| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00456/И |
| Дугаар | 315/ШШ2025/00476 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2025/00476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 2 дугаар баг, ******* айлын орон сууцын ******* тоотод байрлах, утас *******, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын салбарын ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******а,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ******* ургийн овогт овогтой Ганбаатар /*******/ нь ХААН *******наас 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа. Зээлдэгчгийн Ганбаатар нь тус *******ны төв тооцооны төвөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №/ тоот зээлийн гэрээ байгуулан 26,400,000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянган төгрөг/-ийн зээлийг жилийн *******,6 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээл аваад 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 24,940,831.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,316,586.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 193,843.50 төгрөг буюу нийт 29,451,261.07 /хорин есөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг долоон мөнгө/ төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлдэгч ******* нь ХААН *******наас зээл авах үед оршин сууж байсан Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 4-р баг -8 тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь *******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь *******ыг иргэний хэрэгт хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч *******ын оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Үндсэн зээлдэгч ******* нь ХААН *******наас зээл авах үед оршин сууж байсан Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 4-р баг -8 тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэх тайлбар, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. (хх 1-17х)
4. Иймд ******* ******* ХК-ийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4-д заасныг баримтлан *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН