Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 315/ШШ2025/00304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, ******* 8 айлын 7 тоотод оршин суух, утас *******, *******ийн *******ын,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь 

1.Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1988-1989 онуудад Хотын худалдааны трестэд ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул дээр дурдсан онуудад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд тухайн тухай үед ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын тушаалыг үндэслэн 1988-1989 оныг дуустал Хотын худалдааны трестэд зөөгч, кассчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11/246 тоот цалингийн цэсийн лавлагаа, Сүхбаатар аймаг Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 85 дугаартай тушаалын хуулбар, 85 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь 

1. Нэхэмжлэгч Б.******* нь 1988-1989 оныг дуустал Хотын худалдааны трестэд зөөгч, кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Б.******* нь 1988-1989 оныг дуустал Хотын худалдааны трестэд зөөгч, кассчинаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...Миний бие 1988-1989 онуудад Хотын худалдааны трестэд ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул дээр дурдсан онуудад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд тухайн тухай үед ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын тушаалыг үндэслэн 1988-1989 оныг дуустал Хотын худалдааны трестэд зөөгч, кассчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.... гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11/246 тоот Б.*******ын ажиллаж байх үеийн цалингийн цэсийн лавлагаа, Сүхбаатар аймаг Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 85 дугаартай тушаалын хуулбар, 85 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын хуулбар (хх-1,4-6-р хуудас),

5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: Монгол Улсын Их сургуулийн Худалдааны техникумын сургуулийг зөөгч мэргэжлээр төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн 2 дугаар гуанзад 1988-1991 он хүртэл тусгай өрөөний үйлчлэгч, кассчинаар ажилладаг байсан. Тухайн үед тусгай өрнөөний үйлчилгээг 108 гэж бид нар нэрлэдэг байсан. Хамт тус газарт зөөгч, кассчинаар ажиллаж байсан учир Б.*******ын ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэв. гэх мэдүүлэг (хх-20-р хуудас),

6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: 1988 онд Дорнод аймгийн Барилгын техникумын Нийтийн хоолны ангийг төгсөж ирээд Хотын худалдааны трестийн нийтийн хоолны 2 дугаар гуанзад кассчинаар ажилд орсон. Б.******* нь тус газарт тусгай үйлчилгээний зөөгч, кассчинаар ажилладаг байсан. Би 1990 оны эхээр цомхотголоор ажлаасаа халагдахад Б.******* нь кассчинаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-21-р хуудас

7. Иймд Б.*******ыг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хотын худалдааны трестэд зөөгч, кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Харин нэхэмжлэгчийн 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хотын худалдааны трестэд зөөгч, кассчинаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул дан ганц гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ыг Хотын худалдааны трестэд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зөөгч, кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгч Б.*******ын нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хотын худалдааны трестэд зөөгч, кассчинаар ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН