтгэх тогтоолуудын хуулыарууд / 1-р хх-н 156-165/ зэрэг болно.  

  Т.О нь  М.М 2017 оны 8 дугаар сарын 01-ний орой Баянзүрх дүүрг дүгээр байрны  тоотод буюу гэртээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлх баримтуудаар тогтоогдож байна. Үүнд :

М.М биед хоёр нүдний зовхи, зүүн хөх, цээж, зүүн бугалга, шуу, зүүн гуя, баруун зүүн шилбэ, баруун тохой, хүзүүнд цус хуралт, зүүн хөх, баруун ташаа, нуруунд зулгаралт, хоёр өгзөгт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн  гэмтэл тогтоогдсон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт

Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. .ардаас үсдэж намайг шалан дээр унагаасан. Тухайн үед миний толгойны дагз хэсэг хагарч цус гарч гэмтсэн юм. Уначихсан байхад ар нуруун дээрээс хэд хэдэн удаа дэвссэн ба багалзуурдаж хананд шахан өргөсөн. Гэмтсэний дараа шүршүүрт миний толгойн цусыг угааж байсан ба 3 газраа хагарсан байна гэж өөрөө хэлж байсан гэсэн мэдүүлэг

Т.О  шүүхийн хэлэлуүүлэгт өгсөн ..М.М зодсоноо хүлээн зөвшөөрч байна.Миний буруу гэсэн мэдүүлэг

Мөн өөрийн гэртээ М.М  гэртээ байлгаж байхдаа М.М хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж , хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн болох нь хохирогч М.М…өглөө нэг сэрэхэд би орон дээр нь хувцасгүй шалдан миний гарыг уяагаар хөлийг бүсээр уяасан байдалтай байсан. Тэр үед бэлгийн харьцаанд орсон намайг хүчиндсэн байсан. Маргааш нь босоод би ингэх ёсгүй байсан юм гээд надаас олон удаа уучлалт гуйсан бөгөөд дахиад архи уугаад хүнд битгий мэдэгдээрэй гэх мэт зүйлс ярьж байсан. Мөн өөртөө хайртай болгохыг шаардаж байсан юм. Өглөө босоход миний нүүр маш их хавдсан хоёр нүд хөхөрсөн, ам ангайхгүй, гар хавдсан, гарын үзүүр хөлийн үзүүр мэдээгээ алдсан байдалтай байсан, харин бэлгийн харьцаанд орохоос татгалзвал намайг зодож цохино гэдгээс айгаад дуртай юм шиг жүжиглэж байгаад бэлгийн харьцаанд орж байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Т. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.7-д заасан  урьд нь хоёр удаа хүчиндэх гэмт хэрэгт шийтгүүлж гэм буруутайд тооцогдож байсаны дараа дахин хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

      Шүүгдэгч Т.О нь хохирогч М.М харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орж байсан гэж мэдүүлж байх боловч хохирогч М.М зодно гэж айгаад худлаа жүжиглэж бэлгийн харьцаанд орж байсан гэсэн мэдүүлгээс үзэхэд ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд орохгүй бол зодно, гэр бүлийг нь ална гэх мэтээр айлгаж дарамталдаг байсан нь хохирогчийн өөрийнх нь хүёэл зоригоос ангид байсан учраас шүүх хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

         2017 оны  6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүр тоотод буюу гэртээ Г.Уг чи намайг юм ярьж байхад нохой хуцсан юм шиг үл тоолоо гэж уурлаад миний зүүн гарын булчин хэсгээс зуурч босгож ирээд өндийгөөд суухад нь  үсдэж босгоод тольруу хүчтэй түлхэж унагаагаад зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу 2 хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд :

Г.У биед тархи доргилт, дух зовхи, нуруу, бугалга, гуя, шилбэнд хаван цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн  7676 тоот шинжилгээний  дүгнэлт                  

  Хохирогч Г.У өгсөн .. Миний зүрх дэлсээд эхэлсэн тул би хойд талын өрөөний шалан дээр очиж хэвтээд байж байтал О араас босч ирээд чи намайг юм ярьж байхад нохой хуцсан юм шиг үл тоолоо гэж уурлаад миний зүүн гарын булчин хэсгээс зуурч босгож ирээд өндийгөөд суусан чинь намайг үсдэж босгоод тольруу хүчтэй түлхэж унагаагаад босоод ширээнд суу гэж суулгах үед нь би хутга аваад өөрт нь тулгаад цагдаа дууд эсвэл ээжийгээ дууд гэсэн боловч хутгыг хаяулаад чи ямар муухай санаатай хүүхэн бэ гэж намайг харааж зодсон. …Тэгээд би О орж ирэхээс нь өмнө бие засаж байсан юм шиг суугаад утсаа өвдгөндөө хавчуулж нуусан. Гэвч орж ирээд хөл гуянд хүрээд байхаар нь би бие засаж байна цаашаа бай гэж хэлээд гарыг нь түлхтэл миний утсыг олчихсон. Тэгээд О чи намайг хэдэн минут эргээд харахын хооронд араас хутга шааж байгаа юм биз дээ гэж уурлаад зодсон. Тухайн үед дуудсан найз маань утас руу байн байн залгаад байсанд Онон уурлаж энэ хэн бэ чи энэнд хаана байна гэж хэлсэн бэ гэх мэтээр орилж байгаад одоо би чамд хүн яаж боож алдгийг харуулнаа гээд ванны порлоныг норгоод хамар, ам таглаад амьсгал боогдуулсан. Тэгээд гарыг нь тавиулах гээд чадахгүй байхаар нь төмсөгнөөс нь чимхтэл уурлаад гуяруу маш хүчтэй олон удаа цохиж өшиглөсөн. Тэгээд үргэлжлүүлээд хажуу талын хана болон, хойд талын ханандаа намайг толгойгоор савуулж хүчтэй цохиж байсан. Газар үсдэж унагаагаад толгой, гэдэс, хөл, гуя зэрэг газрууд руу дэвсэж өшиглөж байсан. Тэгээд үснээс базаад босгож ирээд суултуур дээр суулгаад элдэв үгээр заналхийлсэн. Жишээ нь хөхийг чинь тайраад хаячихна шүү, эмзэг эрхтэн рүү чинь хутга хийж эргүүлнэ гэх мэт зүйл хэлсэн…. Намайг нөгөө хөшгөө хаа гэхэд нь би хөшиг хаах гэж босохдоо тэр чигээрээ гараад зугтсан. Орцонд хаалга онгойлгох гээд байж байтал араас гарч ирээд миний амыг дараад авсан. Тэгээд чирч оруулах гээд байхаар нь би орцонд нь баахан орилсон чинь намайг дуугүй байгаач, чимээгүй байгаач гээд ам дараад байхаар нь би хурууг нь хазхад намайг тавьсан тэгэхээр нь би гараад тэр чигтээ зугтаасан гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Т.О …Г.У зодсон хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Иймд Т. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6-д  заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх  тоотод буюу гэртээ  хохирогч М.Мг хамт амьдрана, санхүүгийн асуудлыг зохицуулна, жолооны курсын төлбөр, сургуулийн төлбөр төлнө гэж хэлж хуурч хууль бусаар хорьсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэлээр эрүүгийн хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       М.М өөрөө тэдний гэрт түр амьдрахаар ирсэн  байсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хууль бусаар хорьсон гэж үзэх нотлох баримтаар хангалттай нотлогдож ирээгүй, М.М чөлөөтэй байхад нь ямар хориг тавиад байсан нь тогтоогдоогүй, хангалттай нотлох баримтаар нотлогдож ирээгүй байна.

            Хохирогч М. нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг М.М төлөх төлбөргүй гэж үзлээ.

       Хохирогч Г.У нь эмчилгээний зардалд 650.700 төгрөгийн баримт агргаж өгсөн байх тул энэ зардлыг Т.О гаргуулж төлүүлэх, бусад цаашид гарах  зардлын талаарх баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв..

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т О прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1- д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Б овогт Т О Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6-д   заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.7-д заасан  хүчиндэх гэмт хэргийг урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн гэм буруутай болохыг   тус тус тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Т.О 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.7-д зааснаар Т.О 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус   шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар Т.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан  900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох ялыг 60 хоногийн  буюу 2 сарын хугацаагаар хорих ял  болгож нийт 3  жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Т.О энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 02 сарын хугцаагаар хорих ял дээр .өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 4 сарын 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.                             

6 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.О оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Он цагдан хоригдсон 8 сар 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.ос 650.700 төгрөгийг гаргуулж Г.Уд олгох, Г.У нь цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

11.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О  авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН