| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00379/И |
| Дугаар | 141/ШШ2025/00315 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2025/00315
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 141/ШШ2025/00315 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ************ хаягт байрлах **********өөс ирүүлсэн, хариуцагч ******************** баг хаягаар оршин суудаг Б.А холбогдох 8,117,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.А 8,117,680 төгрөг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч ********** нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон ************ төвийн албан тоотыг ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **********өөс хариуцагч **********д холбогдуулан 8,117,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ********** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8,585,800 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **********өөс хариуцагч **********д холбогдуулан ирүүлсэн 8,117,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН