| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2406039582832 |
| Дугаар | 2025/ДШМ/435 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/435
2025 04 10 2025/ДШМ/435
Э.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Отгонжаргал,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/186 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ү.Содномцогийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Э.Гт холбогдогч эрүүгийн 2406039582832 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Э.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Дамралтын газарт Б.Этай маргалдан түүнийг зодож биед нь баруун сарвууны 5 дугаар хурууны алганы шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
мөн Б.Ттэй “ахыгаа хүндэлсэнгүй” хэмээн маргалдан зодож, түүний биед баруун нүдний зовхи, зүүн хацар, зүүн сарвууны 2 дугаар хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, нуруу, зүүн шуу, зүүн бугалга, зүүн мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
мөн Д.Стай үл ялих зүйлээр маргалдан зодож, түүний биед тархи доргилт, зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх:
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.11 дэх заалтад “... Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял нэгтгэснээр яллагдагчийн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг прокурорын саналд тусгана ...”, 6 дахь хэсэгт “... Прокурор яллагдагчийн гэм буруу, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчийн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан саналыг яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж, хэргийг 7 хоногийн дотор шүүхэд шилжүүлнэ ...”, 7 дахь хэсэгт “Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг тусгана” 7.1-д “... яллагдагчтай хийсэн тохиролцооны агуулга ...”, 7.6-д “прокурорын яллагдагчтай хийсэн тохиролцоог батлах хүсэлт” гэж тус тус заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ авах тухай 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын саналд “... Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргаж байна ...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг буруу хэрэглэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн тухайн торгуулийн ялыг хэдий хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар тохиролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй.” гэж зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан нөхцөл байдал хангагдаагүй байх тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ү.Содномцог бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэргийг шүүхээс хянаж, хэрэв дээрх нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй, шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзсан бол хэргийг прокурорт буцаах, эсвэл ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчилсан байна.
Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт “... хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэсэн атлаа хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй болжээ.
Дээрх тохиолдолд шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул тухайн шүүх өөрөө хэргийг шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай байна. Түүнчлэн шүүгчийн захирамжийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Э.Гт холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт буцаасугай” гэсэн нь ойлгомжгүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Учир нь, прокурорт яллагдагчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгогдсон байна.
Гэтэл шүүх “... хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт буцаасугай” гэж захирамжилсан нь хууль зүйн хувьд алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Э.Г нь прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, нэмж нэгтгээд нийт 1,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 төгрөгөөр торгох ялын саналыг прокурорын хяналтын шатанд хүлээн зөвшөөрч танилцсан талаар мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч мөн техникийн шинжтэй алдаа гарсан, түүнчлэн улсын яллагч нь ялыг нэмж нэгтгэж бичсэн саналд нийт 1,500,000 төгрөгөөр торгох гэж бичиг техникийн шинжтэй алдаа гарсан талаар тус тус санал, дүгнэлт гаргасан зэргээс үзэхэд шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэдийгээр уг шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 8 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл гаргах эрхгүй боловч хууль зүйн үндэслэлгүй, хуулийн шаардлага хангаагүй шүүхийн шийдвэрийг зөвтгүүлэхэд саад болохгүй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор М.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэргийг шүүхээс хянаж, хэрэв дээрх нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй, шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзсан бол хэргийг прокурорт буцаах, эсвэл ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчилсан байна.
Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт “... хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэсэн атлаа хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй болжээ.
Дээрх тохиолдолд шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул тухайн шүүх өөрөө хэргийг шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай байна. Түүнчлэн шүүгчийн захирамжийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Э.Гт холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт буцаасугай” гэсэн нь ойлгомжгүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Учир нь, прокурорт яллагдагчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгогдсон байна.
Гэтэл шүүх “... хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт буцаасугай” гэж захирамжилсан нь хууль зүйн хувьд алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Э.Г нь прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, нэмж нэгтгээд нийт 1,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 төгрөгөөр торгох ялын саналыг прокурорын хяналтын шатанд хүлээн зөвшөөрч танилцсан талаар мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч мөн техникийн шинжтэй алдаа гарсан, түүнчлэн улсын яллагч нь ялыг нэмж нэгтгэж бичсэн саналд нийт 1,500,000 төгрөгөөр торгох гэж бичиг техникийн шинжтэй алдаа гарсан талаар тус тус санал, дүгнэлт гаргасан зэргээс үзэхэд шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэдийгээр уг шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 8 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл гаргах эрхгүй боловч хууль зүйн үндэслэлгүй, хуулийн шаардлага хангаагүй шүүхийн шийдвэрийг зөвтгүүлэхэд саад болохгүй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос Э.Гийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” амралтын газарт Б.Этай маргалдан түүнийг зодож биед нь баруун сарвууны 5 дугаар хурууны алганы шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, мөн Б.Ттэй “ахыгаа хүндэлсэнгүй” хэмээн маргалдан зодож, түүний биед баруун нүдний зовхи, зүүн хацар, зүүн сарвууны 2 дугаар хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, нуруу, зүүн шуу, зүүн бугалга, зүүн мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол, мөн Д.Стай үл ялих зүйлээр маргалдан зодож, түүний биед тархи доргилт, зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, прокурорыг хууль буруу хэрэглэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх яллагдагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн хэмээн дүгнэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт буцаахаар зааж шийдвэрлэжээ.
Харин давж заалдах шатны шүүх хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсанаас өөр үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзлээ. Үүнд:
гэрч Б.БатБий “... би очиж салгахад Г бас над руу бас дайраад намайг цохиход би буцааж цохисон, тэр үед Гийн төрсөн дүү хамт ажилладаг Г ирээд намайг цохих гэхэд нь би хавсарч газар унагахад миний нуруу хэсэгт цохиод, намайг газар унагасан ...” /хх 24/,
Э.Гийн гэрчээр өгсөн “... манай дүү Г дөрвөн залуу дагуулж амралтын газар ирсэн. Мөн ирсэн залуучууд гартаа бороохой, гар чийдэн, төмөр барьчихсан ирэхээр нь би дагуулаад байшингийн ард байсан Т, Бээ, С нар дээр очоод “одоо ярих уу, гөлөгнүүд минь” гээд шууд тэр гурав руу дайраад зодоон эхэлж зодсон. ... зодооны дараа Бээгийн Приус-30 загварын автомашины гурван дугуйг миний төрсөн дүү Э.Г хутга шиг зүйлээр шивж хагалсан. Би харин Сгийн машины жолоочийн эсрэг талын толийг хугалсан. ...” /хх 27/,
гэрч Э.Гын “... Э.Г ахын бэр эгч, Агийн хамт гарч ирээд нөгөөдүүл чинь байшинд байгаа гээд дагуулж яваад байшингийн ард очиход Б, С, Т гурав зогсож байхаар нь “би юу болоод байнаа” гэхэд гэнэт зодоон эхлээд Т намайг цохиод унагахаар нь би босч ирэхэд араас БатБ бас өшиглөөд унагахаар нь би дахиж босч ирээд БатБий нүүр хэсэгт нэг удаа цохиж газар унагаад дээрээс нь бас 2-3 удаа өшиглөчихөөд харсан чинь амралтын хүмүүс явах гээд байхаар нь би шууд гүйгээд өөрийн машины тасалгаанаас листен үзүүртэй төмөр аваад Бээгийн машины болох цагаан өнгийн Приус-30 загварын автомашины гурван талын дугуйг шивж хагалаад хийг нь гаргахад манай ах Э.Г ирээд Сгийн машины эсрэг талын толийг өшиглөж хугалсан. ... би камерын бичлэгийг үзсэн, байшингийн урд БатБийг газар уначихсан байхад манай найз А резинэн бороохойгоор дээрээс нь олон удаа цохиж байсан. Мөн би БатБий дээр үсэрч ирээд дэвсээд өшиглөөд байгаа нь би. ...” /хх 30-31/ гэж тус тус мэдүүлснээс үзэхэд, Э.Г болон түүнтэй хамт ирсэн хүмүүс уг хэрэгт хамааралтай эсэхийг буюу хамтран оролцооны хэлбэрийг шалгах, мөн гэрч Э.Гын мэдүүлэгт дурдагдсан хэргийн газрын камерын бичлэгийг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж, мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, хууль зүйн дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхээс гадна гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах буюу ял завшуулахгүй байх явдал болно.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. …” гэж заасан байхад анхан шатны шүүх ердийн журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, агуулгын хувьд алдаатай шийдвэр болжээ.
Зүй нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзвэл хэрэгт дахин ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэнэ эсхүл буцаалгүйгээр хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцаасан нь агуулгын хувьд үндэслэлтэй боловч хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр буцаасан үндэслэлийг хүчингүй болгож, дээд шатны прокурор Ү.Содномцогийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр эсэргүүцлийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрийг хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр л эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ