| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/01054/И |
| Дугаар | 304/ШШ2026/00026 |
| Огноо | 2025-12-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 304/ШШ2026/00026
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б*******н аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Х******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Т*******-О*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,132,491.56 /долоон сая нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Т*******-О******* нь 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ТО-СТГ/2024-136527 тоот Санхүүгийн түрээсийн /л*******/ гэрээ байгуулан 4,325,897 төгрөгийн зээлийг нэг сарын 3.30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Г.Т*******-О******* нь ТО-СТГ/2024-136527 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 591 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Иймд хариуцагч Г.Т*******-О******* нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /л*******/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дугаар зүйлийг тус тус үндэслэн 7,132,491.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Т*******-О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х******* л******* ХХК-ийн нэхэмжилсэн 7,132,491.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь хариуцагч Г.Т*******-О*******т холбогдуулан 7,132,491.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Т*******-О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Х******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Т*******-О*******т холбогдох 7,132,491.56 /долоон сая нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Т*******-О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,070 /нэг зуун хорин есөн мянга дал/ төгрөгөөс 64,535 /жаран дөрвөн мянга таван зуун гучин тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 64,535 /жаран дөрвөн мянга таван зуун гучин тав/ төгрөгийг, хариуцагчаас 64,535 /жаран дөрвөн мянга таван зуун гучин тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ