| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00338/И |
| Дугаар | 141/ШШ2025/00316 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2025/00316
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 141/ШШ2025/00316 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ******** төв байранд байрлах, ************** ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ***************** баг хаягаар оршин суудаг Т.Н холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 9,188,810.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт 9,188,810.45 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ХК-аас хариуцагч **************д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 9,188,810.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ************** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Т овогтой Н миний бие **************наас 10,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Одоо үлдэгдэл 9,188,810.45 төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй... гэжээ.
Хариуцагч ************** нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,971 төгрөгийн тал хувь болох 80,985.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 80,985.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************** ХК-аас ирүүлсэн, хариуцагч **************д холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 9,188,810.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч ************** нь зээлийн гэрээний үүрэг болох 9,188,810.45 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,971 төгрөгийн тал хувь болох 80,985.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 80,985.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН