Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1137

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Номин,

улсын яллагч: И.Ариунсанаа,

хохирогч: В.У, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

шүүгдэгч С.Н өмгөөлөгч С.Төмөрбаатар,

шүүгдэгч Б.С өмгөөлөгч Г.Ариунбаяр,

шүүгдэгч: С.Н, Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ч овогт Сн Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт Ч овогт Б С нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1106036690658 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч овогт С Н, 19 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, Хөдөлгүүр засварын газрын захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хорооны  дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай /РД:  

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч овогт Бн С, 19 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн  Арвайхээр  суманд  төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, засал чимэглэлчин  мэргэжилтэй, Үндэсний оношлогоо эмчилгээний төв байгуулах төслын барилгын инженер  ажилтай, ам бүл 3, хүү, охин нарын хамт Баянзүрх дүүргийн  дугаар хорооны дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай /РД:

Холбогдсон хэргийн талаар:

          С.Н нь Б.С бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин гранд” зочид буудлын А-513 тоотод В.У хүсэл зоригийн эсрэг  хүч хэрэглэж  хүчиндсэн,

          Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин гранд” зочид буудлын А-513 тоотод В.У хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж  хүчиндэх гэмт хэрэг үйлдэх явцдаа В.У эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан буюу хэд хэдэн гэмт хэргийн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан,

          Б.С нь С.Н бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин гранд зочид буудлын А-513 тоотод В.У хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр С бид 2 уулзаад нэг газар уулзаад байж байтал бид 2 өөр өөрийн найзуудаа дуудсан. Тэр үед би У дуудаад тэнд архи уугаад эмэгтэйчүүд нь вино уусан. Тэгээд тэндээсээ 5 цагийн үед Сүнжин гранд ороод өрөө аваад гэтэл 2 эмэгтэй маань саунд сууна гэхээр нь бид 2 үлдээд байж байтал 2 эмэгтэй орж ирсэн. Тэгээд У нилээн согтсон миний хажуугаар орж хэвтсэн. Гэтэл Дн удалгүй явсан. Тэгтэл У гэнэт их бөөлжөөд байхаар нь хувцасыг нь тайлаад цэвэрлэсэн. Гэтэл У гарч гүйгээд байхаар нь оруулсан. Гэтэл удалгүй У аав нь орж ирээд цагдаа дуудсан. С бол бөөлжис цэвэрлэхэд хараад сууж байсан” гэв.

     Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н утсаар яриад бид 2 уулзаад нэг шил архи уугаад байж байгаад У утсаар дуудахад ирсэн. Гэтэл би нэг нутгийн эгчийгээ дуудаад бид нар уугаад суусан. Н, У 2 тэр үед үнсэлцээд тэврэлдээд байсан. Тэр үед Н Уд мөнгө шилжүүлээд байсан. Гэтэл нэг нь саунд оръё гээд Сүнжин гранд ороод өрөө аваад хөргөгчнөөс нь пиво аваад уусан. Гэтэл Н орондоо ороод хэвтээд байсан. Гэтэл би тамхи татах гээд буухад Д, У 2 вино ууж байхаар нь та 2 яасан бэ гэхэд юм уусан байна гээд саунд оруулахгүй байна гэсэн. Тэгээд У, Д 2 орж ирээд байж байтал У Н оронд ороод хэвтсэн. Д явсан. Гэтэл гэнэт У бөөлжөөд байхаар нь Нүг цэвэрлэ гэж хэлэхэд Н цэвэрлэсэн. У бас тэр үед утсаар ярьсан. У тэр үед 2-3 удаа гарч гүйгээд байхаар нь согтуу байна хувцасгүй байна гээд болиулсан. Тэгээд удаагүй байж байтал хаалга нүдээд У аав нь орж ирээд цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэгээд эрүүлжүүлэгдсэн. Би У бол хуруугаа ч хүргээгүй гэв.”  

Хохирогч В.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анх Н над руу залгаад дуудсан. Тэгээд би очоод байж байтал Д гээд эгч ирээд дарс пиво авч өгөөд уусан. Тэгээд бид нар буудал ороод Д эгч бид саун орох гэтэл согтуу байна гээд оруулахгүй гэсэн. Тэгээд бид 2 пабад сууж байгаад дээшээ гараад би Н ахын хажуугаар ороод унтсан юм шиг байна лээ. Тэгээд аав маань залгаад байхаар нь би согтуу байна, та намайг ирээд авчих гэхэд аав маань ирээд авсан. Тэгээд би нэг сэрэхэд бүх хувцас маань тайлагдсан байхаар нь  ахаас асуухад чи бөөлжөөд байхаар нь хувцасыг чинь тайлаад угаасан гэж хэлсэн. Тэгээд удалгүй аав орж ирээд юу болоод байна би цагдаа дуудсан гэсэн. Тэгээд удалгүй цагдаа дуудсан гэв.”

     Шүүгдэгч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр найз С хамт хоолонд орж нэг шил 0.5 литрийн архи хувааж уугаад хамт ажиллаж байсан танил Уянгатай уулзаж, улмаар Сын танил гэх эмэгтэй ирж тэр хоёр вино хувааж уусан. Тэгээд 18 цагийн орчимд байх Сүнжин гранд зочид буудалд өрөө авч амрах санаатай бид 4 орж, Ср бид хоёр 0.5 литрийн тус бүр 2 пиво уусан. Уянга тэр хоёр саунд орно гээд ороогүй, вино хувааж уусан гээд орж ирсэн. Тэгээд орой хэдэн цагийг нь сайн мэдэхгүй байна. Сн танил эмэгтэй нь түрүүлээд яваад өгсөн. Тэгээд У орон дээр хэвтэж байгаад хувцас ор, руу бөөлжөөд би цамцыг нь тайлж цэвэрлэсэн. Мөн орны бөөлжис цэвэрлэсэн. Тэгэхэд Ун цээж бөөлжис болчихсон байхад нь би хөхний даруулгыг тайлж цэвэрлэж өгсөн. Тэгээд Уа дээгүүрээ хагас нүцгэн өрөөнөөс гарахад би оруулж ирсэн. Дараа нь Уа өөрөө өмдөө тайлаад барьчихсан хоёр ч удаа нүцгэн гарахад нь оруулах гэхэд эсэргүүцээд газар хэвтээд босохгүй болохоор нь хөлнөөс нь чирээд өрөө рүү оруулсан юм. Тэгээд байж байхад аав нь хаалга цохиж Уянга өөрөө хаалга тайлан онгойлгож өгөөд аав нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед өөр зүйл болоогүй. Тухайн үед Ср бид хоёр Уянгатай хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Харин дахин гарах гэхэд нь орон дээр тэвэрч хэвтсэн, гэхдээ өөр зүйл болоогүй. Шинжээчийн дүгнэлтээр У биед тогтоогдсон гэмтэл нь өрөөнд орохгүй гээд хэвтээд босохгүй болохоор нь чирч оруулахад үүссэн байх. Мөн орохгүй гээд ноцолдох үед зарим гэмтэл нь үүссэн байх гэж бодож байна. Түүнээс санаатай зодож цохисон асуудал болоогүй. Би Ун нүцгэн гарч явах гээд байхаар нь санаа зовоод өрөөнд хүчээр оруулсан асуудлаас өөр зүйл болоогүй гэжээ. 

Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байх найз Н яриад хамт хоолонд орж 0.5 литрийн архи хувааж уусан. Улмаар Н хамт ажиллаж байсан У гэх эмэгтэйг дуудаж би танил Д гэх эмэгтэйг дуудаж тэр 2 вино хувааж уусан, бид бүгд халамцуу байсан. Сүнжин гранд зочид буудал орж саунд орно гэхээр нь Н бид хоёр гадаа хүлээж байхаар гэж бодоод 2 ортой нэг өрөө авсан. Тэгэхэд У тэр хоёр саун орно гэж гараад оролгүй буцаж орж ирсэн. Тэгээд Н бид хоёр 0.5 литрийн байх тус бүр нэг пиво уусан. Орой Д Солонгос явах виз гарсан ажилтай гээд яваад өгсөн. Тэгэхэд У орон дээр хэвтэж байгаад бөөлжөөд өөрийнхээ хувцас, орыг бохирдуулсан. Тэгэхэд Нү У хувцас, орыг цэвэрлэж арчаад сайн цэвэрлэгдэхгүй болохоор нь У цамцыг нь тайлаад угаахаар болсон. У бие захсах өрөөнд баөөлжөөд байж байгаад хөхөвч, өмдтэй хагас нүцгэн өрөөнөөс гарч утсаар яриад байх шиг буцаж орж ирсэн, мөн 2-3 удаа орж гарсан. Тэгэхэд Н хоёр ч удаа оруулж ирсэн. Сүүлд У гарахдаа нүцгэн шахуу гарсан. Өмдөө яагаад тайлсанг мэдэхгүй, Н цахилгаан шатны хажууд зогсож байна гээд араас нь тэвэрч оруулж ирсэн. Тэгээд байж байхад У аав нь гэх хүн хаалга цохиж, цагдаа дуудсан гэж орж ирсэн. Н бид хоёр бэлгийн харьцаанд огт ороогүй гэжээ.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-17/,

С.Н, Б.С нарын эрүүлжүүлэгдсэн талаарх баримтууд /хх-н 24-25/,

Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 26/,

Хохирогч В.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Нр ахтай өмнө нь хөдөлгүүр гэдэг авто засварын газарт хамт ажилладаг байсан. Би 2012 онд ажлаасаа гараад Н ахтай ажил дээр очиж ажлын хүмүүстэйгээ уулзах гэж 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Н ах өөрийнхөө дугаараас над руу залгаад уулзая хоол идэх үү гэхээр нь би хүүхэд харж байна гэж хэлээд уулзаагүй. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин Н ах залгаад уулзаж ярилцаж сууя гэж хэлэхээр нь би хүүхдээ харж байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр над руу дахин залгаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр намайг гэртээ байж байхад Н ах 13 цагийн үед залгаад гараад ир уулзая аа, Х цантад байна, хоол идье гэхээр нь би одоо гараад очъё гэж хэлээд ганцаараа гэрээсээ гараад 13 цаг өнгөрч байхад Х цант нэртэй пабад очиход Н ах нэг танхигүй ахтай сууж байсан. Тэгээд би очоод цуг суугаад 3 шил пиво уугаад Н ах нөгөө ах хоёр дарс ууж байсан. Тэгээд удалгүй Д нэртэй нөгөө танихгүй ахын найз гэх эмэгтэй ирээд хамт суусан. Пабаас гараад ирэхэд нартай гэрэлтэй байсан. Пабаас гараад бид 4 Сүнжин гранд буудал руу таксигаар хүргүүлээд А-513 дугаартай 2 ортой өрөө аваад орсон. Тэгээд тэндээ уугаагүй байж байгаад би нөгөө эгчтэй саунд орох гэтэл сауны хүн нь согтуу байна гэж хэлээд бид хоёрыг оруулаагүй. Тэгээд бид хоёр өрөө рүүгээ орсон. Нр ах нөгөө ах хоёр мини бааранд байсан пиво уусан байсан. Тэгээд Д эгч яваад өгсөн. Би араас нь би явлаа, манай аав залгаад байна гэж хэлэхэд Н ах намайг явуулахгүй би хүргэж өгнө гэж хэлээд байлгаад байсан. Би өрөөнөөс гарах гэхэд Н ах миний бүх хувцасыг тайлаад газар шидлээд явуулахгүй гэж хэлээд байхаар нь би шалдан зугатах гэсэн боловч лифт ирэхгүй хүлээлгээд байсан. Н ах араас гарч ирээд миний хоёр хөлнөөс гараараа бариад нуруу хэсгээр чирээд өрөө рүү авч ороод өрөөний голд байсан орны хажууд намайг суулгаж байгаад Н ах надад чамайг харахаар минийх ерөөсөө босохгүй байна гэж хэлээд өөрийнхээ өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ гаргаад ам руу чихэж хийгээд олон удаа хөдлөөд байсан. Тэгээд бэлэг эрхтэнээ амнаас гаргаад ор руу чирээд наад талын орон дээр хэвтүүлсэн. Тэгэхэд нөгөө ах бас хувцсаа тайлаад тэр хоёр шалдан байж байгаад миний дээр Н ах гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийх гэсэн чинь бэлэг эрхтэн нь босохгүй байсан. Нөгөө ах нь миний хажууд хэвтээд Н ахын бэлэг эрхтэний хажуугаар бас хийгээд байсан. Тэр хоёр зэрэг бэлэг эрхтэнүүдээ миний бэлэг эрхтэнд хийсэн. Тэгээд би орноос босоход нөгөө ор руу Н ах чирээд дахин хэвтүүлээд ахиад хүргэж өгнө гэж хэлээд байхад хаашаа юм үхсэндээ хүн рүү орилоод гарч зугатаад байгаа юм гэж хэлээд байсан. Миний утас дуугараад байхаар би утсаа гуйж аваад юу ярих гэснийг сонсоод тасална гэж хэлээд утсаа авсан. Тэгээд би нөгөө хоёрт манай дүү паспортны зураг явуул гэж хэлээд байна. Би зургаа явуулаадахъя гэж хэлээд би дүү рүүгээ Сүнжин грандад байна, намайг авраач гэж мессэж бичээд дахиад өрөөнөөсөө шалдан зугатаж гүйхэд Нр ахад баригдаад намайг дахин хөлнөөс чирээд өрөө рүүгээ авч ороод миний нүүр рүү гараараа нэг удаа алгадаад чамайг хүргэж өгнө гэж хэлээд байхад чинь үхсэндээ зугатаад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би нөгөө найзаас нь намайг явуулаач дээ гэж хэлээд гуйхад гаднаас өрөөний хаалга онгойлгоод манай аав орж ирсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Би Н ахыг унтуулах гэж орсон юм. Өмнө нь цуг ажиллаж байхад буудалд оруулаад үлдээдэг байсан. Эхнэр нь ирээд авдаг байсан. Ийм болохоор нь оруулж өгөх гэж цуг орсон юм. Өмнө энэ хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Миний нуруу чирэгдээд хорсоод өвдөж байна, хөлний өвдөг өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний хувцасыг Н ах хүч хэрэглэж тайлсан. Намайг хүсээгүй байхад тэр хоёр хүч хэрэглэж хүчиндсэн, дур тавиагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 39-44/

Хохиргч В.У хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 27- 38/, 

Гэрч М.В мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай охин Унь найзуудтайгаа уулзчихаад ирье гээд 13 цагийн орчимд гараад явсан. Тэгээд би охиноо ирэхгүй болохоор нь 18 цагийн орчимд гар утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь 21 цагийн үед ахиад гар утас руу нь залгасан чинь утсаа аваад аав аа намайг ирж аваарай аллаа шүү гэхээр нь хаана байгаа юм чи гэсэн чинь юм хэлж чадахгүй уйлаад байхаар нь би хувцасаа өмсөөд сандраад гэрээсээ гараад Офицеруудын ордоны буудал дээр автобуснаасаа буугаад тэр хавиар хайж байгаад танай цагдаагийн газар дээр ирээд болсон явдлыг хэлсэн чинь машин ирэхээр та хамт яв гэж хэлсэн. Тэгээд би түрүүлж гараад хайж байгаад би гэртээ очсон байж магадгүй гэж бодоод гэртээ орсон чинь байхгүй байхаар нь тэгээд яаж олох талаар бодож байж байсан чинь манай Солонгос улсад байдаг охин Уранчимэг над руу залгаад аав аа Уянга Сүнжин гранд зочид буудалд байна гэнэ, та яваад оч гэхээр нь би гэрээсээ гараад такси бариад яваад очсон чинь 513 дугаарын өрөөнд байгаа гэхээр нь би хамгаалагчийг нь дагуулаад өрөөнийх нь үүдэнд очсон чинь хаалга нь цоожтой, манай охин дотор нь намайг гаргаач ээ гэж орилоод байсан. Тэгэхээр нь хаалгыг нь тогшоод нээсэн чинь манай охин аав аа намайг авраарай, эд нар намайг алах гээд байна гээд нүцгэн хувцасгүй уйлаад гүйгээд ирсэн. Тухайн өрөөнд хоёр эрэгтэй хүн байсан ба хоёулаа намайг ороход нүцгэн нэг нь орон дээр хэвтэж байсан, нөгөө сандал дээр нүцгэн сууж байсан. Тэгээд цагдаа дуудсан. Тэр хоёр залуугийн нэг нь манай охинтой жилийн өмнө хамт ажиллаж байсан юм шиг байгаа юм. Манай охиныг ажилд авна хүрээд ир гэж дуудаад архи өгөөд согтоож байгаад ийм үйлдэл хийсэн байгаа юм. Тухайн хоёр залуу зугатаах гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Сүнжин гранд зочид буудалд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр IT инженерээр ажилд орсон. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 09 цагаас шөнийн 01 цаг хүртэл ажилласан ба би камерын хяналт дээр ганцаараа байдаг. Тэгэхдээ тэр өдөр 513 тоот өрөөнөөс хувцасгүй эмэгтэй гарахыг анзаарч хараагүй. Тэгээд 5 хоногийн дараа цагдаагаас хүн ирээд камер шүүх гэсэн боловч бичлэг 5 хоноод устдаг тул үзэх боломжгүй байсныг шалгаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 49/,

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Хүмүүс нь гарах гэж байна гээд өрөөг нь хүлээж авахад нэг эмэгтэй, хоёр залуу нилээд согтуу байх шиг байсан. Эмэгтэй нь чармай нүцгэн дээгүүрээ куртик өмсчихсөн, 2 эрэгтэй нь хувцастайгаа байсан. Өрөөндөө архи дарс уусан гэхээр байдалтай байсан ба цагдаад ямар учиртай дуудлага өгсөнийг мэдээгүй. Цагдаагаас өрөөнд үзлэг хийгээд тэднийг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 50/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Миний төрсөн дүү Б С 1971 онд төрсөн, 47 настай, яс үндэс халх, боловсрол дээд, мэргэжил барилгын инженер, хувиараа төсөл дээр барилгын инженер хийдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, өндөр настай ээж минь байдаг, аав маань нас барсан, эхээс 5, айлын дундах хүүхэд, эгч, ах нар нь байдаг юм. Дүү маань ааш зангийн хувьд даруу төлөв, зөөлөн, хүнлэг харьцаатай, хүнд тусархуу, ажилсаг хөдөлмөрч сайн хүн байгаа юм. Архи дарс байнга хэрэглээд байдаггүй” гэсэн мэдүүлэг /хх-н 93/,

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Нөхөр маань ааш зангийн хувьд даруу төлөв, ямар нэгэн байдлаар хүнтэй маргалдан цохих зодох асуудал гаргаж байгаагүй, надад болон хүүхдүүддээ гар хүрч үзээгүй, архи дарс байнга хэрэглээд байдаггүй, хааяа уусан ч агсамнаж согтуурхаад байдаггүй юм. Авто тээврийн тэргүүний ажилтан шагналаар шагнуулсан, улсаас өөр гавьяа шагнал авч байгаагүй, хэрэгт холбогдож байгаагүй, тэр хүүхэн манай нөхрийг гүтгэж байна гэж үзэж байна. Би ч гэсэн гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-н 95/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 51/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14890 тоот ДҮГНЭЛТ:

1. В.У биед зүүн дал, баруун, зүүн тохой, бүсэлхий, баруун өвдөг, хонго, уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөхгүй.

5. В.У үтрээнээс авсан арчдасанд эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй.

6. В.У нь бэлгийн харьцаанд орсон байна.

7. В.У нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

8. В.У охин хальс үлдэж төдий байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх-н 52/,

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11220 дугаартай биологийн шинжилгээнийн шинжээчийн дүгнэлт: Уянга-ийн үтрээнээс эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэжээ. /хх-н 54/,

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11221 дугаартай биологийн шинжилгээнийн шинжээчийн дүгнэлт: 1. У гэх цус АВО системээр В/III бүлгийн харьяалалттай байна, 2.У нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэжээ. /хх-н 55/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 56/,

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6515 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд татаж чангаах үйлчлэлээр гарсан 54 мм хэмжээний шинэ ханзралт байна гэжээ. /хх-н 57-59/, 

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11311 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилэгээнд ирүүлсэн цагаан өнгийн дэвсгэр даавуун дээр цус илэрсэн.Биологийн гаралтай бусад ул мөр илэрсэнгүй.

2. Цагаан өнгийн дэвсгэр даавуун дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна.

3. Шар өнгийн хээтэй хар өнгийн торон дотоож, хар өнгийн хөхний даруулга юүдэнтэй цэнхэр өнгийн цамц, хар өнгийн ноосон өмдөн дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй гэжээ. /хх-н 60/,

    Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 61/,

          2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 535 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн тайгер 0.33 литрийн пивоны шил, Найт 0.5 литрийн пивоны лааз, J.P Chanet дарсны шил, Heineken  0.33 литрийн пивоны шил, Kimchi  нэртэй бэлэн хоол, Voyage 0.5 литрийн цэвэр усны сав, цаасан аяга гадаргуугаас гарын мөр илэрсэнгүй гэжээ. /хх-н 62/,

Шинжээч Г.Х мэдүүлэг авсан тэмдэглэл: Дээрх дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр буюу тус бүрдээ нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд тус бүрдээ буюу дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг тогтоогдсон гэмтлүүд нь цохих, цохиулах үед үүсэх боломж муутай. Харин уруулд зулгаралт гэмтэл нь цохигдох үед үүсэх боломжтой. Уруулд зулгаралт гэмлээс бусад гэмтлүүд нь чирэгдэх үед үүсэх боломжтой. Дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна гэжээ. /хх-н 64-65/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл: Хохирогч гэх В.У, С.Нү, Б.С нарт танилцуулсан байна. /хх-н 65-68/,

С.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 104-105/,

С.Н эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 87, 101-103/

С.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 70/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 69/, оршин суугаа газрын тодорхололт /хх-н 71/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 72-74/,

Б.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 99-100/,

Б.С эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 96-98/,

Б.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 76/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 75/, оршин суугаа газрын тодорхололт /хх-н 77/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 78-79, 83-86/, цалингийн тодорхойлолт /хх-н 56/ зэрэг болно.

С.Н нь Б.С  бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин гранд зочид буудлын А-513 тоотод В.У хүсэл зоригийн эсрэг  хүч хэрэглэж  хүчиндсэн,

Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин гранд зочид буудлын А-513 тоотод В.У хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэх явцдаа В.У эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

1. В.У биед зүүн дал, баруун, зүүн тохой, бүсэлхий, баруун өвдөг, хонго, уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөхгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14890 тоот дүгнэлт /хх-н 52/,

Хохирогч В.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Би араас нь би явлаа, манай аав залгаад байна гэж хэлэхэд Н ах намайг явуулахгүй би хүргэж өгнө гэж хэлээд байлгаад байсан. Би өрөөнөөс гарах гэхэд Нямхүү ах миний бүх хувцасыг тайлаад газар шидлээд явуулахгүй гэж хэлээд байхаар нь би шалдан зугатах гэсэн боловч лифт ирэхгүй хүлээлгээд байсан. Н ах араас гарч  ирээд  миний хоёр хөлнөөс гараараа бариад нуруу хэсгээр чирээд өрөө рүү авч ороод өрөөний голд байсан орны хажууд намайг суулгаж байгаад Н ах надад чамайг харахаар минийх ерөөсөө босохгүй байна гэж хэлээд өөрийнхөө өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ гаргаад ам руу чихэж хийгээд олон удаа хөдлөөд байсан. Тэгээд бэлэг эрхтэнээ амнаас гаргаад ор руу чирээд наад талын орон дээр хэвтүүлсэн. Тэгэхэд нөгөө ах бас хувцсаа тайлаад тэр хоёр шалдан байж байгаад миний дээр Н ах гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийх гэсэн чинь бэлэг эрхтэн нь босохгүй байсан. Нөгөө ах нь миний хажууд хэвтээд Н ахын бэлэг эрхтэний хажуугаар бас хийгээд байсан. Тэр хоёр зэрэг бэлэг эрхтэнүүдээ миний бэлэг эрхтэнд хийсэн. Тэгээд би орноос босоход нөгөө ор руу Н ах чирээд дахин хэвтүүлээд ахиад хүргэж өгнө гэж хэлээд байхад хаашаа юм үхсэндээ хүн рүү орилоод гарч зугатаад байгаа юм гэж хэлээд байсан гэсэн мэдүүлэг /хх-н 65-68/,

Б.С нь С.Н бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин гранд зочид буудлын А-513 тоотод В.У хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч В.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “…Би араас нь би явлаа, манай аав залгаад байна гэж хэлэхэд Н ах намайг явуулахгүй би хүргэж өгнө гэж хэлээд байлгаад байсан. Би өрөөнөөс гарах гэхэд Н ах миний бүх хувцасыг тайлаад газар шидлээд явуулахгүй гэж хэлээд байхаар нь би шалдан зугатах гэсэн боловч лифт ирэхгүй хүлээлгээд байсан. Н ах араас гарч ирээд миний хоёр хөлнөөс гараараа бариад нуруу хэсгээр чирээд өрөө рүү авч ороод өрөөний голд байсан орны хажууд намайг суулгаж байгаад Н ах надад чамайг харахаар минийх ерөөсөө босохгүй байна гэж хэлээд өөрийнхөө өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ гаргаад ам руу чихэж хийгээд олон удаа хөдлөөд байсан. Тэгээд бэлэг эрхтэнээ амнаас гаргаад ор руу чирээд наад талын орон дээр хэвтүүлсэн. Тэгэхэд нөгөө ах бас хувцсаа тайлаад тэр хоёр шалдан байж байгаад миний дээр Н ах гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийх гэсэн чинь бэлэг эрхтэн нь босохгүй байсан. Нөгөө ах нь миний хажууд хэвтээд Н ахын бэлэг эрхтэний хажуугаар бас хийгээд байсан. Тэр хоёр зэрэг бэлэг эрхтэнүүдээ миний бэлэг эрхтэнд хийсэн. Тэгээд би орноос босоход нөгөө ор руу Н ах чирээд дахин хэвтүүлээд ахиад хүргэж өгнө гэж хэлээд байхад хаашаа юм үхсэндээ хүн рүү орилоод гарч зугатаад байгаа юм гэж хэлээд байсан гэсэн мэдүүлэг

Гэрч М.В мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ….мэдүүлэхдээ: 21 цагийн үед ахиад гар утас руу нь залгасан чинь утсаа аваад аав аа намайг ирж аваарай аллаа шүү гэхээр нь хаана байгаа юм чи гэсэн чинь юм хэлж чадахгүй уйлаад байхаар нь би хувцасаа өмсөөд сандраад гэрээсээ гараад Офицеруудын ордоны буудал дээр автобуснаасаа буугаад тэр хавиар хайж байгаад танай цагдаагийн газар дээр ирээд болсон явдлыг хэлсэн чинь машин ирэхээр та хамт яв гэж хэлсэн. Тэгээд би түрүүлж гараад хайж байгаад би гэртээ очсон байж магадгүй гэж бодоод гэртээ орсон чинь байхгүй байхаар нь тэгээд яаж олох талаар бодож байж байсан чинь манай Солонгос улсад байдаг охин У над руу залгаад аав аа У Сүнжин гранд зочид буудалд байна гэнэ, та яваад оч гэхээр нь би гэрээсээ гараад такси бариад яваад очсон чинь 513 дугаарын өрөөнд байгаа гэхээр нь би хамгаалагчийг нь дагуулаад өрөөнийх нь үүдэнд очсон чинь хаалга нь цоожтой, манай охин дотор нь намайг гаргаач ээ гэж орилоод байсан. Тэгэхээр нь хаалгыг нь тогшоод нээсэн чинь манай охин аав аа намайг авраарай, эд нар намайг алах гээд байна гээд нүцгэн хувцасгүй уйлаад гүйгээд ирсэн. Тухайн өрөөнд хоёр эрэгтэй хүн байсан ба хоёулаа намайг ороход нүцгэн нэг нь орон дээр хэвтэж байсан, нөгөө сандал дээр нүцгэн сууж байсан. гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/, зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

     С.Н нь В.У урьд нь таньдаг байсан ба тэр өдөр хамт хоолонд орьёо  гэж дуудаж ирүүлээд хамт хоол идэж дараа нь Сонжингранд зочид буудал руу тэндээс нэг өрөө авч хамт орцгоосон байна. Ингээд тэнд байцгааж байгаад В.У явах гэхэд нь байж бай би хүргэж өгнө гэж хэлээд байлгаж байгаад В.У гарч зугатаах гэхэд нь чирч оруулан нүүрэн тус газар нь нэг удаа гараара цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, С.Н, Б.С нар нь В.У хүсэл зоригийн  эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, В.У гарч зугатаах гэхэд нь чирч оруулан хүчиндсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон ба тэдний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна гэж шүүх дүгнэв.Хэдийгээр урьдын харьцаатай байсан, санхүүгийн дэмжлэг авдаг байсан ч гэсэн тухайн үед өөр эрэгтэй хүнтэй ирчихээд өөрийг нь хүсээгүй байхад бэлгийн харьцаанд хүч хэрэглэж орсон гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй цагаатгах санал гаргаж байгаа боловч цагаатгах үндэслэлээ тодорхой нотлох баримтуудаар нотлоогүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгийг үнэн гэж үзсэн атлаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг худлаа мэдүүлэг байсан гэдгийг үгүйсгэх нотлох баримтаа гаргаж нотолж чадаагүй тул шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. В.У нь өөрийн аав руу тусламж хүсэн ярьсаныг, мөн өөрийн Солонгост улсад байсан дүү рүүгээ бичиж тэрийг нь дүү нь аав В рүү хэлж үүний дагуу В.У Сүнжингранд зочид буудлаас очиж авсаныг гэрч М.В гэрчилдэг. Иймд В.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг худлаа гэж үзэх боломжгүй байна.

            Иймд С.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хүчиндэх гэмт хэргийг хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг,

Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хүчиндэх гэмт хэргийг хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

С.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

Б.С нь энэ хэргийн улмаас авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2018 оны 07 дугаар сарын 25-наас эхлэн цагдан хоригдсон 14 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Н, Б.С нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж хуульд хорих ялын доод хэмжээгээр хорих оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч овогт С Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Ч овогт Б С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг   тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Н 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.С 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар С.Н оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 02 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.С  2018 оны 07 дугаар сарын 25-наас энэ өдөр хүртэл цагдан хоригдсон хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох, С.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр С.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх авах, Б.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Н нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол С.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН