| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00352/И |
| Дугаар | 141/ШШ2025/00310 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2025/00310
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 141/ШШ2025/00310 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ********* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ****** хаягаар оршин суудаг Н.Ш, ********** баг хаягаар оршин суудаг Б.Н нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 5,701,422.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч****** ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэг болох 5,701,422.25 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******** нь иргэн Н овогтой Ш /РД:***********/, хамтран зээлдэгч Б овогтой Н /РД:********/ нарыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5,701,422.25 төгрөгийн нэхэмжлэх гаргасан. Нэхэмжлэх гарснаас хойш 1,526,160.50 төгрөгийг төлж барагдуулсан байна. Нэхэмжлэхийн төлбөрийн үлдэгдэл 4,175,261.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй тул ************ ХХК-аас хариуцагч Н.Ш, Б.Н нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 5,701,422.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг өөрчилсөн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** ХХК-аас хариуцагч Н.Ш, Б.Н нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Н.Ш, Б.Н нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Бид 360-с зээл авсан нь үнэн. Одоо 4,671,000 үлдэгдэл байгаа. Үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй... гэжээ.
Хариуцагч Н.Ш, Б.Н нар нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,173 төгрөгийн тал хувь болох 53,086.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 53,086.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********** ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********** ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Н.Ш, Б.Н нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 4,175,261.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Н.Ш, Б.Н нар нь зээлийн гэрээний үүрэг болох 4,175,261.75 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,173 төгрөгийн тал хувь болох 53,086.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 53,086.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН