Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2026/00041

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Х******* х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Т*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 20,587,631.69 /хорин сая таван зуун наян долоон мянга зургаан зуун гучин төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* х******* б******* ХК-ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Э.Т*******өөс 20,587,631.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Т******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х******* х******* б*******ны нэхэмжилсэн 20,587,631.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* х******* б******* ХК нь хариуцагч Э.Т*******д холбогдуулан 20,587,631.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Т******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Х******* х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй Э.Т*******д холбогдох 20,587,631.69 /хорин сая таван зуун наян долоон мянга зургаан зуун гучин төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Т******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,888 /хоёр зуун жаран мянга найман зуун наян найм/ төгрөгөөс 130,444 /нэг зуун гучин мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 130,444 /нэг зуун гучин мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг, хариуцагч Э.Т*******өөс 130,444 /нэг зуун гучин мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ