| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/01070/И |
| Дугаар | 304/ШШ2026/00029 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 304/ШШ2026/00029
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын а*******ан шатны шүүхийн Ерө*******ий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Э*******-О*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 764,613.63 /долоон зуун жаран дөрвөн мянга зургаан зуун арван гурван төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2281296 Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, үндсэн зээлд 498,500 төгрөг, үндсэн хүүнд 221,877.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,636.58 төгрөг, шимтгэлд 4,600 төгрөг, нотариатын төлбөрт 14,000 төгрөг, нийт 764,613.63 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Э*******-О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч П.Э*******-О*******д холбогдуулан 764,613.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.Э*******-О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй П.Э*******-О*******д холбогдох 764,613.63 /долоон зуун жаран дөрвөн мянга зургаан зуун арван гурван төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Э*******-О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,900.73 /хорин хоёр мянга есөн зуун төгргөг далан гурван мөнгө/ төгрөгөөс 11,450.3 /арван нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг гурван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 11,450.3 /арван нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг гурван мөнгө/ төгрөгийг, хариуцагч П.Э*******-О*******оос 11,450.3 /арван нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг гурван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар а*******ан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ