Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2025/00312

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2025/00312

Завхан аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ********* байрлах, ********* ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ************** баг хаягаар оршин суудаг М.Э холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 358,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэг болох 358,813 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********* ХХК-аас хариуцагч М.Э холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 358,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...М овогтой Э миний бие 1989 онд төрсөн. 2024 онд омни капитал банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан нь үнэн, 358,813 төгрөгийн үлдэгдэлтэй, төлөхөд татгалзах зүйлгүй... гэжээ.

Хариуцагч М.Э нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,414.39 төгрөгийн тал хувь болох 5,707.195 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 5,707.195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч ********* ХХК-аас ирүүлсэн, хариуцагч М.Э холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 358,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч М.Э нь зээлийн гэрээний үүрэг болох 358,813 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,414.39 төгрөгийн тал хувь болох 5,707.195 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 5,707.195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********* ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УРТНАСАН