| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0211/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/219 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашмягмарын Лхагвадэмбэрэлд холбогдох эрүүгийн 1838003880279 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Л.
Шүүгдэгч Д.Л нь 2018 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт гэртээ эхнэр Ө.Л-г хувийн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л нь 2018 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт гэртээ эхнэр Ө.Л-г хувийн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Уг пивийг ууж байгаад тасарсан байсан. Эхнэрийгээ яаж байгаад аягаар цохьчихсоноо санахгүй байгаа. ...Миний хувьд эхнэрийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Ө.Л-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Л, Д.Л нар орж ирээд 2 литрийн “Боргио” пиво ууж байгаад хоорондоо маргалдаж байснаа гэнэт над руу уурлаж чи хоёр хүн хэрэлдүүлэх сайхан байна уу гичий минь гээд босч ирээд үг хэлэхийн хооронд үсдэж аваад өөр рүүгээ харуулж байснаа гараа атгаж байгаад баруун шанаа руу нэг удаа цохингуутаа буцаад ширээний ард суусан. Суунгуутаа ах Д.Д-той дахин хэрэлдээд эхлэхээр нь би орон дээр очоод сууж байтал нөхөр Л чи хөөе сонсож байгаа биз гээд ширээн дээрээс аяга аваад шидэхээр нь би тонгойтол шидсэн аяга нь толгой онохоор нь би гэрээс гараад 00 руугаа ороод сууж байтал толгой халуун оргиод байхаар нь гараараа дарж үзтэл толгой хагарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Л-ээс зээлсэн мөнгөө нэхэж байсан чинь гэнэт ширээн дээр байсан аяга алгадчих шиг болсон. Аяга нь Л-н хажууд унах шиг болсон. Тэгтэл Л год үсрээд гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 225 дугаартай:
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838003880279 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Л урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч Ө.Л нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Д.Л-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838003880279 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838003880279 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН