Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/601

 

 

 

 

 

 

 2025             05             20                                       2025/ДШМ/601

 

Ц.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/799 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Мд холбогдох 2410000001711 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бөхнүүд овгийн Ц.М, 2005 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ...........................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

Шүүгдэгч Ц.М нь фейсбүүк цахим орчинд жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ гэсэн хуурамч зарыг байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж,

1. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч А.А250.000 төгрөгийг Хаан банкны 5011495289 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2.2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Ө.Б250.000 төгрөгийг Хаан банкны 5011495289 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

3.2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч А.Ч250.000 төгрөгийг Хаан банкны 5011495289 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

4.2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч А.А150.000 төгрөгийг Хаан банкны 5011495289 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

5.2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Б.Ос 250.000 төгрөгийг Хаан банкны 5011495289 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

6.2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.У 250.000 төгрөгийг Хаан банкны 5011495289 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

7.2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Б.Б “150.000 төгрөгийг Хаан банкны 5011495289 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Мн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Мг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Мгээс 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Б, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Ч, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Ад, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Од, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Уд, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Ц.Мд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчид авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Мн өмгөөлөгч Ч.Загдсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.М нь 19 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 1.550.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг, анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд 350 цагийн нийтэд тустай ажил хийх ял болгон өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Ц.М нь барилгын коллежид сантехникчийн мэргэжлээр төгссөн, цаашид энэ мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах сонирхолтой байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдэж хоригдож, эрх чөлөөгөө хасуулан хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж, ойлгож ухамсарлаж байгаа. Иймд хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдлыг нь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг, 350 цагийн нийтэд тустай ажил хийх ял болгон өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, алдаа ухамсарлаж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хохирол төлбөрийг төлөөгүй зэргийг үндэслэж ял шийтгэл оногдуулсан. Прокурорын зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Шүүгдэгч хохирогч нар учирсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж байгаа дээр татгалзах зүйлгүй. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 9 дүгээр сарын 02-ны хохирогч Ө.Баярманлайг “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дансаар 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Ө.Б “би 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүкээр “Жонон” авто сургууль гэсэн хаягаас жолооны үнэмлэх гаргана гэсэн зарын дагуу холбогдсон. Тэр хүн 3 хоногийн дараа “e-mongolia”-д орно, мөн 7-10 хоногийн дараа гарна гэж надад хэлсэн. Би түүнд итгээд урьдчилгаа 250.000 төгрөгийг надад өгсөн Хаан банкны 5020880959 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэр хүн надтай 86263124 дугаараас холбогдсон. Дараа нь энэ дугаар ашиглалтад байхгүй болсон. Фейсбүүкээр намайг блок хийгээд алга болсон.” /хх 9-10/,

шүүгдэгч Ц.Мн яллагдагчаар өгсөн: “Би өөрөө Жонон авто сургууль гэсэн фейсбүүк хаягаар Ө.Баярманлай гэх хүнтэй холбогдож жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн харьцдаг эмэгтэй болох М.Үдансаар дамжуулан 250.000 төгрөгийг авсан. Мөнгө авснаас хэд хоногийн дараа фейсбүүк хаягаа устгасан.” /хх 15/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, М.Үэзэмшлийн Хаан банкны 5011495289 дугаартай дансны хуулга /хх 74/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч А.Чйг “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дансаар 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч А.Чйн “би 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүкээр “Жонон” авто сургуулийн хаягтай өөрийн фейсбүүк чатаар холбогдож жолооны үнэмлэх гаргуулахаар тохиролцож үнэмлэхийн зургаа авхуулсан. Тэр хүн надад хэлэхдээ 7-10 хоногт гаргана гэж хэлэхээр нь надад өгсөн Хаан банкны 5011495289 дугаартай данс руу аавын Хаан банкны 5094204442 дугаартай данснаас 250.000 төгрөг шилжүүлсэн чинь фейсбүүкээр блок хийгээд алга болсон.” /хх 38-39/,

шүүгдэгч Ц.Мн яллагдагчаар өгсөн “Би өөрөө Жонон авто сургууль гэсэн фейсбүүк хаягаар А.Чинтөр гэх хүнтэй холбогдож жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн харьцдаг эмэгтэй болох М.Үдансаар дамжуулан 250.000 төгрөгийг авсан. Мөнгө авснаас хэд хоногийн дараа фейсбүүк хаягаа устгасан.” /хх 42/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 34/, М.Үэзэмшлийн Хаан банкны 5011495289 дугаартай дансны хуулга хх 43, 74/, хохирогч А.Чинтөр, шүүгдэгч Ц.М нарын хоорондоо харилцсан чатны хуулбар /хх 44-45/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.А‘‘жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дансаар 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч А.А “би 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр фейсбүүкээр Жонон авто сургуулийн оруулсан жолооны үнэмлэх гаргана гэсэн зарын дагуу холбогдсон. Тухайн хүнтэй холбогдоход 7 хоногийн дараа гарна, иргэний үнэмлэхийн зургаа явуулаарай гэсэн. Би түүнд итгээд жолооны үнэмлэх хэрэгтэй байсан учир надад өгсөн Хаан банкны 5011495289 дугаартай данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн чинь намайг блок хийгээд алга болсон.” /хх 60-61/,

гэрч М.Ү“Надтай фейсбүүкээр харилцаж байсан “bor bek” гэх хүн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр надад хэлэхдээ 1xbet ажиллуулдаг юм, найзынх нь интернэт банк болохгүй байна, чиний данс руу хоёроос гурван хүний мөнгө оруулъя, миний найз орж ирсэн мөнгөний 30.000 төгрөгийг чи авчих гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний Хаан банкны 5011495289 дугаартай дансыг өгсөн. Тэрнээс хойш миний данс руу тэр хүн 2024 оны 9 дүгээр сарын 02-09-ний өдрийн хооронд 10 гүйлгээ хийсэн. Би мөнгө орж ирэх үед болгонд тэр хүний надад өгсөн Хаан банкны 5832428875 дугаартай данс руу орж ирсэн бүх мөнгийг хийсэн.” /хх 64-65/,

шүүгдэгч Ц.Мн яллагдагчаар өгсөн: “Би Жонон авто сургууль гэсэн фейсбүүк хаягаар А.Ариунаа гэх хүнтэй чатаар холбогдож жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрээсээ өөрийн харьцдаг эмэгтэй болох Үржинбадамын дансаар дамжуулан 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан.” /хх 73/ гэсэн мэдүүлгүүд,

М.Үэзэмшлийн Хаан банкны 5011495289 дугаартай, А.А эзэмшлийн Хаан банкны 5318011166 дугаартай дансны хуулганууд /хх 56, 77/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ог “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дансаар 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Б.О“би бие 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр фейсбүүкээр Жонон авто сургууль гэсэн хаягтай хүнтэй харилцаж жолооны үнэмлэх гаргуулахаар болсон. Тэр хүн надад хэлэхдээ 7-10 хоногийн дотор гаргаж өгнө, 3 хоногт “e-mongolia”-д орно гэж хэлээд надад өгсөн Хаан банкны 5011495289 дугаартай данс руу өөрийн Төрийн банкны 385000193496 дугаартай данснаас 250.000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь erdenebayr onko 88555532 дугаараа бичээд шилжүүлсэн. Тэр хүн надтай чатнаас гадна 86284822 гэсэн дугаараар холбогдсон. Дараа нь гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй болоод фейсбүүк нь устаж алга болсон.” /хх 124-125/,

шүүгдэгч Ц.Мн яллагдагчаар өгсөн: “Би Жонон авто сургууль гэсэн фейсбүүк хаягаар Б.О гэх хүнтэй чатаар холбогдож жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн харьцдаг эмэгтэй болох Үржинбадамын дансаар дамжуулан 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан.” /хх 127/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 120/, М.Үэзэмшлийн Хаан банкны 5011495289 дугаартай дансны хуулга /хх 77, 128/, хохирогч Б.О, шүүгдэгч Ц.М нарын хоорондоо харилцсан чатны хуулбар /хх 130/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч М.Уыг “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дансаар 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч М.У“би 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр фейсбүүкээр Тоонот авто сургууль гэсэн хаягтай хүнтэй харилцаж жолооны сургалтад бүртгүүлэхээр болж урьдчилгаа мөнгө болох 250.000 төгрөгийг тухайн надад өгсөн Хаан банкны М.Үржинбадам 5011495289 гэх данс руу өөрийн Хаан банкны 5085157415 дугаартай данснаас шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь М.У 80124391 гэж бичээд шилжүүлсэн. Тэгээд намайг блок хийгээд алга болсон.” /хх 141-142/,

шүүгдэгч Ц.Мн яллагдагчаар өгсөн “Би Жонон авто сургууль гэсэн фейсбүүк хаягаар М.У гэх хүнтэй чатаар холбогдож жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн харьцдаг эмэгтэй болох М.Үдансаар дамжуулан 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан.” /хх 145/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 137/, М.Үэзэмшлийн Хаан банкны 5011495289 дугаартай дансны хуулга /хх 77/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.А“жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дансаар 150,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Ч.А “Би 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүкээр Жонон авто сургууль гэсэн хаягтай харилцаж мэргэшсэн жолооны үнэмлэх гаргуулахаар харилцсан. Тэр хүн надад хэлэхдээ үнэмлэхийг 7-10 хоногт гаргана гэж хэлэхээр нь түүний надад өгсөн Хаан банкны 5011495289 дугаартай данс руу өөрийн Хаан банкны 5690001067 дугаартай данс руу 150.000 төгрөгийн урьдчилгаа мөнгө шилжүүлсэн. Мөн гүйлгээний утга дээрээ Алтангадас 96116299 гэж бичээд шилжүүлсэн чинь алга болсон.” /хх 109-110/,

шүүгдэгч Ц.Мн яллагдагчаар өгсөн: “Би Жонон авто сургууль гэсэн фейсбүүк хаягаар Ч.Алтангадас гэх хүнтэй чатаар холбогдож жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрээсээ өөрийн харьцдаг эмэгтэй болох Үржинбадамын дансаар дамжуулан 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан.” /хх 112/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 105/, М.Үэзэмшлийн Хаан банкны 5011495289 дугаартай дансны хуулга /хх 78/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Б.Б“Д ангиллын жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дансаар 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Б.Б"Би 2024 оны 9 дүгээр сарыг 09-ний өдөр фейсбүүкээр Жонон авто сургууль гэсэн хаягтай үл таних хүнтэй харьцаж мэргэшсэн жолоочийн Д ангилал даруулахаар болж 150.000 төгрөг шилжүүлж залилуулсан. 9 дүгээр сарын 17-ны өдөр холбогдоод дахиж надтай холбогдоогүй. Над руу фейсбүүкээр бэлэн болсон шүү гэж бичээд надтай ахиж холбогдоогүй. Анх надад 7-10 хоногийн дотор үнэмлэхийн мэдээлэл орно, урьдчилгаа 150.000 төгрөг бэлэн болсны дараа 150.000 төгрөг гэж хэлсэн. Жонон авто сургууль гэсэн хаяг нь байхгүй болсон байсан. 86284822 гэсэн утасны дугаар нь холбогдохгүй болсон. Энэ үед би залилуулснаа мэдсэн.” /хх 155-156/,

шүүгдэгч Ц.Мн яллагдагчаар өгсөн: “Би Жонон авто сургууль гэсэн фейсбүүк хаягаар Б.Батцэнгэл гэх хүнтэй чатаар холбогдож жолооны үнэмлэхийн ангилал гаргаж өгнө гэж хэлээд 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрээсээ өөрийн харьцдаг эмэгтэй болох Үржинбадамын дансаар дамжуулан 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан.” /хх 159/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 151/, М.Үэзэмшлийн Хаан банкны 5011495289 дугаартай, Ц.Мн эзэмшлийн Хаан банкны 5832428875 дугаартай дансны хуулганууд /хх 78, 161/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Ц.Мг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Мн үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн “анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг, 350 цагийн нийтэд тустай ажил хийх ял болгон өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Мн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч, хохирогч нарт учруулсан 1.550.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.М нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/799 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мд 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Мн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 60 /жар/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, түүнийг нэн даруй сулласугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                                                       Л.ДАРЬСҮРЭН

  

     ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ

 

     ШҮҮГЧ                                                       Ц.МӨНХТУЛГА