Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 315/ШШ2025/00452

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, *******ы *******, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ******* байрны ******* тоотод оршин суух, *******ын ******* нарын нэхэмжлэлтэй,  

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******, Н.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин (), 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү () нарыг өөрсдийн ажиллаж, амьдарч байгаа Чех улсад авч ирэхийн тулд хоёр хүүхдийг төрсөн эцэг Б.*******, төрсөн эх Н.******* нарын нэр дээр шилжүүлж, үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.*******, нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа. Үүнд:

Бид 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн () охин , 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн () хүү нарыг төрсөн эх Н.*******, төрсөн эцэг Б.******* нараас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үрчилж авсан.

Н.*******, Б.******* нар нь Чех улсад ажиллаж амьдардаг ба цаашдаа хүүхдүүдээ өөрс дээрээ авч өсгөн хүмүүжүүлэх боломжтой болсон.

Иймд , нарыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, өөрсдийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгч нараас ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, СҮхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын (Тус багийн иргэн ийн ******* // нь ам бүл 4, ******* байрны ******* тоотод амьдардаг нь үнэн болно) гэх тодорхойлолт, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2402 дугаартай итгэмжлэл, Н.*******, Б.******* нарын гадаад паспортын хуулбар, , Н.******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, А.*******, нарын иргэний үнэмлэхийн хуулбар, *******ын Ариунгэрэл, *******ын Ариунболд нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Энэрэл Ачтан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, гуравдагч этгээд А.*******, нарын тайлбар (хх 1-21) зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******, Н.******* нар нь 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн () охин , 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн () хүү нарыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А.*******, нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, өөрсдийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр А.*******, нарыг татан оролцуулсан.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Б.*******, Н.******* нар нь 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн () охин Ариунгэрэл, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн () хүү Ариунболд нарыг төрүүлсэн, тэд нарыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр овогт ийн *******, овогт гийн Пүрэвсүрэн нарт үрчлүүлсэн, ийнхүү үрчлүүлснээр Ариунгэрэл, Ариунболд нарын овог ******* болсон нь 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, үрчлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Ариунболд, Ариунгэрэл нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. (хх 5-4, 11-12, 17-18)

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.4-т хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан.

 Үүнээс үзэхэд , нарыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар Б.*******, Н.******* нар нь шаардах эрхтэй байна. 

6. Нэхэмжлэгч Б.*******, Н.******* нарын охин , хүү нарыг үрчлэн авагч А.*******, нар нь үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлагыг үрчлэн авагч нар зөвшөөрч байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан: Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасантай нийцсэн гэж үзэж байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

7. Иймд 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин (), 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү () нарыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А.*******, нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцон, охин , хүү нарыг төрүүлсэн эх Н.*******, эцэг Б.******* нарын асрамжид шилжүүлэх нь зүйтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-т заасныг баримтлан 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин (), 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү () нарыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр овогт ийн ******* (РД:), овогт гийн Пүрэвсүрэн () нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин (), 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү () нарыг асран хүмүүжүүлэх эрхийг төрүүлсэн эх овогт *******ын ******* (), төрсөн эцэг овогт *******ы ******* () нарт шилжүүлсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН