2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/10502

 

           

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,

 

Нэхэмжлэгч: ХБ ХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.В холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,529,901.22 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянаад

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр "*******" ХК-ийн Цамбагарав зээлийн төв тооцооны төвтэй ЗГ/201843893347 тоот зээлийн гэрээ болон БГХ201843893347 тоот барьцааны гэрээ байгуулан 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалуулсан.

Хариуцагч Ц.******* нь 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 3,087,595.2 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,716,333.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,370.7 төгрөг, нийт 6,808,299.1 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл төлж дуусгаагүй болно.

Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Ц.*******ид холбогдуулан ЗГ/201843893347 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар

А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 8,912,404.84 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 8,626,243.14 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 991,253.24 төгрөг,

Г/ Нотариатын зардалд 22,500 төгрөг

Нийт 18,552,401.22 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Цэцэгсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХК  нь хариуцагч Ц.*******ид холбогдуулан 18,552,401.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,552,401.22 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн шүүхэд ирүүлсэн байна. /хх33/

 

3.Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  ******* ХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал Х.*******ид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, цааш бусад этгээдэд шилжүүлэх  эрхтэйгээр 2027 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал итгэмжлэл олгож, Х.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Тусгай активын газрын захирал албан тушаалтай, Ж.*******т уг эрхүүдийг шилжүүлжээ.

 Тусгай активын газрын захирал Ж.******* нь 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл нэхэмжлэлээс татгалзах эрхийг М.Цэцэгсүрэнд олгожээ. /хх6-8/

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос тал хувийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

             1.Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 18,552,401.22 төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 125,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК /рд:*******/-д буцаан олгосугай.

 

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД