| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/01131/И |
| Дугаар | 304/ШШ2026/00034 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 304/ШШ2026/00034
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.А*******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,153,702 /хоёр сая нэг зуун тавин гурван мянга долоон зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.А******* нь "М******* ББСБ ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99219153 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ц.А******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 13 удаагийн хүсэлтээр нийт 1,120,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.
М******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Ц.А*******ын үндсэн зээлийн үлдэгдэл 1,120,000 төгрөг, зээлийн хүү 868,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 164,725 төгрөг, нийт 2,153,702 төгрөг байна гэжээ.
Хариуцагч Ц.А******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 2,153,702 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.А*******ад холбогдуулан 2,153,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй, Ц.А*******ад холбогдох 2,153,702 /хоёр сая нэг зуун тавин гурван мянга долоон зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,409 /дөчин есөн мянга дөрвөн зуун ес/ төгрөгөөс 24,705 /хорин дөрвөн мянга долоон зуун тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 24,705 /хорин дөрвөн мянга долоон зуун тав/ төгрөгийг, хариуцагч Ц.А*******аас 24,705 /хорин дөрвөн мянга долоон зуун тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ