Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 315/ШШ2025/00451

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын *******-р баг, ******* 3-******* тоотод оршин суух, утасны дугаар *******, *******, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,        

            Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын *******-р баг, ******* 3-******* тоот байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 202******* оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 202******* оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Э.******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар багт байх ******* 3-*******-7 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            Э.******* миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар баг, ******* 3-*******-7 тоотод (хуучнаар нэгдэл дундын 10 айл) оршин суудаг. Тус байрыг миний эмээ худалдаж авч байсан ба ямар нэгэн бичиг баримт байхгүй учир шууд худалдаж авч байсан. Үүнээс хойш одоог хүртэл амьдарч байна. Тухайн байрыг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах гэтэл анх худалдаж авахдаа бичиг баримт шилжүүлээгүй учир байрныхаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай байна. Иймд Э.******* намайг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар баг, ******* 3-*******-7 тоот байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 2. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Чимэдийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн хуулбар,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар багийн Засаг даргын 202******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1/4*******7 тоот “******* ******* () нь ******* 3-******* тоотод оршин суудаг нь үнэн болно” гэх  албан тоот, ДБЭХС ТӨХК-ийн Сүхбаатар салбарын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, ******* 3-******* тоот байрны гэрэл зураг, дугаартай “Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр”-ийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт, 202******* оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0494 дугаартай итгэмжлэл зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын *******-р баг, ******* 3-******* тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Төмөрчулуун нь 2000 оноос 202******* оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар багт байрлах ******* 3-******* тоот байрыг хууль ёсоор эзэмшиж амьдарч байгаа, уг байрны өмчлөгч болох нь түүний  шүүхэд гаргасан “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар баг, ******* 3-*******-7 тоотод (хуучнаар нэгдэл дундын 10 айл) оршин суудаг. Тухайн байранд 2000 оноос хойш амьдарч байна. Тус байрыг миний эмээ худалдаж авч байсан ба ямар нэгэн бичиг баримт байхгүй учир шууд худалдаж авч байсан. Үүнээс хойш одоог хүртэл амьдарч байна. Тухайн байрыг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах гэтэл анх худалдаж авахдаа бичиг баримт шилжүүлээгүй учир байрныхаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай байна гэсэн” гэх тайлбар,

 Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар багийн Засаг даргын 202******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1/4*******7 тоот “******* ******* () нь ам бүл 2, ******* 3-******* тоотод оршин суудаг нь үнэн болно” гэх  албан тоот,

 ******* ******* тоот байрны гэрэл зураг,

дугаартай (Өрхийн гишүүд Чимэд, *******гийн *******) гэх бичилт бүхий “Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр”-ийн хуулбар,

ДБЭХС ТӨХК-ийн Сүхбаатар салбарын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангийн хуулбар (хх-1-27х),

Гэрч ын “...Миний бие хуучнаар бол Нэгдэл дундын 10 айлын байранд 1990 оноос амьдарч байна. Э.******* эмээтэйгээ 2000 оноос хойш хамт амьдарсан. гэдэг хүнээс  2000 онд байх шиг санаж байна, худалдаж авч байсан. Бид 2******* жил хөрш, айл амьдарч байна. Тухайн байр нь үл хөдлөхийн гэрчилгээгүй байсан. Зарим айлууд нь шүүхээр өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөхийн гэрчилгээ авсан” гэх мэдүүлэг (хх-43-44х),

 Гэрч ы  “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар баг, ******* 3-******* тоот байр, хуучнаар бол нэгдэл дундын 10 айлын байранд Э.******* 2000 оноос хойш эмээтэйгээ хамт амьдарч байгаа. Эмээг нь гэдэг хүн байсан. гэдэг хүнээс 2000 онд худалдаж авч байсан. Бид хөрш айл болоод 2******* жил амьдарч байна. Тус байранд үл хөдлөхийн гэрчилгээ гэж байгаагүй, шүүхээр байрны өмчлөгчөө мөн болохоо тогтоолгож үл хөдлөхийн гэрчилгээ авч байсан.” гэх мэдүүлэг (хх-3*******х) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Тодруулбал, хэрэгт авагдсан дугаартай  гэх бичилт бүхий “Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр”-ийн хуулбар 222**************10104921 өрхийн бүртгэлийн дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт “Өрхийн гишүүд Чимэд, *******гийн *******, ам бүл 2 ” гэж тэмдэглэгдсэн, үүнийг 2011-2013 онуудад бүртгэсэн,

Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар багийн Засаг даргын 202******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1/4*******7 тоот “******* ******* () нь ам бүл 2, ******* 3-******* тоотод оршин суудаг нь үнэн болно” гэх  албан бичгээр тодорхойлжээ.

*******. ДБЭХС ТӨХК-ийн Сүхбаатар салбарын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланд, 6003038 хэрэглэгчийн кодтой Чимэд нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар баг Дэнж хаягт оршин суудаг, 2010 оны 09 дүгээр сарын 01-ээс 202******* оны 08 дугаар сарын 28-ныг хүртэл цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлж байсан нь тусгагджээ.

6. Дээрх хаягт оршин суугч ******* овогт Чимэд /ЛД460*******020*******/ 202******* оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан нь түүний иргэний үнэмлэх, 223728960*******11 дугаартай Нас барсны гэрчилгээ зэргээр нотлогдоно.

7. Мөн “ уг хаяг дахь орон сууцыг 2000 онд Э.*******ийн эмээ нь худалдан авч, түүний хамт амьдарч, өнөөг хүртэл оршин сууж байсан”-ыг тухайн цаг хугацаанд болон одоо уг орон сууцанд амьдарч байгаа иргэн ,   нараас тус тус гэрчилж, мэдүүлсэн байгааг дурдъя.

8. Иймд хэргийн дээрх баримтаар нэхэмжлэгч Э.******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар багийн ******* 3-******* тоот байранд 2000 оноос одоог хүртэл амьдарч байсан буюу 1******* жилийн хугацаанд хууль ёсоор эзэмшиж, амьдарч байгаа нь тогтоогдож байх тул түүнийг тус байшингийн өмчлөгч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар баг, ******* 3-******* тоот байрны өмчлөгч нь ******* овогт *******гийн ******* нь мөн болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.НАСАНБУЯН