Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 305/ШШ2025/00883

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: *** ХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 13,724,208.13 (арван гурван сая долоон зуун хорин дөрвөн мянга хоёр зуун найм зууны арван гурав) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ...*** Банк нь харилцагч *** овогтой ***-ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 08 сарын 08-ний өдөр 1880090488 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар *** овогтой ***-ийн *** тоот харилцах дансанд өдөр *** тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 11,951,749.00 төгрөгийг төлсөн. *** Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 63 хоног хугацаа хэтрүүлэн 2,711,651.81 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.

Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1480108729 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: хугацаа хэтэрсэн хоног: 63, зээлийн үлдэгдэл: 13,200,000.04 төгрөг, хγγ: 515,567.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү:8,640.88 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 13,724,208.13 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр зээлийн гэрээний үүрэгт нийт 13,724,208.13 төгрөг гаргуулж өгнө үү.... гэжээ.

2. Хариуцагч ***-ийн тайлбарын агуулга ... Миний бие *** овогтой *** нь *** банкнаас авсан 22 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 13,724,208 төгрөгийг төлж барагдуулна. Дахиж хугацаа хэтрэл гаргахгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч *** нь нэхэмжлэгч *** банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 13,724,208.13 (арван гурван сая долоон зуун хорин дөрвөн мянга хоёр зуун найм зууны арван гурав) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул *** банк ХК-ийн нэхэмжлэлтэй ***-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,571 (хоёр зуун хорин зургаан мянга таван зуун далан нэг) төгрөгөөс 113,285.5 (нэг зуун арван гурван мянга хоёр зуун наян таван мянга, таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 113,285.5 (нэг зуун арван гурван мянга хоёр зуун наян таван мянга, таван мөнгө) төгрөгийг, 113,285.5 (нэг зуун арван гурван мянга хоёр зуун наян таван мянга, таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** нь *** банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 13,724,208.13 (арван гурван сая долоон зуун хорин дөрвөн мянга хоёр зуун найм зууны арван гурав) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,571 (хоёр зуун хорин зургаан мянга таван зуун далан нэг) төгрөгөөс 113,285.5 (нэг зуун арван гурван мянга хоёр зуун наян таван мянга, таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 113,285.5 (нэг зуун арван гурван мянга хоёр зуун наян таван мянга, таван мөнгө) төгрөгийг, 113,285.5 (нэг зуун арван гурван мянга хоёр зуун наян таван мянга, таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ