2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10584

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух ******* овогт *******ий *******  /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,   

 

Ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ий ******* миний бие 1988-1989 онд худалдааны ТИС-д суралцаж төгсөөд сургуулийн захирлын тушаалаар БХЯ-ны Цэргийн худалдааны удирдах газарт хуваарилагдсан

1989 оны 07 сарын 01-ний өдрөөс БХЯ-ны ЦХУГ-ын даргын тушаалаар хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ХАА-н тасагт худалдагчаар ажилд ороод 1993 оны 01 сарын 14-нд ажлаасаа гарсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон болон гарсан тушаалын бичилт байгаа. Бичилтүүдийг БХЯ-ны Төв архиваас шүүлгэхэд ажилд орсон тушаалын баримт олдсон боловч ажлаас гарсан тухай тушаалын баримт олдоогүй. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүй байгаа учраас миний 1989 оны 07 сарын 01-ээс 1993 оны 01 сарын 14-ний өдрийг хүртэл БХЯ-ны ЦХУГ-т худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

1а. Би 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл БХЯ-ны цэргийн худалдааны удирдах газарт худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгоно. Үүнийг тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. Архиваас ажлаас халагдсан тушаал олохгүй байгаа юм.

 2.        Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: ажилласан жилийн архивын лавлагаа /хх3/, засаг даргын тодорхойлолт /хх4/, НДГ-ын байцаагчийн дүгнэлт /хх5/,иргэний үнэмлэхийн хуулбар /хх6/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх7/, гарын үсэг гэрчилсэн баримт /хх8/, С.Сангарагчаагийн тодорхойлолт /хх9/, хөдөлмөрийн дэвтэр /хх10-11/, Ц.Цэвээнжавын тодорхойлолт /хх12/, хөдөлмөрийн дэвтэр /хх13/, баярын бичиг /хх14/, ажилд томилох тухай тушаал /хх16-18/

3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Ц.Цэвээнжавын асуусан тэмдэглэл /хх22-23/, С.Сангарагчаагийн гэрч асуусан тэмдэглэл /хх26-27/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх дараах үндэслэлээр ******* овогт *******ий *******  /рд:*******/-ыг 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Батлан Хамгаалах Яамны Цэргийн худалдааны удирдах газарт худалдагчаар ажиллаж байсныг сэргээн тогтоож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ө.******* нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Батлан Хамгаалах Яамны Цэргийн худалдааны удирдах газарт худалдагчаар ажилласан байдал тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3. Нэхэмжлэлийн зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил хүрэхгүй, ажилд орсон тушаалын баримт олдсон боловч ажлаас гарсан тухай тушаалын баримт олдоогүй гэж тодорхойлж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т заасан шаардлагыг хангаж байна.

 

4. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 917 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх4/

 

5. Нэхэмжлэлийн 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдал тогтоох тухай шаардлагын хувьд:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

 

Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 332859 дугаартай хөдөлмөрийн дэвтрээс үзэхэд нэхэмжлэгч *******ий *******ын эцгийн нэр, өөрийн нэр, төрсөн огноо зөрөөгүй тохирсон байна. Уг хөдөлмөрийн дэвтэрт

-1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр худалдааны ТМДУ сургуульд сурагчаар элсүүлэн суралцуулав. Сургуулийн захирлын 1988 оны 9 сарын 20-ны өдрийн 110 дугаар тушаалаар,

-1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдагчийн мэргэжлээр төгссөн тул БХЯ-ны харьяа худалдааны газар шилжүүлэв. Захирлын 1989 оны 6 сарын 28-ны өдрийн 78 дугаар тушаалаар,

-1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Худалдааны ТМ сургууль төгссөн тул хүнсний нэгдүгээр дэлгүүрт худалдагчаар авч ажиллуулав. Цэргийн Худалдааны газрын даргын 1989 оны 07 сарын 18-ны өдрийн 136 тоот тушаалаар,

-1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Цэргийн худалдааны газрын даргын 1993 оны 01 сарын 14-ний өдрийн 03 тоот тушаалаар

-1993 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Монгол хүүхдийн ордонд үйлчлэгчээр авч ажиллуулав. Захирлын 1993 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22 тоот тушаалаар,

-1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргйин НДХ-ээс 021212 тоот дэвтэр олгон хөдөлмөрийн дэвтэр хаав гэсэн бичилт хийгджээ.

 

6. Гэрч нь “1982-1996 онд Худалдаа бэлтгэлийн яамны томилолтоор цэргийн худалдаа ахуй үйлчилгээний харьяа цэргийн худалдааны конторт 1 дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхдаа 1989-1993 онд тус дэлгүүрийн чихрийн тасагт худалдагчаар ажиллаж байсан Ө.*******тай хамт ажиллаж байсан” гэх тайлбар өгсөн болно. /хх22-23/

Гэрч нь “1984–1993 онд Батлан хамгаалах яамны цэргийн худалдаа ахуй үйлчилгээний харьяа цэргийн худалдааны конторт хүнсний тасагт худалдагчаар ажиллах хугацаандаа 1989 оны 07 дугаар сараас 1993 он хүртэл тус конторын нэгдүгээр дэлгүүрийн чихрийн болон махны тасагт худалдагчаар ажиллаж байсан хүсэлт гаргагч Ө.*******тай хамт ажиллаж байсан” тайлбар өгсөн болно. /хх26-27/

 

Иймд нэхэмжлэгч *******ий *******ын ажлаас гарсан тухай тушаалын баримт олдоогүй хэдий ч №332859 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн хийгдсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ий *******  /рд:*******/-ыг 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Батлан Хамгаалах Яамны Цэргийн худалдааны удирдах газарт худалдагчаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД