| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/01126/И |
| Дугаар | 304/ШШ2026/00032 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 304/ШШ2026/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Д.У*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/01126/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.У******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Д.У******* би Булган аймгийн Булган сумын 2 дугаар яслид 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан. Өндөр насныхаа тэтгэвэрт орох гэсэн боловч тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн мөн цалингийн цэс байхгүй учир дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргун 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаартай ажилд томилох тухай тушаал /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүл мэндийн газрын даргын 1993 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 59 дугаартай ажилчид шилжүүлэх тухай тушаал /хэргийн 5-р хуудас/.
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Г.Д*******, Ч.Б*******нараас мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.У*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч Д.У******* нь хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсэн тул Булган аймгийн Булган сумын 2 дугаар яслид 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Д.У******* нь Булган аймгийн Булган сумын 2 дугаар яслид 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болох нь Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргун 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаартай ажилд томилох тухай ..асрагчаар Д.У*******ийг 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн томилсугай гэх тушаал, Булган аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүл мэндийн газрын даргын 1993 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 59 дугаартай ажилчид шилжүүлэх тухай тушаалын хавсралтын 16 дугаар Д.У******* гэх бичигдсэн бичвэр болон гэрч Г.Д*******, Ч.Б*******нарын Булган сумын 2 дугаар яслид 1988 онд ажилд ороод 1993 онд туслах багшаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.У*******ийг Булган аймгийн Булган сумын 2 дугаар яслид 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Доржийн У******* /рд:ГЮ71033001/-ийг Булган аймгийн Булган сумын 2 дугаар яслид 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ