Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 304/ШШ2026/00027

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  П.Б*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Э.У*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,547,625 /дөрвөн сая таван зуун дөчин долоон мянга зургаан зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.У******* нь Булган аймгийн төвд байрлах хар бааранд байрлах Болор цайны газарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүнд хонь, ямаа үнэ тохиролцоод 10 дугаар сарын 06-ны өдөр зарсан юм. Гэтэл үлдэгдэл 845,000 төгрөгийг өгөөгүй. Дараа нь 23 ширхэг сувай эр ямааг мөн надаас худалдаж авсан. 7 хоногийн хугацаанд мөнгийг өгнө гээд өдийг хүртэл өгөхгүй байгаа тул нийт 4,547,625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.У******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Б*******гийн нэхэмжилсэн 4,547,625 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б******* нь хариуцагч Э.У*******т холбогдуулан 4,547,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.У******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч П.Б*******гийн нэхэмжлэлтэй, Э.У*******т холбогдох 4,547,625 /дөрвөн сая таван зуун дөчин долоон мянга зургаан зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.У******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,712 /наян долоон мянга долоон зуун арван хоёр/ төгрөгөөс 43,856 /дөчин гурван мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 43,856 /дөчин гурван мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг, хариуцагчаас 43,856 /дөчин гурван мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ