| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00472/И |
| Дугаар | 315/ШШ2025/00475 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2025/00475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, ******* сум, 4 дүгээр баг, *******ын 3-110 тоотод оршин суух, утас *******, *******, *******гийн нэхэмжлэлтэй,
*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие *******өөс 6,160,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. *******ийн үндсэн хаягаар нэхэмжлэлээ гаргасан боловч тухайн хаягт оршин суухгүй байгааг шүүгчийн захирамж гардаж аваад мэдсэн. Уг хаяг дээр байгаа эсэх талаар багийн даргатай нь очиж уулзахад тухайн оршин сууж байгаа газраа зарсан, шилжсэн эсэх талаар мэдээлэл байхгүй гэж хэлсэн. Мөн *******ийн *******, ******* гэсэн гар утаснууд нь холбогдохгүй, ээж, эгч нартайн уулзахад бидэнд хамаагүй, хаана явж байгааг мэдэхгүй, хуулийн байгууллагад хандаж өөрсдөө учраа ол гэж хэлдэг. Иймд Энхээгийн Энхмөнхийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт иргэний үнэмлэхийн хуулбар нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, санхүүгийн түрээсийн гэрээний хуулбар, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь *******ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* нь *******ийг иргэний хэрэгт хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч *******ийн оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан *******ийн үндсэн хаягаар нэхэмжлэлээ гаргасан боловч тухайн хаягт оршин суухгүй байгааг шүүгчийн захирамж гардаж аваад мэдсэн. Уг хаяг дээр байгаа эсэх талаар багийн даргатай нь очиж уулзахад тухайн оршин сууж байгаа газраа зарсан, шилжсэн эсэх талаар мэдээлэл байхгүй гэж хэлсэн...Иймд Энхээгийн Энхмөнхийг эрэн сурвалжилж өгнө үү гэх тайлбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. (хх 1-6х)
4. Иймд *******гийн *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН