| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00413/И |
| Дугаар | 315/ШШ2025/00483 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 315/ШШ2025/00483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар багт оршин суух, утас *******, *******, ******* *******,
цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1985 оноос 1988 оны хооронд хугацаат цэргийн албыг Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр цэргийн ангид гурван жилийн хугацаатай хаасан. Гэтэл цэргийн албанд татагдсан тушаал олдохгүй байгаа тул цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгосон Цэргийн батлахын хуулбар, гэрч асуулгах хүсэлт (хэргийн 1-5 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
*******. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1985-1988 онуудад цэргийн алба хаасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
*******. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* Энхбат нь 1985 оны 06 сарын 2*******-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болох нь нэхэмжлэгчийн ...Миний бие 1985 оноос 1988 оны хооронд хугацаат цэргийн албыг Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр цэргийн ангид гурван жилийн хугацаатай хаасан. Гэтэл цэргийн албанд татагдсан тушаал олдохгүй байгаа тул цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү.. гэх тайлбар, 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгосон Цэргийн батлахын хуулбар,
5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: ...Сүхбаатар аймгийн Онгон сумын 17-р отрядын малын салаа нь Бөөрийн туйр гэх газар байрладаг байсан. ******* Бөөрийн туйрт мал малладаг, малчин, байлдагч цэрэг байсан. Би салааны орлогч буюу бага даргаар нь ажиллаж байсан. ******* 1985 онд Эрдэнэцагаан сумаас цэрэгт татагдаж ирсэн. ******* жилийн цэргийн алба хаагаад 1988 онд халагдаж байсан. Л. Энхбат томоотой, дөлгөөн зантай цэрэг байсан. Дарга, удирдлагын үүргийг сайн биелүүлдэг, шилдэг цэрэг байсан. Миний удирдлага дор ******* жил цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг,
6. Гэрч *******ы шүүхэд өгсөн: ...Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас цэргийн албанд татагдаж, 1985 оноос 1988 оны 6 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр цэргийн ангид ******* жилийн цэргийн алба хаасан. ******* нь мал малладаг, малчин цэрэг байсан. Тухайн үед малын салаа нь Бөөрийн туйр гэх газарт байрлаж байсан. *******тай Эрдэнэцагаан сумаас хамт цэрэгт татагдаж нэг дор цэргийн алба хаасан тул *******ын цэргийн алба хаасан байдлыг сайн мэдэж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд *******ын 1985 оны 06 сарын 2*******-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* Энхбатыг 1985 оны 06 сарын 2*******-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН