| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/10878/И |
| Дугаар | 191/ШШ2025/10509 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/10509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, булгийн 14 гудамж, *******, “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Отгон тэнгэр овогт *******ын ******* /рд:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цагаан Хүүш” ХХК нь гэр ахуйн барааны худалдаа, барилгын засвар, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж иргэд болон хуулийн этгээдэд барилгын хэв, хашмал барилгын туслах материалаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд юм.
Б.******* нь "Цагаан Хүүш” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №ТГ/377 тоот Бараа материал түрээсээр ашиглуулах гэрээ байгуулж, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус түрээслэх бараа материал авсан байдаг.
"Цагаан Хүүш” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн түрээсэлсэн бараа материалын тооцоогоор Б.******* нь түрээсийн төлбөрт 8,019,000 төгрөг, алданги 3,290,000 төгрөг, үлдэгдэл материалын тооцоо 1,260,000 төгрөг нийт 12,569,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Б.******* нь дээрх төлбөрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 796,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 435,000 төгрөг, 2023 оны 10 дугаар 27-ны өдөр 208,000 төгрөг нийт 1,439,000 төгрөгийг төлсөн.
Нэхэмжлэгч “Цагаан Хүүш” ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Б.*******т холбогдуулан 11,130,000 төгрөгийг гаргуулахаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан. Гэтэл хариуцагч Б.******* нь гэрээнд дурдсан хаягтаа оршин суудаггүйн улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах боломжгүй нөхцөл байдал бий болоод байна. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* /РД: *******/-ийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: итгэмжлэл /хх4-5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/, бараа материал түрээсээр ашиглуулах гэрээний хуулбар /хх7-9/, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 06 сарын 03-ны өдрийн 400 дүгээр тэмдэглэл /хх10/,
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч "Цагаан Хүүш” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх19/
4.Нэхэмжлэлд дурдсанаар гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5.Нэхэмжлэгч "Цагаан Хүүш” ХХК нь *******, *******нд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх6/
6.Нэхэмжлэлд дурдсан Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч "Цагаан Хүүш” ХХК болон Б.******* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан бараа материал түрээсээр ашиглуулах гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх7-9/
7. Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд дурдагдсан Б.*******ийн оршин суух ,,,, хаягийг үндэслэн төлбөр гаргуулах тухай өргөдлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргажээ.
7.1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 400 дүгээр тэмдэглэлээр уригдагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
7.2. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 45547 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас *******ын ******* /рд:*******/-ийн оршин суугаа хаягийн лавлагааг шаардан гаргуулсан.
7.3 Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Б.******* нь ,,,,од оршин суудаг тухай лавлагааг ирүүлсэн. /хх14/
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Б.*******ийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин суух бүртгэлтэй хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,,,, хаягт оршин суух бүртгэлтэй гэх Отгон тэнгэр овогт *******ын ******* /рд:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******ын ******* /рд:*******/-ийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч "Цагаан Хүүш” ХХК, түүний төлөөлөгч /утас:/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД