| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/00007/И |
| Дугаар | 191/ШШ2026/00644 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/00644
2026 01 12 191/ШШ2026/00644
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- *******,*******,*******,*******, “Хоб*******” ХХК /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- , , , , “Рап******* бейс” ХХК /РД-*******/-д холбогдох,
гэрээний үүрэгт 44,335,220 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Хоб*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Рап******* бейс” ХХК-тай 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Худалдааны хамтран ажиллах гэрээ” байгуулан хамтын ажиллагааг эхлүүлсэн. Тус гэрээгээр “Хоб*******” ХХК нь гэрээнд заасан Ecoflow брэндийн зөөврийн ухаалаг цахилгаан нөөцлүүр, нарны хавтан зэрэг бараа бүтээгдэхүүнийг хариуцагчийн хүсэлтийн дагуу түүний заасан газарт нийлүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан төлбөр тооцоог төлөхөөр тохиролцсон. Ингээд “Рап******* бейс” ХХК-ийн хүсэлтээр 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Увс аймаг руу 32,719,720 төгрөгийн үнэ бүхий нийт 10 төрлийн 48 ширхэг бараа бүтээгдэхүүнийг манай компани нийлүүлсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь хүлээлгэн өгсөн.
2025 оны 08 сарын 04-ний өдөр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн зарагдсан бол гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо нийлэх /бараа бүтээгдэхүүн зарагдсан бол төлбөрийг төлөх, зарагдаагүй бол бараа бүтээгдэхүүнийг буцаан авах/ талаар асуухад манай нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн алга болсон талаар мэдэгдсэн. Үүнээс хойш хариуцагч компани нь манай нийлүүлсэн барааг олж өгөх, эсвэл төлбөрийг нь төлнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Бараа авсан нь үнэн, төлбөр төлөх нь үнэн, төлбөр төлөхгүй гэж огт маргадаггүй. Төрийн сангаас санхүүжилт орж ирэхээр төлнө, байраа зараад мөнгө орж ирэхээр өгнө гэх мэтчилэн шалтгаан тоочсоор нэг ч төгрөг төлөөгүй.
2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр хариуцагч 2025.09.25-ны өдөр 16,359,860 төгрөг, 2025.10.24-ний өдөр 16,359,860 төгрөг, нийт 32,719,720 төгрөгийг төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Үүнээс хойш мөн л шалтгаан тоочсоор нэг ч төгрөг төлөөгүй. Тус гэрээний 2.2-т “Төлбөр төлөгч нь гэрээний 1.2-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөр авагчид үл маргах журмаар төлнө” гэж, 2.3-т “Төлбөр авагч нь төлбөрөө төлөхийг шаардах, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлбөр болон алдангийг төлөхийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан. Иймд бараа бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөр болох 32,719,720 төгрөг, алданги 11,615,500 төгрөг, нийт 44,335,220 төгрөгийг “Рап******* бейс” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ /хх-1-2/.
2. Хариуцагчийн төлөөлөгч Ц. шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: “Hobby zone” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу 44,335,220 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрөөс 16,359,860 төгрөгийг 2026 оны 1-р сарын 25-ны өдөр, 16,359,860 төгрөгийг 2026 оны 2-р сарын 25-ны өдөр, үлдэгдэл 11,615,500 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2026 оны 3-р сарын 25-ны өдөр 2,903,875 төгрөг, 2026 оны 4-р сарын 25-ны өдөр 2,903,875 төгрөг, 2026 оны 5-р сарын 25-ны өдөр 2,903,875 төгрөг, 2026 оны 6-р сарын 25-ны өдөр 2,903,875 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ /хх-28/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Хоб*******” ХХК нь хариуцагч “Рап******* бэйс” ХХК-нд холбогдуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөрт 32,719,720 төгрөг, алданги 11,615,500 төгрөг, нийт 44,335,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.
2. Нэхэмжлэгч “Хоб*******” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 174 дугаартай итгэмжлэлээр төлөөлөгч *******д гурван жилийн хугацаатай олгосон байна /хх-5/.
3. Хариуцагчаар татагдсан “Рап******* бэйс” ХХК-н үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл Цогтгэрэл-н гэж бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдож байна /хх-26-27/.
4. Хариуцагчийн төлөөлөгч Ц. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гардан авч /хх-18/, нэхэмжлэлийн шаардлага болох 44,335,220 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 1-р сарын 25-ны өдөр 16,359,860 төгрөгөөр, 02-р сарын 25-ны өдөр 16,359,860 төгрөгөөр, 03-р сарын 25-ны өдөр 2,903,875 төгрөгөөр, 4-р сарын 25-ны өдөр 2,903,875 төгрөгөөр, 5-р сарын 25-ны өдөр 2,903,875 төгрөгөөр, 6-р сарын 25-ны өдөр 2,903,875 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна /хх-28/.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус зохицуулсан.
6. Хэрэгт авагдсан 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 25С/065 дугаартай “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-нд нэхэмжлэгч “Хоб*******” ХХК нь нийлүүлэгчээр, хариуцагч “Рап******* бэйс” ХХК нь борлуулагчаар оролцсон /хх-6-8/, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-нд нэхэмжлэгч “Хоб*******” ХХК нь төлбөр авагчаар, хариуцагч “Рап******* бэйс” ХХК нь төлбөр төлөгчөөр оролцсон /хх-9/ байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 44,335,220 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасан.
8. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,626 төгрөгийн тал хувь болох 189,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 189,813 төгрөгийг, хариуцагчаас 189,813 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Хоб*******” ХХК /РД-*******/-н шаардсан 44,335,220 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Рап******* бэйс” ХХК /РД-*******/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрч,
уг төлбөрийг 2026 оны 01-р сарын 25-ны өдөр 16,359,860 төгрөгөөр, 02-р сарын 25-ны өдөр 16,359,860 төгрөгөөр, 03-р сарын 25-ны өдөр 2,903,875 төгрөгөөр, 4-р сарын 25-ны өдөр 2,903,875 төгрөгөөр, 5-р сарын 25-ны өдөр 2,903,875 төгрөгөөр, 6-р сарын 25-ны өдөр 2,903,875 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,626 төгрөгийн тал хувь болох 189,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 189,813 төгрөгийг, хариуцагч “Рап******* бэйс” ХХК-с 189,813 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хоб*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт “энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч “Рап******* бэйс” ХХК нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ